Амраг чинь болж жаргал бэлэглэхгүй
Аясыг чинь дагаж үгээр чинь явахгүй
Ачийг чинь бодож дүрийг чинь мартахгүй
Амьдралыг чинь тэтгэж сэтгэлээ өгөхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Харах бүрийд чинь баясаж инээхгүй
Хайрын үгэнд чинь уярч уусахгүй
Хайлган зүрхийг чинь эмтэлж зовоохгүй
Харин хэнийг ч гомдоож зүрхлэхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Сар жилүүдийг тоолж чамайг хүлээхгүй
Сэтгэлдээ гуниг цуглуулж чамайг гэхгүй
Салгуун орчлонд маргааш гэдэг дуусахгүй
Сайхан хорвоод амьдрал үүгээр дуусахгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Wednesday, March 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
Тийм гоё шүлэг гэж үү? хэхэ,
өнөөдөр ч бичлэгийг бөөндөж байх шив. дээр миний блогыг нэлээн уншсан байсан, би чинийхийг өнөөдөр уншиж байгаа. Блоглистдээ нэмнээ. Бичээд байгаарай
Haha, zarim neg hund zoriulsiin
Somehow I like it!
unen unen
Post a Comment