Saturday, October 17, 2009
Бүү няцагтун!
Юм бүхэн харлаж бүтэлгүйтээд байсан ч
Явж байгаа зам чинь уул өөд өгсөөд байгаа мэт санагдсан ч
Мөнгө зоос дутаж, өр ширэнд баригдсан ч
Инээмсэглэмээр байтал санаа алдахаас өөр аргагүй байсан ч
Бүү няцагтун!
Зовиур шаналгаа таныг дараад байвал амарвал амар
Гэхдээ бүү няцагтун!
Эрээнтэй бараантай хорвоогийн жамыг бид мэдэх ч
Эцсээ хүртэл тууштай зогсож чадвал
Олон ялагдал ялалт болон хувирах болно
Урагшаа ахих нь удаан санагдсан ч
Бүү няцагтун!
Дараагiйн алхам танд амжилт авчирч мэднэ
Ганцхан бүү няцагтун!
Амжилт гэдэг бол бүтэлгүйтлийн нөгөө тал
Эргэлзлийн үүл манан дээрх мөнгөн гялбаа
Зорилгодоо хэр ойр байгаагаа та мэдэж чадахгүй
Алс бараанаасаа хавьгүй ойр ч байж мэднэ
Бүү няцагтун!
Хүнд бэрх байвал тэмцэлд улам гүн шумбан ор
Бүү цөхөрч няцагтун!
Labels:
гоё шүлэг
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Tanii blogiig guilgej harlaa. Ehnii hedii n unshlaa. Yu geech, I REALLY REALLY LIKED IT!
Uldseniig n neg negeer n heregtei uedee unshnaa. You know, situation like need some inspiring words...
Please, continue writing!
I'm a big fan of you now!!!
WOOOOW doctor HOUSE avsiimoo, iinee iinee...
Post a Comment