Monday, February 22, 2010

Go Vegan!


Нээрээ өнөөдрөөс цагаан хоолны сарын аян эхлүүллээ. Эгч дүү 2 цаана чинь цагаан хоол нэлээд хэд хоног идээд, намайгаа бас ятгаад дөнгөлөө шүү. Ээжийг бас уруу татья гэсэн, дургүйцээд болдгүй. Ээж урдаас их онолын үндэстэй няцаалт явуулжээнаа. Юу гэвэл: Монголчууд угаасаа махан хүнстэнгүүд, тиймээс ч ходоодны шүүс их ялгардаг, мах идэхдээ л зохицсон энэ тэр гэж. Дээрээс нь *ээж нь одоо хөгшин хүн, мах идэхгүй бол хий өргөөд уначихна* гэж намайгаа бас айлгаад авч байна. Дөнгөж л идэр насандаа явжээж бас. Нэг иймэрхүү яриа өрнөсний эцэст ганц дайчин ганцаардахгүй гээд сэтгэл шулуудчихлаа.

Өглөө ээж сайхан махтай шөл хийлээ. ( өөрийнх нь хэлсэнээр) Тэгээд намайг жаахан идчих гэж ятгажийна. Би ч үгүй гээд гүрийгээд салат малатхан хутгаад идхээр боллоо. Тэгсэн наад шөл чинь бараг махгүй болчлоо, бижигхээн махнууд л байгаа. Наадхаа ид гээд шаргуу ятгажийн. Үгүй гээд гүрийгээд, салатаа амжилттай идлээ.

Өдөр өвөөгийндөө золгож очлоо. Цагаан сар болсон хойно бууз жигнэлээ. Би ч * өвөө би цагаан хоолтон болсон* гэв. Өвөө ч гайхаж, хүүе хэзээнээс тэрэв гэхээр нь өнөөдрөөс гэв. Намайг бас л мах ид гэж ятгаж эхлэв. Монгол хүн махаа идэхгүй яаж амьдрахав, миний нэг танилын хүү Энэтхэгт яваад цагаан хоолтон болоод ирсэн. Тэгтэл дараа нь ходоодны шүүсэндээ түлэгдээд ходоод нь цоорч гэнээ. Энийг сонсоод жаахан сэтгэл урвах тийшээ хандаад ирлээ. Гэхдээ хүн бүр адилгүй шү дээ. Магадгүй надад зохих ч юм билүү гэж бодоодохтол байрандаа буцаад ирсэн шүү. Ёс юм байна буузнаас нь амсахаас болохгүй. Гэхдээ гурилий нь салгаад идчихсэн. Жаахан зальдаж уу гү юу.

Мах идэхгүй тэмцэл ч цааш үргэлжлэх байх. Ямар ч гэсэн сар гүрийнэ дээ. Болмоор бол цаашид Vegan болноо. 1 сар идэх байсан амьтнууд маань амьд үлдэг!

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .