Tuesday, October 13, 2009

Сонгодог урлаг ойлгоно уу?




















Угаас хар багаас мал маллаж өссөнийг хэлэх үү, сонгодог урлаг ойлгохдоо маруухан гэж. Ойлгоё гээд хааяа симфони сонсож үзнэ. Даанч удалгүй чихэнд сонсголонгүй болоод явчдаг юм. Хичнээн олон мянган жилийн хүн төрөлхтөний соёлын өв гэж хүндэтгэж бодоод ч нэмэргүй. Тэр балет байна. Эхэндээ овоо сонирхоно, сүүлдээ хөдөлгөөн нь давтагдаад ч байх шиг санагдаад нэг л онцгүй. Дуурь бол бүр нойрны эм л гэсэн үг. Ингээд бодохоор би гэдэг хүн нүүдэлчин хэвээрээ л яваа юм шив дээ. Хэзээ билээ дээ нэг хүн ингэж ярьж байхыг сонссон юм байна. Миний л нэгэн адил сонгодог урлагийг ойшоодоггүй нэг нөхөр Оросод очиж сурчээ. Тэгсэн тэндхийн бүх л хүмүүсийн ам булаалдан ярьдаг сэдэв нь сор болсон мундагчуудийн бүтээл, симфони, уран зураг байж л дээ. Мэддэгт мэргэн цоохор мэддэгүйд эрээн цоохор гэж манай хүнд ярих сэдэв байхгүй, бас ч үгүй бүдүүлэгтээ тооцогдоод болдоггүй. Тэгээд гүрийж байгаад өөрөө сонгодог урлагийг судалж хүнтэй ямар ч сэдвээр хэлэлцэх чадалтай болж, байр сууриа олж авсан гэнэ лээ.
Надад бол амь насанд л тулдаггүй юм бол хол санагдаад байгаам. Ардын дуугаа бол харин аялчихаад байдаг юм аа.

1 comments:

Battushig Enkhjargal said...

сайн уу? Энэ бичлэгийг чинь уншлаа. Чи урлагийг хүчилж мэдрээд хэрэггүй. Урлаг өөрөө чамайг нэг мэдхэд татан оруулж хязгааргүй орон зайд хөвүүлэх болно. Урлагийн ертөнц чамд хамгийн сайхан зүйлсийг зөвхөн чамд шивнэж, харуулж чадна шүү. Чи зүгээр л бие сул тавиад мэдэрхийг хичээ. хүчлээд хэрэггүй. Миний хувьд урлаг бол миний амьдрал. Чамайг ч гэсэн урлагийг хайрлаж хүндэлж байгаасай гэж хүсэж байна.

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .