Saturday, October 24, 2009

Эрээвэр хураавар бодол


















*Энэ ер нь хүүхдүүдэд жаахан том ангид орохоор нь дэлхийн түүх заахад яанаа. Өөрийгөө ч яагаад байгааг мэдэхгүй, нусаа гоожуулсан хэдэн юманд түүх заасан болж, нөгөө хэд нь сурсан болж өнгөрснөөс болоод одоо ямар ч дэлхий дахиний түүхийн мэдэгдэхүүн байхгүй. Би лав тийм юмдаг. Цаашилбал, юмыг оромдсоор байгаад сүүлд нь үлдэх юм ховор байхиймаа. Заасан заалгуулсан болж мөн ч их оромдсон доо. Одоо ч оромдсоор л байна. Хэзээ юмыг гүйцэд хийж сурах юм болоо.
*Хүмүүс тэр энэ гээл соёлт ертөнцийн юм ярихаар амаа ангайгаад сууж байгаа юм чинь. Нэг хайрцган дотроо байсаар байгаад гарах замаа олохоо байсан. Тийм л юм байлгүй гэснээс, яагаад тийм юм болоо гэж сонирхох ч юм байхгүй. Ер нь яагаад хичээлийг сэтгэж бодох биш, цээжлүүлж сургадаг юм бээ. Цээжилсэн юмыг ярих шиг амархан юм байхгүй. Харин яагаад хувь хүний үзэл бодлыг асуудаггүй, багаас нь хувь хүн гэдэг үзлийг суулгадаггүй юм бээ. Хүүхэд хүн биш, хүний хагас гэж тооцогдсоор ирсэн. Хүүхэд юугаа мэдэхэв, хүүхэд юу ойлгохов гээд л биднийг дандаа юмнаас хойш татна. Тэгсээр жил сар ээлжилсээр нэг мэдэхэд том болно. Тэгсэн хойно нь манай энэ гэж нэг бүтэлгүй юм, тэдний хүүхдийг хар гэж ирээд л харьцуулж муулж эхэлнэ. Юу тарьна, түүнийгээ хурааж авна гэдэг дээ.

1 comments:

Мойл said...

Unen unen ...

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .