Friday, October 30, 2009

Махатма Ганди

Энэ жижигхээн туранхай өвөө уул өргөж ус эргүүлж чадахгүй ч олон түмэн хүний санаа бодлыг эргүүлж чадах агуу хүч чадалтай байжээ.
Ганди гэж хэн байсан бэ? Киног нь олж үзэхээс өмнө, нэрийн төдий л байлаа. Харин одоо бол ямар их хүн болохыг нь, яагаад хүмүүс тэгж ам булаалдан ярилцдагийг нь ойлгох болсон. Ингээд түүний тухай киноноос олж авсан өчүүхэн мэдлэг, мэдрэмжээ бичсүү.
Мэдлэг боловсрол эзэмшиж, хэний ч дор орохгүйгээр амьдарч чадна гэсэн итгэлтэйгээр эх орондоо буцаж явах замдаа гутамшигтайгаар галт тэрэгнээс хөөгдөж буугаад, түүний хүсэл тийм ч амархан биелэхгүй гэдгийг, өөрийнх нь ард түмэн ямар их зовлон зүдүүр, доромжлолыг тэвчин амьдарч байгааг өөрийн нүдээр, харж, өөрийн биеэр амсана. Чухам тэр л цагаас эрх чөлөөний төлөө амь хайргүй тэмцэлээ эхэлжээ. Гэхдээ тэр бусадтай адил зэр зэвсэг барин тэмцсэнгүй, зөвхөн үнэнийг өөрийн жинхэнэ зэвсгээрээ сонгосон юм. Тэр хэзээ ч хүчирхийлэлийг хүлээн зөвшөөрч, түүнд бууж өгч байсангүй. Биеийг нь тамлан зовоож байсан ч сэтгэл дотроо үргэлж өөрийн бодлыг хадгалж, түүнийгээ амьд байлгаж, ямар ч нөхцөлд ард түмнийхээ оюун санааны эцэг нь байсаар иржээ. Энэтхэгүүд азтай улс юм, яагаад гэвэл тэдэнд Ганди байсан. Ганди байсан болохоор тэд эрх чөлөөгөө олж авч чадсан. Ганц хүн ч гэсэн их зүйлийг өөрчилж, түмэн хүнийг нойрноос нь сэрээж чаддаг юм байна.
Киноны төгсгөлд сэтгэл өвтгөж, уйлуулдаг хэсэг байна. Хэдийгээр Ганди улс орноо эрх чөлөөнд хүргэж чадсан ч тэдний дунд шашны том мөргөлдөөн үүсч, хэн нь хэнээсээ илүү вэ, хэн нь улсаа удирдах вэ гээд олон асуудал гарч ирнэ. Ганди ингэнэ гэж төсөөлөө ч үгүй байсан бизээ. Тэр сэтгэлээр унаж, хоолоо хорин тэнгэрийн оронд очих замаа наснаасаа эрт бэлдэж эхэлжээ. Үнэндээ гомдсондоо л тэр байх. Түүний бие өдөр ирэх бүр доройтож, ойр дотныхон нь санаа зовниж байлаа. Эцэст нь түүнийг хамгийн их будлиан гараад байгаа хотод зөөн аваачиж, Ганди өөрийгөө энэ газраас явж байгаагаа зарлалаа. Тэгэхэд юу болсон гэж санана!!! Зэр зэвсэг барин бие биенээ хөнөөж байсан хүмүүс зэвсэгээ орхин, цаашид эвтэй байх хэлэлцээрт хүрнэ. Ганцхан түүний л төлөө шүү дээ.
Хамгийн харамсалтай нь тэр ард түмнийхээ гарт амь үрэгджээ. Эвлэрэлийг хүлээн зөвшөөрч чадаагүй, өс хонзондоо баригдсан өчүүхэн нэгэн хүн агуу их Гандиг хороож зүрхэлсэн юм. Гэхдээ бид тэр хүнийг хэзээ ч дурсахгүйн дээр, хүн төрөлхтөн Гандигийн хийж чадсан агуу үйлийг үргэлж гайхан биширч, магтан дуулах бизээ.
Хэрэв Ганди зүгээр л хувь тавилантайгаа эвлэрээд сууж байсан бол яах байсан болоо?

Энэ зуун алдартанаас хэдийг нэрлэж чадах вэ?



















Үнэнээ хэлэхэд, би хувьдаа тун цөөхнийг нэрлэж чадахаар байна...

"Залуу хүний ширээний ном" гэх энэ номыг сургууль нэгт, бидний л адил оюутан бичжээ. Би хараахан уншиж амжаагүй ч азаар блог хаягий нь олоод авлаа.
Оюутан гэхээр биднийг дотроо голсхийж, за оюутан хүн юу л хийж базаагаа аж дээ гэж битгий бодоорой. Хийж чадсан зүйлийг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Бид орчин нөхцөлөө байнга л муулж, түүнээс болоод миний амьдрал өөдлөхгүй байна гэж гомдоллоцгоодог. Гэхдээ хар л даа. Хэн хичээж зүтгэнэв, хэн энэ эргүүлэгт уусахгүй үлдэж, өөрийнхөөрөө сэтгэнэв, тэр бүтээж чадаж байна.
Энэ номонд: бидний үзэж, судалж, ойлгож, мэдсэн байх ёстой 100 кино, 100 ном, 100 алдартан гээд л зуу зуун жагсаалт байна. Энийг мэдсэн байхад соёлт ертөнцтэй бага ч гэсэн ойртох байх. Баабар гуайн "Дори Идэр дүүдээ" гэдэг номтой төстэй санагдлаа. Гэхдээ өөрийнхөө сэтгэгдэл, мэдрэмжээ нэмсэн байгаа нь улам сонирхолтой болгожээ.

Номын тухай илүү ихийг мэдье гэвэл энэ блог руу орж үзээрэй.
http://shireenii-nom.blog.banjig.net/
Аваад уншчих юмсан тиймээ?


You're not the same person you were yesterday,
and you'll not be the same tomorrow,
you're changing, changing and changing...

Thursday, October 29, 2009



Хэрэв би хэн бэ гэдэг маань
надад юу байна гэдгээс хамаардаг байсан бол,
тэгээд би тэр зүйлүүдээ алдвал
би хэн болох вэ?

CAD-CAM


Таминээ, цаана чинь тоног төхөөрөмж улам л хөгжөөд, улам л нарийн бөгөөд бүтээмж өндөртэй болоод байна. Тэгэхэд аль 19р зуунаараа байгаа газар зөндөө байнашд.
Энэ CAD-CAM гэдэг систем болбоос одоогоор дэлхий даяар 1800 ширхэг л зарагдсан, бүрээс, нүүрэвч, гүүрэлсэн шүдэлбэр хийхэд зориулагдсан эд гэнээ. 100% тоосны хамгаалалттай, маш цэвэр бөгөөд хурдан, 4 тэнхлэгийн дагуу ажилладаг, нэг дор зөндөө олон шүднүүдийг хийх боломжтой.
Авсан хэвнээс эх загварыг нь шууд компьютерт оруулсанаар, дунд нь хийгдэх зөндөө шат дамжлагуудыг хөнгөвчилж байгаан. Компютерт даалгавар өгөхөд энэ өрмөөр хүссэн шүдийг нь гаргаад өгөх гэнэ дээ.

Wednesday, October 28, 2009

Domaci ukol

Konečně jsem se dostal k tomu, abych Ti napsal dopis, pořád někde běhám.
Jsem rád, že je u Tebe všechno v pohodě a to, že jsi byla vyhlášena jako nejlepší student roku není pro mne žádné překvapení, neboť jsem Ti již dávno říkal, že jsi inteligent!! doufám také, že Ti tento dopis bude malým domácím úkolem, pokud bych psal anglicky, tak bych se musel před tvým psaným projevem stydět.
Koukam, že máš ve škole stále co dělat a jistě je to velmi náročné, Já a Klára Ti držíme palce, jak říkám - jsi inteligentní, Ty to zvládneš. Co se týče tvého stupně znalosti češtiny, jsem se ptal otce, říkal, že to zjistí, potom dám vědět. Myslím si, že ale stále platí 100% nasazení v oblasti češtiny.
U nás je také vše v pohodě, Klára pořád masíruje, jako o život (Doufám, že se Ti podaří vše přeložit, včetně pokusů o vtip?). Lupík včera překvapil, neboť byl sám doma a nic nezničil! Je již dospělý muž!
V práci to taky jde, snad jen otec je teď trochu více nervozní kvůli všem těm změnám, které se v poslední době přihodily. Řeší to po svém - odjel na ryby do Indie.
Nový přístroj CAD-CAM jsem již zprovoznil, je to fantazije. Nový doktor a doktorka se zaučujou, možná jsou trochu pomalí, ale to se spraví. Doktorka je vysoká štíhlá blondýna, skromná, tichá, sympatická. Doktor je menší, možná trochu při těle, taky sympatický, ale na můj vkus trochu více sebevědomý.
Jinak jsme mluvili s Klárou o svatbě, možná, pokud vše dobře půjde, tak bychom se chtěli vzít na jaře. Pokud tomu bude náhoda chtít, tak se třeba na naší svatbě také objevíš, to by bylo fajn.
Už budu končit, myslím, že první psaný domácí úkol pro Tebe je dostatečne dlouhý, dej prosím vědět, jestli se Ti to podařilo alespoň z části přeložit?

Cabbage Roll

mmm, yammy yammy. Өнөөдөр байцааны ороомог хийж идлээ. Амархан бөгөөд амттай юм гээч.
Янз бүрийн л жор байна. Би ч өөрийнхөөрөө л хусаад хаячихлаашд хэхэ. Нээрээ, Гүн шимийн ax байсан бол ингэж хэлэх байсан байхаа.
Эхлээд байцаагаа далбан далбангаар нь салгаж аваад шингэн орчин болох буцалж буй усанд хиигээд 5 минут чанана. Ингэвэл байцаа маань зөөлөрч, юм ороож болохуйц болно.
Дараа нь махаа татаж, дээр нь сонгино, перц, давс, лууван, будаа нэмж өгнө. Ер нь юугаар л амталмаар санагднав, түүгээрээ амтална. За амталж байх зуураа та бүхэнд Америкийн Симплот брэндийн энэхүү, хагас боловсруулсан, шарж идэхэд зориулсан энэхүү төмсийг танилцуулья гэж бодлоо... Хэрэглэхэд маш хялбараас гадна амттай гэдгийг та бүхэндээ сануулахад таатай байна.
Ингээд доторх бүтээгдэхүүн нь бэлэн болсон тул зөөлөрсөн байцаандаа ороогоод жигнүүрт жигнэх, эсвэл гадуур нь талхны үйрмэг цацаад шарж болно. За жигнүүрийн тухайд бол Тэскома хэмээх брэндийн жигнүүр байгаа. Энэ маань айл гэрт байхад зориулагдсан, маш хялбараар жигнэх боломжтой. Энэхүү жигнүүрийг та бүхэн гэр орондоо авсан байхад хоол тань маш амттай болох болноо.
За ингээд бүтээгдэхүүн маань жигнэгдээд бэлэн боллоо. Бэлэн болсон бүтээгдэхүүн дээрээ шингэн орчин болох соус асгаж өгвөл бүр ч амттай болох юм.
Та бүхэн гэр орондоо Тэскоматай хамт туршаад үзээрэй. Хажууд нь Симплот брэндийн төмс тавихаа мартаваа...

За, нэг иимэрхүү ая дантай юм хэлэх байсан боловуу.

Monday, October 26, 2009


We are never given a problem that we cannot handle.
Every problem that comes in front of you to realize
what more abilities you have,
how much more you can bring out of yourself.

House!

I luv Dr. House! What a great movie!!! Not only medical but also ethical. He is just genius. He looks like a big jerk. But inside, he really an angel, very thoughtful and brave. He does things what is right. How can he know all the people's mind? I know it's just movie, but it's fantastic.
I'm totally addicted on this movie. Even dreaming the movie, when I'm sleeping. Mixing a lot of cases with what I saw in that day.
Sometimes it's so funny. He always fights against uneasy diseases. So, yesterday my back hurt and I thought it could be more severe than I thought. Although, it was just uncomfortable feeling from the bad position of sleep. :D

Saturday, October 24, 2009



We all make mistakes, and we all pay a price.

Сонин юмаа


Хүн нэг байр суурин дээр очхоороо урьд ямар байснаа мартчихдаг юм байна.
Комьпютер, интэрнэтгүй, олон янзаар солих хувцасгүй, цайны хэдэн хувцастай, өдөрт 40тийн бидоноор ус аваад, түлээ хагалаад болоод л байдаг байсан. Харин одоо төсөөлшгүй ээ. Яаж тэгж болоод байсан юм бүү мэд. Сонин юмаа. Одоо цаашлаад унаа тэрэгтэй болбол яаж явган ажил амжуулдаг байсын гээл гайхах байх даа.

Эрээвэр хураавар бодол


















*Энэ ер нь хүүхдүүдэд жаахан том ангид орохоор нь дэлхийн түүх заахад яанаа. Өөрийгөө ч яагаад байгааг мэдэхгүй, нусаа гоожуулсан хэдэн юманд түүх заасан болж, нөгөө хэд нь сурсан болж өнгөрснөөс болоод одоо ямар ч дэлхий дахиний түүхийн мэдэгдэхүүн байхгүй. Би лав тийм юмдаг. Цаашилбал, юмыг оромдсоор байгаад сүүлд нь үлдэх юм ховор байхиймаа. Заасан заалгуулсан болж мөн ч их оромдсон доо. Одоо ч оромдсоор л байна. Хэзээ юмыг гүйцэд хийж сурах юм болоо.
*Хүмүүс тэр энэ гээл соёлт ертөнцийн юм ярихаар амаа ангайгаад сууж байгаа юм чинь. Нэг хайрцган дотроо байсаар байгаад гарах замаа олохоо байсан. Тийм л юм байлгүй гэснээс, яагаад тийм юм болоо гэж сонирхох ч юм байхгүй. Ер нь яагаад хичээлийг сэтгэж бодох биш, цээжлүүлж сургадаг юм бээ. Цээжилсэн юмыг ярих шиг амархан юм байхгүй. Харин яагаад хувь хүний үзэл бодлыг асуудаггүй, багаас нь хувь хүн гэдэг үзлийг суулгадаггүй юм бээ. Хүүхэд хүн биш, хүний хагас гэж тооцогдсоор ирсэн. Хүүхэд юугаа мэдэхэв, хүүхэд юу ойлгохов гээд л биднийг дандаа юмнаас хойш татна. Тэгсээр жил сар ээлжилсээр нэг мэдэхэд том болно. Тэгсэн хойно нь манай энэ гэж нэг бүтэлгүй юм, тэдний хүүхдийг хар гэж ирээд л харьцуулж муулж эхэлнэ. Юу тарьна, түүнийгээ хурааж авна гэдэг дээ.

Friday, October 23, 2009

Галын дөл өөдөө

Монголчууд эрт дээр үеэс ил гал түлдэг байсан, дараа нь ч тулга хэмээх ил галыг хэрэглэдэг байсан. Харин одоо паар, халаагуур гэх мэт аар шаар юмаар орлох болжээ. Гал гэдэг тэр чигээрээ энерги юм. Галын дөл өөдөө бадрахыг харах, галд ээх нь тэр энергиэс хүртэх боломж гэнэ. Гал дээр хийсэн хоол хүртэл амттай байдаг даа. Би лав том болоод камин зуухтай гэртэй болноо. :)

Би шөнийн хүн


















Энэ олон сая гэрэлд хүч нэмэн, миний бие Монгол улсаа төлөөлөн гэрэлтэй цонхны цаана сууж байгаа билээ. Харж байна уу, Монгол улсын дээр хэдэн гэрэл ёлтойж байгаагийн нэг нь би, бусад нь миний үй зайгүй, хамт шороо идэж өссөн найзууд юм байгаан. Ямар их энерги зарцуулагдаж байгааг мэдсээр байгаа боловч зуршлаа захирч чадахгүй шөнийн цагаар л суух юм даа. Адаглаад тогны мөнгөө төлдөг бол яаая гэхсэн. Гэтэл төлдөггүй байж, өдрийн гэрэлд биш заавал шөнийн гэрэлд, толгой ид амарч байх ёстой цагаар... Аая, уг нь хоосонгүй, мэдээд байгаа биз.
Ганцхан ПСи-гээ залгах ч биш, хажуугаар нь өрөөний чийдэн, хүн юм болохоор өлсөж цангаал, хоол унд эргүүлж элдэв юм асаана. За тогоо байяа гэхэд эрүүл мэндээ бодмоор юм. Шөнө нойр хагаслаж суухаар толгой ч сайн ажиллахгүй, дэмий л хэлбэрдсэн болоод явна. Бодоод байсан дандаа орой сууж хичээлээ хийсээр сургууль төгслөө дөө. Өглөө хийж байсан бол арай дээр байх байсан ч юм болов уу?
Орой суугаад өглөө нойр хагас. Дутуу нойртой хүн ямар байхуу, мэдээж нэг унжийсан л юм явна. Унжийсан хүн ямар байхуу, өөртөө итгэлгүй сулбайсан юм л явна. Сулбайсан хүн ямар байхуу, заза больё, үргэлжлээд байвал дуусахгүй юм болно.
Хамгийн гол нь энэ зуршил буруу гэдэг нь сүүлийн үед батлагдаад байнаа. Өглөө босоод л хичээл тараад гялс ирж унтах тухай бодож байнашд. Ямар нэгэн арга бодьё. " Би өглөөний хүн " гэдэг ном уншиж үзсэн. Даанч өглөө босоод хийх юм байхгүй санагдаад буцаад унтчих юмаа. Дахиад уншихаас. Үр дүн заавал гарганаа.
Өглөөний нэг цаг оройны гурван цагтай тэнцдэг гэнэ лээ. Үнэний ортой байх шүү.

Царай чухал уу?



We all want to be cool on occasion
and what we realize is that...
... it's better to just be yourself instead!
Now, that's what's cool!
I'd rather be a nerd...

Wednesday, October 21, 2009


Миний бүдрэх, миний дэвших явдал бол
хэнийх ч биш ганцхан минийх юм.
Би өөрөө өөрийнхөө хүч нь юм.
Би урд тулгарах саадуудаа зайлуулж ч чадна
эсвэл тэр дунд нь төөрч ч чадна.
Миний сонголт бол миний хариуцлага
Ялагдах эсвэл ялах.
Зөвхөн би л хувь тавилангийнхаа
түлхүүрийг атгаж байгаа юм.

First step

Өнөөдөр шатныхаа эхний гишгүүр дээр гарч зогслоо. Тэгэхдээ яг ч 100 хувь биш, 84 хувьтай. Гүээ яах вэ. Дээр нь ямар ч гэсэн гишгэж чадлаа. Явах замдаа хэдэн юм мартаагүй, хооронд нь хольж хутгаагүй бол бас арай тогтвортой зогсож байх байсан байх. Дараагийн гишгүүр рүүгээ мацна даа удахгүй. Гэхдээ эхлээд жаахан амраад авья. Учир зүггүй зүтгээд байвал хөлөө холгуулж магадгүй. Гишгүүрүүд нь ядахад яасан ч өндөр юм. Миний удаан мацахыг хэлэх үү. Сажилж явбал хүрнэ гэдэг, мацаад л байж дээ.

Нижгэр нижгэр

Зээ, Балжинням аварга Дашням өвөө хоёр уулзсан, Эгшиглэн Б Экс хоёр давхацсан энэ буянтай сайхан өдөр миний бие хурим найрын ширээнээ заларч, хутга тавилгүй хоол идэж, хундага тавилгүй ундаа уулаа. Хурим гэдэг ер бишийн сайхан үйл явдал юм байнаа.
Хүлээсний эцэст ялалт ирнэ гэдэг шиг хүлээсний эцэст хөлтэй, хөөртэй, сайхан хурим үзлээ. Сэтгэл тун их ханалаа.
Одоо дараагийн асуудал, маргааш багшид юу гэж хэлнээ... кэкэк

Гэсэн ч





















Ер нь хүн гэдэг бодлогогүй, авцалдаагүй амиа хичээмтгий байдаг
Гэсэн ч тэднийг хайрла.
Чамайг сайн сайхан зүйл хийхээр хүмүүс чамайг далдуур муулж буруушаах болно.
Гэсэн ч сайныг үйлд.
Чамайг амжилттай байх аваас хуурамч найз нөхөд, үнэнч дайсан гарч ирэх болно.
Гэсэн ч амжилт олсон хэвээр л бай.

Өнөөдөр чи сайныг үйлдэхэд маргааш нь мартагдах болно.
Гэсэн ч сайныг үйлд.
Шударга болон илэн далангүй байдал чамайг юм юманд өртүүлэх болно.
Гэсэн ч шударга бөгөөд илэн далангүй бай.
Томоохон сэтгэдэг агуу хүмүүсийг жижиг сэтгэдэг өчүүхэн хүмүүс буудах болно.
Гэсэн ч өргөн хүрээтэй бод.
Сул дорой хүмүүс байдаг ч зөвхөн хүчтэй нэгнийг л даган хошуурцгаадаг.
Гэсэн ч сул дорой нэгний төлөө тэмц.
Бүтэн жилийн турш бүтээж босгосон ажил тань ганцхан шөнийн дотор сүйрчихэж ч магадгүй.
Гэсэн ч бүтээн босго.
Тусламж хэрэгтэй хүмүүст тусалсны хариуд тэд чам руу довтолж ч магадгүй
Гэсэн ч хүмүүст тусал.
Өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.
Чамайг шүдэнд орсон мах шиг авч хаях болно.
Гэсэн ч өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.

Dream come true


Хүүшээ, бас нэг мөрөөдөл минь биелчихсэн байгаан байна шүү. Яагаад бичихээ мартаж орхивоо. Энэ болбоос: би анагаахын сургуульд орох үеээс нэгэн зүйлийг хараад мөрөөдөж эхэлсэн юм. Хажуугаар нь явах бүртээ харж, өөрийгөө дандаа гэж худлаа ярихгүйээ, ихэнхдээ зоригжуулдаг, түүнээс урам авдаг байлаа. Биелнэ гэсэн итгэлгүй, зүрх хүрэхгүй байсан ч заавал хараад өнгөрдөг байсын. Тэгсэн гэв гэнэт л боломж өөрөө урсаад ороод ирсэн. Үнэхээр гайхалтай.
Азтай тохиолдол гэж үнэхээр байдаг, гэхдээ хүн азтай байх уу эзтэй байх уу гэдгээ өөрөө чиглүүлдэг юм шигээ.

Хурим


Миний нэг мөрөөдөл биелэхэд ганц өдөр дутуу байнаа. Хуриманд явж үзэх юмсан, хуримийн ордонд орж үзэх юмсан гэж хичнээн их мөрөөдвөө. Мөрөөдөл биелдэг юм байна шүү хүмүүсээ!
Явна явна гээл мөрөөдөөд байсан чинь цаг дээрээ тулахаар юу өмсөхөө мэддэгүйээ. Бас мэдүүштэй юм байдын байна. Энүүгээр гэр орноо орвонгоор нь эргүүлж байнашд. Бас болоогүй, маргаашийн хичээл CANCELED...

Monday, October 19, 2009

Body museum


Арьсаа хувцас шиг тайлаад гартаа барьсан хүн. Арьсаа тайлбал ийм дүр төрх харагдах нь.
Gunter Von Hagen гэдэг хүний Body museum гэж алдартай музэй байнаа. Жинхэнэ хүнийг яг л урлагийн бүтээл болгосон байна. Шатар тоглоод сууж байгаа 2 хүн, хүүхдээ тээж буй эх, гимнастик хийж байгаа хүн, морьтойгоо хамт дээш цоройж байгаа хүн, нөгөө юу яаж байгаа эрэгтэй эмэгтэй 2 гэх мэт. Гэхдээ энэ бүгд арьсны цаадах харж болох бүхий л бие эрхтэний бүтцүүдийн гаргалгаа ажээ.
Ер нь гаргалгаа хийх бол тийм ч амархан биш. Хүний бие махбод гайхалтай нарийн бүтэцтэй. Тийм байхад бүтэн биеийг ингэж гаргана гэдэг яриангүй хэцүү байсан байх. Дэлхийн олон хотуудад музей аялж, хүмүүст хүний биеийн гайхамшигийг мэдрүүлдэг гэсэн. Энэ музэйг заавал олж үзнээ. Манайд ирэх болж байгаа болов уу?

Sunday, October 18, 2009

Хүнд гай болохгүй амьдарья

Би нойтон хамуу шиг хүмүүст үнэхээр дургүй. Хүн үгүй гээд байхад яаж ийгээд л болгочих гээд зүтгээд байна. Болохгүй л гэсэн бол болохгүй л байхгүй юу. Энүүнд чинь ойлгож ядах юу байнаа. Зөвхөн хувиа борлуулж довоо шарлуулах гэсэндээ л тэр байхгүй юу.
Би л болж байвал боллоо, бусад нь яах нь хамаагүй гэж боддог болтаймаа. Хүнд дараа болж болчоод сүүлд нь уучлаарай ч байхгүй шүү.

Завгүй өдөр



Өнөөдөржин гэрээ цэвэрлэлээ. Хэд хоног зугтаж зугтаж барьж авсан, санасныг бодоход тийм ч хэцүү байсангүй. Ер нь юмыг хойшлуулах тусам улам дарамттай санагдаж, улам хэцүү болдог бололтой. Дотроо баахан адал явдалтай кино зохиож суухаар зүгээр л шууд дайраад орох нь зүйтэй юм байна. Нэг л өдөр хийхээс хойш мэдээжийн юмыг хойшлуулах хэрэг алгаа.


Saturday, October 17, 2009

Бүү няцагтун!


























Юм бүхэн харлаж бүтэлгүйтээд байсан ч
Явж байгаа зам чинь уул өөд өгсөөд байгаа мэт санагдсан ч
Мөнгө зоос дутаж, өр ширэнд баригдсан ч
Инээмсэглэмээр байтал санаа алдахаас өөр аргагүй байсан ч
Бүү няцагтун!
Зовиур шаналгаа таныг дараад байвал амарвал амар
Гэхдээ бүү няцагтун!

Эрээнтэй бараантай хорвоогийн жамыг бид мэдэх ч
Эцсээ хүртэл тууштай зогсож чадвал
Олон ялагдал ялалт болон хувирах болно
Урагшаа ахих нь удаан санагдсан ч
Бүү няцагтун!
Дараагiйн алхам танд амжилт авчирч мэднэ
Ганцхан бүү няцагтун!

Амжилт гэдэг бол бүтэлгүйтлийн нөгөө тал
Эргэлзлийн үүл манан дээрх мөнгөн гялбаа
Зорилгодоо хэр ойр байгаагаа та мэдэж чадахгүй
Алс бараанаасаа хавьгүй ойр ч байж мэднэ
Бүү няцагтун!
Хүнд бэрх байвал тэмцэлд улам гүн шумбан ор
Бүү цөхөрч няцагтун!

Магадгүй




















Инээвэл тэнэгээ харуулчихаж магадгүй
Уйлвал эмзэг уяханаа харуулчихаж магадгүй
Догдлон тэмүүлбэл ойворгон харагдаж магадгүй
Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргавал
Жинхэнэ царайгаа харуулчихаж магадгүй
Санаа бодол, хүсэл мөрөөдлөө олны өмнө дэлгэвэл
Тэднийгээ алдчихаж магадгүй
Хэн нэгнийг хайрлаж дурлавал
Хариу хайр амсахгүй ч байж магадгүй

Амьдрал ч өөрөө үхэж магадгүйг харуулна
Найдвар ч өөрөө урам хугарч магадгүйг харуулна
Гэвч бид азаа турших л ёстой
Юунд ч аз туршихгүй байх нь хамгаас аймшигтай
Юугаар ч аз туршдаггүй тэр хүн
Юу ч биш, юу ч хийхгүй, юутай ч болохгүй

Уй гашуу, зовлон гунигаас зугтаж чадахгүй атлаа
Сурч, мэдэрч, өсөж өөрчлөгдөж, хайрлаж бас чадахгүй
Тэр, хүн шиг амьдарч чадахгүй
Тэр айдас эргэлзээний гинжинд баригдан
Эрх чөлөөгүй боол мэт
Азаа үзэж чаддаг тэр хүн л эрх чөлөөтэй хүн.
Өөрийгөө бусадтай харьцуулах нь...

*Нэгэнт бид бүгд өөр өөр янзаар жигнэгддэг учир,
байн байн зуухаа онгойлгон, өөрсдийнхөө зуурмагийг
хөршийнхөөсөө хэр их хөөж байгааг харах уул нь
хэрэггүй юм. Тэгвэл бидний бялуу бүр л хөөхгүй билээ. *

Healthy choice



















Төмс, лууван, чинжүү, байцаа, сонгино, дүфү байхад махаар яанаа.
Ээ махаар яанаа!

Эрүүл амьдрах хэдэн алхам

















Миний өөрийн мөрддөг, эрүүл байхад дөхөмтэй гэсэн хэдэн зан үйл байдаг юм. Хааяа бас залхуураад, мартаад өнгөрөөчих тохиолдол байдаг л даа. :) Гэхдээ л ихэнхдээ хийдэг гэвэл тохирох байх.
1. Өглөө босоод цэвэр ус 4 стакан уух. Гэхдээ хадад бол 4 арай л ихдээд байдаг юм. Усаа уусны дараа 40 минут юм идэхгүй. Өглөө амжихгүй гэж бодож байна уу, тэгвэл ядаж юм идэхээсээ өмнө уух хэрэгтэй.
2. Өлсгөлөнд нэрвэгдээгүй л бол уул нь хүн өдөр бүр хүндэрч байх ёстой гэнэ. 2 хоногт, 3 хоногт 1 хүндрэх нь энүүхэнд байдаг биз дээ? Тэгвэл өглөө сэрээд, хэвтэж байхдаа гэдэснийхээ зүүн талд дарж иллэг хийх хэрэгтэй. Ингэвэл шулуун гэдсийг цочроож хүндрэх үйл явцыг түргэсгэдэг.
3. Өглөөний унд хамгийн чухал. Өглөөний хоолыг өөртөө гэдэг биз дээ. Ер нь чихэртэй цай ч юм уу чихэрлэг хүнс нь амарсан тархийг сэргээж идэвхтэй ажиллуулахад тустай. Харин дараа нь шүдээ угаахаа мартав.
4. Нэг сонин юм ажигласан юм байхын. Хүмүүс өглөө сэрээд, босоод, шууд шүдээ угаадаг. Орой нь угаагаад унтсан бол ингэх уг нь шаардлагагүй. Тэгвэл хэзээ угаах вэ? Өглөө ундаа уусныхаа дараа угаана. Хоол идсэний дараах 10 минутанд амны хөндийн орчин хамгийн их хүчиллэг байдаг байна. Энэ үед угаавал зохимжтой. Шүд угааж байгаагийн гол зорилго нь шүдэнд наалдсан хоолны үлдэгдэл, өнгөрийг арилгахад байгаа юм.
5. Байнга л амандаа юмтай явдаг хүмүүсийн шүд цооромтгой байдаг гэнэ. Учир нь амны хөндийн өөрөө цэвэрших үйл явц өдөрт 5 удаа л байдаг. Өөрөөр хэлбэл өдөрт 5 удаа хоол идэхэд түүнийг амны хөндийн орчин тэнцвэржүүлэх, цэвэршүүлэх чадвартай гэсэн үг. Гэхдээ тэглээ гээд хоолны үлдэгдэл, өнгөр өөрөө арилчихгүй тул зайлах, бохь зажлах, угаах хэрэгтэй болно. Хоолны хооронд чихэрлэг, наалдамхай хүнс хэрэглэх нь өнгөр үүсэхэд дээд зэргээр нөлөөлөхийн зэрэгцээ идсэн хоолыг чинь шүдэнд наалдуулж, угаахгүй удвал цаашлаад шүд цоордог байх нь.

Friday, October 16, 2009

Luv this movie





















Өнөөдөр Dr. House киноны DVD-г худалдаж авлаа. UBS телевизээр гарсан ангиудыг нь алдаг оног үзсэн болохоор цааш нь үзэх юмсан гэж мөрөөдөж байсын. Одоогоор нийт 6 цуврал хэсэг гарсан байгаагаас манайд 2 цуврал нь гарсан гэнээ. Доороо subtitle-тай болохоор ойлгоход дөхөмтэйн дээр 5 жил үзсэн анагаахын үгийн сан маань бас ч их хэрэг болж байна шүү.
Хаус эмч шиг эмч болох юмсан...

Хүн өөрийгөө юу гэж бодохоос бүх юм шалтгаална.




















Амны билигээс ашдын билиг...

Хэрвээ та зодуулна гэж бодож байгаа бол өөрийгөө зодуулсанд тооц.
Хэрвээ та зүрхлэхгүй гэж бодож байгаа бол зүрх тань хэзээ ч хүрэхгүй.
Хэрвээ та ялалтыг хүсдэг ч чадахгүй гэж бодож байвал ялагдаж л таарна.

Та өөрийгөө ялагдана гэж бодож байвал аль хэдийн ялагдсанд тооц.
Учир нь амжилт, ялалт хүний эр зоригоос эхэлдэгийг
Ухамсраас бүх зүйл шалтгаалдагийг хаанаас ч бид олж харна.

Хэрвээ та өөрийгөө бусдын ард хоцорно хэмээн бодвол хоцорч л таарна.
Таныг өргөхийн тулд ухаан санаа тань өндөрт хөөрөн нисэх ёстой.
Амжилт гаргаж чадахын тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

Амьдралын тулаанд аль хүчтэй нь ялдаггүй, аль хурдан нь ялдаггүй
Ялж чадна хэмээн итгэсэн тэр л хүн эрт орой хэзээ боловч ялалтанд хүрдэг.

Thursday, October 15, 2009

Kofola>Cola "Když ji miluješ, není co řešit."

Чехэд Кофола гээд нэг гоё ундаа байнаа. Хальт "ф" үсгий нь хасчихвал кола ч гэж байгаа юм шиг андуурагдмаар. Гэхдээ коланаас хамаагүй амттай.
Өвснөөс гаргаж авдаг байх гэж боддог байлаа. Уухаар яг тан ууж байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. Тэгсэн кофений үрийг цайруулахад ийм бор өнгийн шингэн ялгардаг гэнэ. Яаж зүгээр хаяхав гээд чихэр нэмээд орхисон ийм нэг ундаа болчжээ. Тан гэж сэтгээд уугаад байсан бол зүрх дэлсээд хачин юм болох байж шүү. :)
Коммунизмийн үед барууны эд юмс ховор байх үед, хуучин Чехсловакт колатай тэнцэхүйц ийм нэг ундаа гарсан нь их л нэр хүндтэй болоход нь нөлөөлсөн гэнэ. Тухайн үед кола кофоланаас 2 дахин үнэтэй байж. Коммунизмын дараа кола, пэпси гээд дэлхийн олон брэндүүдтэй өрсөлдөж, байр сууриа алдах дөхсөн ч Чехүүд кофоландаа үнэнч үлдсэн гэнээ.
Одоо бол чехийн ямар ч зоогийн газраас ᠌" Dam si jednu kofolu, prosim " гээд л аваад уучихна шүү дээ. Одоо нэг уух юмсан.

Сонин сэтгэгдэл





















Надад үхлүүт өвчтэй 85 настай эмэгтэйн бичсэн нэгэн гайхамшигт өгүүлэл бий. Үүнд гүн гүнзгий цэцэн ухаан шингэсэн байгаа юм...

Хэрвээ би дахин амьдралаа эхэлж чаддагсан бол хавьгүй олон алдаа хийхийг хичээх байсан. Би тийм төгс хүн байхгүй байсан. Би биеэ сул тавьж, уян хатан байх байсан. Би туулж өнгөрүүлсэн урт аяныхаасаа илүү тэнэгээр биеэ авч явах байсан. Ноцтой хандвал зохих зүйлс үнэн хэрэгтээ тун цөөхөн байсан нь одоо л надад ойлгогдож байна. Би арай илүү солиотой байх байсан. Би арай л эрүүл бусаар сэтгэх байсан.
Би азтай боломжуудыг илүү сайн ашиглах байсан. Би илүү их аялж, олон ууланд авирч, олон голыг гаталж, үзэж чадаагүй олон газраа очиж үзэх байсан.
Би ахиухан мөхөөлдөс, хавьгүй бага шош идэх байсан.
Надад бодитойгоор тулгарсан бэрхшээлүүд хавьгүй олон байж, ургуулан төсөөлсөн нь харин цөөхөн байх байсан.
Та нар ойлгож байна уу? Би өдрөөс өдрийг, цагаас цагийг болгоомжтой байх, эрүүлээр сэтгэх, ухаалаг байхыг хичээн өнгөрүүлдэг хүмүүсийн нэг байлаа. Бурхан минь. Надад хичнээн олон сайхан мөч байсан гэж санана. Хэрвээ би тэдгээрийг дахин давтаж чаддагсан бол тэд мөч мөчөөр олшрон, бүр ч олон байх байсан.
Би дулаан цув, дулааны хэмжүүр, халуун устай сав, хоолой зайлах аяга, борооны шүхэр авалгүй гадагш цухуйж ч чаддаггүй хүмүүсийн нэг байлаа. Хэрвээ би бүгдийг ахин эхэлж чаддагсан бол хавьгүй хөнгөхөнөөр аялах байсан.
Хэрвээ би бүхнийг ахин эхэлж чаддагсан бол хавар эртнээс намрын сэрүүн болтол хөл нүцгэн явахсан.
Морин тойруулга дээр олон дахин эргэлдэж, олон удаа үүр цайхыг үзэж, хүүхдүүдтэй ахиухан тоглох байсан.
Хэрвээ бүхнийг ахин эхэлж болдогсон бол...
Харамсалтай нь би одоо ингэж чадахгүй...

Энийг уншаад нэг юм толгой руу гялс гээд л орчих шиг боллоо.

"Гайхалтай нь би одоо бүхнийг эхэлж чадна.
Гайхалтай нь би эрүүл саруул, эсэн мэнд байна.
Гайхалтай нь би одоо ямар азтайгаа мэдэрч байна"

Wednesday, October 14, 2009

Энэ ёстой хөөрхөн











Энэ ёстой хөөрхөн хүүхэлдэй. Зүгээр л нэхмэлийн утас ороогоод боллоо.
Амархан, энгийн мөртлөө эгдүүтэй.

Tuesday, October 13, 2009

Сонгодог урлаг ойлгоно уу?




















Угаас хар багаас мал маллаж өссөнийг хэлэх үү, сонгодог урлаг ойлгохдоо маруухан гэж. Ойлгоё гээд хааяа симфони сонсож үзнэ. Даанч удалгүй чихэнд сонсголонгүй болоод явчдаг юм. Хичнээн олон мянган жилийн хүн төрөлхтөний соёлын өв гэж хүндэтгэж бодоод ч нэмэргүй. Тэр балет байна. Эхэндээ овоо сонирхоно, сүүлдээ хөдөлгөөн нь давтагдаад ч байх шиг санагдаад нэг л онцгүй. Дуурь бол бүр нойрны эм л гэсэн үг. Ингээд бодохоор би гэдэг хүн нүүдэлчин хэвээрээ л яваа юм шив дээ. Хэзээ билээ дээ нэг хүн ингэж ярьж байхыг сонссон юм байна. Миний л нэгэн адил сонгодог урлагийг ойшоодоггүй нэг нөхөр Оросод очиж сурчээ. Тэгсэн тэндхийн бүх л хүмүүсийн ам булаалдан ярьдаг сэдэв нь сор болсон мундагчуудийн бүтээл, симфони, уран зураг байж л дээ. Мэддэгт мэргэн цоохор мэддэгүйд эрээн цоохор гэж манай хүнд ярих сэдэв байхгүй, бас ч үгүй бүдүүлэгтээ тооцогдоод болдоггүй. Тэгээд гүрийж байгаад өөрөө сонгодог урлагийг судалж хүнтэй ямар ч сэдвээр хэлэлцэх чадалтай болж, байр сууриа олж авсан гэнэ лээ.
Надад бол амь насанд л тулдаггүй юм бол хол санагдаад байгаам. Ардын дуугаа бол харин аялчихаад байдаг юм аа.

Nad Vltavu

















Had a nice experience..

My dream house

















One day I'll have one.

Monday, October 5, 2009

Who is a liar?























I don't understand why people are lying for so little cases.
Maybe i am lying too. And others consider that i am a liar.
It's so complicated and funny.
 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .