Saturday, October 17, 2009

Эрүүл амьдрах хэдэн алхам

















Миний өөрийн мөрддөг, эрүүл байхад дөхөмтэй гэсэн хэдэн зан үйл байдаг юм. Хааяа бас залхуураад, мартаад өнгөрөөчих тохиолдол байдаг л даа. :) Гэхдээ л ихэнхдээ хийдэг гэвэл тохирох байх.
1. Өглөө босоод цэвэр ус 4 стакан уух. Гэхдээ хадад бол 4 арай л ихдээд байдаг юм. Усаа уусны дараа 40 минут юм идэхгүй. Өглөө амжихгүй гэж бодож байна уу, тэгвэл ядаж юм идэхээсээ өмнө уух хэрэгтэй.
2. Өлсгөлөнд нэрвэгдээгүй л бол уул нь хүн өдөр бүр хүндэрч байх ёстой гэнэ. 2 хоногт, 3 хоногт 1 хүндрэх нь энүүхэнд байдаг биз дээ? Тэгвэл өглөө сэрээд, хэвтэж байхдаа гэдэснийхээ зүүн талд дарж иллэг хийх хэрэгтэй. Ингэвэл шулуун гэдсийг цочроож хүндрэх үйл явцыг түргэсгэдэг.
3. Өглөөний унд хамгийн чухал. Өглөөний хоолыг өөртөө гэдэг биз дээ. Ер нь чихэртэй цай ч юм уу чихэрлэг хүнс нь амарсан тархийг сэргээж идэвхтэй ажиллуулахад тустай. Харин дараа нь шүдээ угаахаа мартав.
4. Нэг сонин юм ажигласан юм байхын. Хүмүүс өглөө сэрээд, босоод, шууд шүдээ угаадаг. Орой нь угаагаад унтсан бол ингэх уг нь шаардлагагүй. Тэгвэл хэзээ угаах вэ? Өглөө ундаа уусныхаа дараа угаана. Хоол идсэний дараах 10 минутанд амны хөндийн орчин хамгийн их хүчиллэг байдаг байна. Энэ үед угаавал зохимжтой. Шүд угааж байгаагийн гол зорилго нь шүдэнд наалдсан хоолны үлдэгдэл, өнгөрийг арилгахад байгаа юм.
5. Байнга л амандаа юмтай явдаг хүмүүсийн шүд цооромтгой байдаг гэнэ. Учир нь амны хөндийн өөрөө цэвэрших үйл явц өдөрт 5 удаа л байдаг. Өөрөөр хэлбэл өдөрт 5 удаа хоол идэхэд түүнийг амны хөндийн орчин тэнцвэржүүлэх, цэвэршүүлэх чадвартай гэсэн үг. Гэхдээ тэглээ гээд хоолны үлдэгдэл, өнгөр өөрөө арилчихгүй тул зайлах, бохь зажлах, угаах хэрэгтэй болно. Хоолны хооронд чихэрлэг, наалдамхай хүнс хэрэглэх нь өнгөр үүсэхэд дээд зэргээр нөлөөлөхийн зэрэгцээ идсэн хоолыг чинь шүдэнд наалдуулж, угаахгүй удвал цаашлаад шүд цоордог байх нь.

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .