Monday, October 19, 2009

Body museum


Арьсаа хувцас шиг тайлаад гартаа барьсан хүн. Арьсаа тайлбал ийм дүр төрх харагдах нь.
Gunter Von Hagen гэдэг хүний Body museum гэж алдартай музэй байнаа. Жинхэнэ хүнийг яг л урлагийн бүтээл болгосон байна. Шатар тоглоод сууж байгаа 2 хүн, хүүхдээ тээж буй эх, гимнастик хийж байгаа хүн, морьтойгоо хамт дээш цоройж байгаа хүн, нөгөө юу яаж байгаа эрэгтэй эмэгтэй 2 гэх мэт. Гэхдээ энэ бүгд арьсны цаадах харж болох бүхий л бие эрхтэний бүтцүүдийн гаргалгаа ажээ.
Ер нь гаргалгаа хийх бол тийм ч амархан биш. Хүний бие махбод гайхалтай нарийн бүтэцтэй. Тийм байхад бүтэн биеийг ингэж гаргана гэдэг яриангүй хэцүү байсан байх. Дэлхийн олон хотуудад музей аялж, хүмүүст хүний биеийн гайхамшигийг мэдрүүлдэг гэсэн. Энэ музэйг заавал олж үзнээ. Манайд ирэх болж байгаа болов уу?

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .