Friday, October 23, 2009

Би шөнийн хүн


















Энэ олон сая гэрэлд хүч нэмэн, миний бие Монгол улсаа төлөөлөн гэрэлтэй цонхны цаана сууж байгаа билээ. Харж байна уу, Монгол улсын дээр хэдэн гэрэл ёлтойж байгаагийн нэг нь би, бусад нь миний үй зайгүй, хамт шороо идэж өссөн найзууд юм байгаан. Ямар их энерги зарцуулагдаж байгааг мэдсээр байгаа боловч зуршлаа захирч чадахгүй шөнийн цагаар л суух юм даа. Адаглаад тогны мөнгөө төлдөг бол яаая гэхсэн. Гэтэл төлдөггүй байж, өдрийн гэрэлд биш заавал шөнийн гэрэлд, толгой ид амарч байх ёстой цагаар... Аая, уг нь хоосонгүй, мэдээд байгаа биз.
Ганцхан ПСи-гээ залгах ч биш, хажуугаар нь өрөөний чийдэн, хүн юм болохоор өлсөж цангаал, хоол унд эргүүлж элдэв юм асаана. За тогоо байяа гэхэд эрүүл мэндээ бодмоор юм. Шөнө нойр хагаслаж суухаар толгой ч сайн ажиллахгүй, дэмий л хэлбэрдсэн болоод явна. Бодоод байсан дандаа орой сууж хичээлээ хийсээр сургууль төгслөө дөө. Өглөө хийж байсан бол арай дээр байх байсан ч юм болов уу?
Орой суугаад өглөө нойр хагас. Дутуу нойртой хүн ямар байхуу, мэдээж нэг унжийсан л юм явна. Унжийсан хүн ямар байхуу, өөртөө итгэлгүй сулбайсан юм л явна. Сулбайсан хүн ямар байхуу, заза больё, үргэлжлээд байвал дуусахгүй юм болно.
Хамгийн гол нь энэ зуршил буруу гэдэг нь сүүлийн үед батлагдаад байнаа. Өглөө босоод л хичээл тараад гялс ирж унтах тухай бодож байнашд. Ямар нэгэн арга бодьё. " Би өглөөний хүн " гэдэг ном уншиж үзсэн. Даанч өглөө босоод хийх юм байхгүй санагдаад буцаад унтчих юмаа. Дахиад уншихаас. Үр дүн заавал гарганаа.
Өглөөний нэг цаг оройны гурван цагтай тэнцдэг гэнэ лээ. Үнэний ортой байх шүү.

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .