Friday, April 30, 2010

Хайр

Эцэг эхийн хайр ийм л агуу.
Эцэг нь энэ тэрүүгээр нисэх бор шувууг хараад энэ юу вэ гэж хүүгээсээ дахин дахин асууна.
Эхлээд хүү нь хариулж байснаа давтагдах тусам уур нь хүрч, та албаар ингээд байна уу гэж аавыгаа загнав.
Гэтэл аав нь гомдолтой нь аргагүй гэр рүүгээ яваад, нэг дэвтэр авчиран, түүн рүүгээ заагаад хүүгээ чанга унш гэв.
Дэвтэрт: *Өнөөдөр би хүүтэйгээ цэцэрлэгт сууж байв. Хүү минь надаас нэг зүйлийг дахин дахин, бүр 21 удаа асуулаа. Тэр болгонд нь би уур цухалдалгүйгээр тайвнаар * бор шувуу* гэж 21 удаа хариулав. Хариулах тоолондоо түүнийг тэвэрсэн.* гэсэн байлаа...
Энийг сонсоод хүү яасан бол?

Чиний зүрх ямар вэ?

Ёстой гоё сэдэвтэйм байна. Хайрлахаас айж, өөрийгөө барьж явах нь тийм ч оновчтой зүйл биш, харин хэн нэгнийг хайрлаж, алдаж онож байж амьдралын сайхныг мэдэрдэг тэндээ байдаг гэсэн зохиомж байна. Заавал үзээрэй!!!

Царай муутай эмэгтэй гэж байдаггүй


Woow, царай муутай эмэгтэй гэж байдаггүй, арчаа муутай эмэгтэй л гэж байдаг байх. Өөрийгөө арчлаад улам гоё болцгоогоорой. Ганцхан амьдрахдаа юунаас айж, юунаас санаа зовж, өөрийгөө дорд үзэж, дорой амьдрах билээ.



Thursday, April 29, 2010

Хар зургийн гайхамшиг







Sunday, April 25, 2010

Alice in wonderland

Энэ бас их хөөрхөн кино байна лээ. Үлгэрийн, мөрөөдлийн.

Alice in wonderland гэх ном нь ертөнцийг өөрчилсөн номын 4т ордог юм байна. Зохиогч нь Льюис Кэрролл. Уг ном 1865 онд зохиогдсоны дараа «Алиса» нэр дэлхий даяар ихэд түгсэн. Мөн өвчтөн ямар нэг юмыг яг байгаагаас нь бага юм уу их болгож харах сэтгэцийн өвчнийг “Alice in Wonderland syndrome” гэх болсон гэнэ. Нээрээ л яг оноод нэрлэчихжээ.

Avatar the real movie!

За арай гэж нэг юм киног нь үзлээ. Хүмүүс гоё гээд шүтээд байхаар нь гайхаад л өнгөрөөд байлаа. Тэгсэн үнэндээ л мундаг кино юмаа. Том дэлгэцээр, өнгөний гоё ялгаралтай үзсэн бол бүүр ч унтаж чадахгүй байх байсан биз. Намайг өөрийн эрхгүй байлдан дагуулж, 2 цаг дэлгэц ширтсэний эцэст хүзүү гоёдчихсон байлаа. Бодохнээ тийм л их төвлөрч үзэж дээ.
( Надад Пандора гаригийн хүн болох боломж олдвол шууд л зөвшөөрнөө, кэкэ. Интернэт ч хэрэггүй, жинхэнэ байгалдаа амьдарна даа. Эргэн тойрон ногоон...)
Хүмүүс бас л муухай муйхар байгаан шүү. Дэлхийнхээ баялагийг ухаж дуусгачихаад, өөр нэг гаригийг сүйтгэх гээд очиж байдаг. Бөх зүрхтэй гэдэг нь. Хүмүүсийг харж хичнээн уур хүрэв.
Uzej amjaagui bol end darj uzeerei. Gantshan Avatar ch bish, oor zondoo olon kino baigaa.

Uppppp!!!



1. Сэтгэлийн их тэнхээтэй яв

2. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.

4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.

5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.

6. Yгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.

7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.

8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.

9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.

10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.

11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Yе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.

12. Yнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.

13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Yүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.

14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.

15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.

16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.

17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.

18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.

19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.

20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.

21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.

22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.

23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал
24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.

25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

Thursday, April 22, 2010

Dental materials

Urbical LC
Indications

  • indirect pulp capping
  • linings under all filling materials
  • temporary long-term sealing
Calcicur
radiopaque water-based calcium hydroxide ( 45% ) paste

Indications

Direct pulp capping and after pulpotomies

Indirect pulp capping in cases of caries profunda

Temporary root canal filling

Disinfection of root canals

Calcipast
calcium hydroxide, barium sulphate or iodoform ( temporary root filling material)
  • Temporary canal dressing used in between visits.
  • Treatment of infected root canals
  • Anti-bacterial effect
  • Soothes the inflammation effect
  • Stimulates the rebuilding of damaged periapical tissues while stimulating odontoblasts to create the reparative dentine
  • Protects the pulp from thermo-electric stimuli
  • Prevents penetration of the exudates into the root canal system

Vitapex
(temporary or permanent root canal filling material after pulpectomy )
Calcium hydroxide 30%, Iodoform 40,4%

Indications

  • Apexification
  • Exudation Control
  • Periapical Lesions
  • Root Resorption
  • Temporary Root Filling
  • Perforations

Metapaste.
Calcium Hydroxide /barium Sulfate ( great for apexogenesis & apexofication )

Metapex
Calcium Hydroxide w/Iodoform (great for pulpatomy & pulpectomy)

Adseal
Resin Based Root Canal Sealer ( Great radiolucency, biocompatible )

Tuesday, April 20, 2010

Цаанаа л нэг утгатай дуу


Desperado, why don't you come to your senses
You've been out ridin' fences,
for so long - now.
Ohh you're a hard one.
I know that you've got your reasons.
These things that are pleasin'you
Can hurt you somehow.

Don't you draw the queen of diamonds boy
She'll beat you if she's able.
You know the queen of hearts is always your best bet.
Now it seems to me, some fine things
Have been laid upon your table.
But you only want the ones
That you can't get.

Desperado,
Ohhhh you aint getting no younger.
Your pain and your hunger,
They're driving you home.
And freedom, ohh freedom.
Well that's just some people talking.
Your prison is walking through this world all alone.

Don't your feet get cold in the winter time?
The sky won't snow and the sun won't shine.
It's hard to tell the night time from the day.
And you're losing all your highs and lows
aint it funny how the feeling goes
away...

Desperado,
Why don't you come to your senses?
come down from your fences, open the gate.
It may be rainin', but there's a rainbow above you.
You better let somebody love you.
(let sombody love you)
You better let somebody love you...ohhh..hooo
before it's too..oooo.. late.

Sunday, April 18, 2010


Хүн болж төрсөнийхөө ид хавыг гаргаж, иддэг уудаг, баадаг шээдэг, үрждэг олширдгоосоо гадна мэддэг чаддаг, мэдэрдэг ойлгодог, уйлдаг инээдэг, гялалздаг асдаг, нисдэг дайрдаг, эдэлдэг эзэлдэг, уярдаг хайлдаг, ухаардаг хатууждаг, золбоолог амьдралыг туулахгүй юм бол ганц л олддог амьдрал чинь юутай гунигтай, юутай харамсалтай...

Баабар

Нойр хулжсан минь


Ээжийн минь багын найз тэнгэрт хальжээ. Насаар ч, биеэр ч чацуу, үеийн найз нь хальсан гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл эмзэглэнэ. Ард нь үлдэж байгаа хүүхдүүд нь, хань нөхөрт нь ямар хэцүү байгаа болоо. Хэрвээ ээж минь байхгүй бол бид хэд яаж амьдрах бол гэж бодохоос төсөөлж ч чадахгүй нь.

Унтахын өмнө нойр ч хулжаад, элдвийн юм толгойд эргэлдэнэ. Ээжтэйгээ үхлийн тухай, амьдралын тухай, өөрийн бодол мэдрэмжийн тухай илэн далангүй ярилцлаа.
Үхэл гэдэг үнэндээ маш хүнд сорилт юмаа. Хэрвээ аав минь амьд байсан бол өдийд ямар байх байсан болоо гэж эгч дүү бид үргэлж л төсөөлөн ярилцдагсан. Гэхдээ ээжийгээ ямар хүнд амьдралыг туулсаныг одоо хүртэл бид мэдэрч чадаагүй, мэдэх ч үгүй. Бод л доо, найдаж, ханилж, хайрлаж байсан хүн нь нэг л өглөө байхгүй болно гэдэг... Ингээд бодохоор хүн амьд байх хугацаандаа аль болох их аз жаргалыг амьдралаас шүүрч авах хэрэгтэй юм шигээ.
Аз жаргал гэдэг шоу цэнгээн хэсэж, өөрийн дураар авирлана гэсэн үг биш, харин өөртөө сэтгэл хангалуун, нэр төртэй, сэтгэл сайтай, сайхан бүхнийг бодож, биелүүлэхээс л эхлэх байх.
Хүн ер нь амьсгал хураах агшинд юу боддог бол? Өөрийгөө өнгөрчээ гэж боддог болов уу, ард үлдсэн бүлтгэр хүүхдүүдээ бодоод сэтгэл нь үймэрдэг болов уу эсвэл бүр тийм юм хийж амжуулах байжээ гэж боддог болов уу. Аль нь ч гэсэн харуусал дагуулдаг болохоор харамсахгүй л амьдрах юмсандаа.

Saturday, April 17, 2010

Yattaaaa!!!


***Энэ семестэрийн хамгийн сүүлийн, хамгийн том шалгалтаа өглөө. Юу гээч, амжилттай!
Гэхдээ дутуу дулимаг зүйлүүд, уншиж амжаагүй сэдвүүд ч их байсаан. Хамгийн гол нь азтай байлаа. Ерөнхийдөө мэддэг асуудал ирж, харьцангуй давгүй давлаа даа.
Хэд хоног шалгалт гэж үсээ зулгаасаар, баахан ажлаа хойшлуулж хойшлуулж одоо л нэг сайхан амьсгаа авахтайгаа боллоо.

***Манай хонхны баяр 4.30 нд болохоо больсон гэнээ. Ашгүй минь, над мэтийн дээлээ оёулж амжаагүй, хариуцлагагүй* нөхдүүдийн нар нь гарч байгаа байх. Зарим нь хэтэрхий хариуцлагатай болохоор 2 ч дээл оёулаад амжсан байна. Тэд нарт л жаахан гарзтай юм даа, нэгийг нь л хэрэглэх болох нь. ккк
 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .