Ард түмний багш Арго нэгэнтээ: " Телевиз гэдэг бол хүнийг татах шидтэй албин чөтгөр, түүнээс аль болох хол яв" гэж эгэл ардын хүүхдүүд бидэнд захиж байж билээ. Арго багшийн хүсэл биелсэнүү, манай хар хайрцаг өвгөрсөнүү, нэг л өдөр хар, саарлаар нүүр нь эрээлжлэх боллоо. Энэ одоо тоосы нь арчихгүй байсаар байгаад ингэчлээ гээл, нэх том алчуур бариал очсон, нэмэргүй байдаг шүү. Эхлээд бас ногоон өнгөний цаанаас дүрс нь тодроод байдаг байсан, сүүлдээ бүр стерео зураг тайлж унших хэмжээнд хүрэв. Гэхдээ байнга тэгж сууна гэж юу байхав, аюгүй бол бүх юмыг ногоон саарлаар хардаг болчихвол яана гэж айгаад мэдээллийн өөр эх сурвалж хайлаа. Тэгсэн бүр аль амбасан үеийн, надтай чацуу гэмээр Радио олдын байна. Залгаадахлаа, ажиллаж байнаа. Залгасан тэр мөчөөс хүүхэд насандаа эргээд оччих шиг боллоо.
...Зун цаг, хотонд хонь ямаа майлалдан, үхэр тугал мөөрөлдөн, царцаа хаа нэгтээ шарчигнан дуугарч, нар уулын цаагуур улаан туяа татуулан шингэж байх нь нэн үзэсгэлэнтэй. Энэхүү байгалийн үзэсгэлэн дунд өнгө нэмэх бөмбөгөр цагаан гэрийн хойморт нэг лаа сүүмийн, тэр хавиа л арай ядан гэрэлтүүлнэ. Эмээ сүүгээ хөөрүүлэн, галы аман дээр суугаад , хааяа нэг галд цучил нэмэн, нандин сургаалиа айлдана. Бид хэдэн хүүхдүүд хушуу амаа долоон сүү хөөрөхийг хүлээж, эмээгийн хэлээд байгаа үгнүүдийг нэг их ойшоосон шинжгүй, тогоо руу харцаа шидлэн, хааяа нэг бие биенээ нудран, бас ч үгүй хөөрхөн хорлоод авна . Гартаа өөр өөрийнхөө аягыг барьжээ. Энэ завсар Москвагаас ярьж байна, үлгэрийн цаг гээд л сэтгэлд үлдсэн сайхан нэвтрүүлгүүд явж байна шүү. Гэнэт үлгэр нь танил санагдаад орчин үедээ буцаад ирлээ. Энэ одоо үлгэрээ сольчихгүй, мөрөөдөж байгаа ч бас өөр юм сонсчмоор байнашд. Хүний сайхан мөрөөдөл замхруулаад хаячхын...
Телевизгүй байх сайхан ч юм уу. Чих амраал, яг хөдөө байгаам шиг санагджийшд. Эп-Эм энэ тэр бол бүр дэмий, мэдэх мэдэхгүй, ороок, хип хаап гэсэн янз янзын юм яваад бүүр самууруулаад хаячдын. Радиотойгоо нөхөрлөнөө, тв засагдтал.