Saturday, May 29, 2010

Эхний амжилт


За ингээд сургуулиа төгслөө дөө. 5 жилийн хөдөлмөрийг минь үнэлж сургуулиас улаан диплом олголоо. Их баярлаж байнөө. Гэхдээ улаан диплом авсанаараа миний амьдрал сайхан болчихно гэсэн үг мэдээж биш. Цаашид хэрхэн суралцаж, гүйцэтгэснээрээ, мөн хүний мөстэй, нинжин сэтгэлтэй байснаараа амьдрал дээр үнэлэгдэх байх.
Нэг мэдэхэд л 5 жил ард хоцорчээ. Анхандаа ангиа ч олохгүй, багшдаа зэмлүүлээд, арван жилийн сургуулиас ямар хэцүү болохыг нь гайхдаг байлаа. Хөдөөнөөс ирсэн хот мэдэхгүй, зам хөндлөн гарч чадахгүй, хичээл дээр нэг л муу дүн авбал дараа нь засах боломж байхгүй , унших ном их, цаг зав бага гэдэг ч юмуу. Асуудал захаасаа аваад ундарч билээ.
Бодохнээ 1 курст байхад дүнгийн төлөө улайран хөөцөлддөг байж дээ. Орой 9 хүртэл номын санд суугаад, харих замдаа номоо цээжлээд л... Хөндлөнгийн хүн харвал нэг л их хэнээтэй, комунист амьтан. Хөөрхөн төрөх албагүй киноны Бушкарёва шиг л. Харин томроод ирэх үедээ аль болох учир утгыг нь ойлгож мэдэхийг хичээх болсон шүү. Ер нь хий хоосон цээжилсэн бүхэн ор мөргүй хийсэн алга болж, цээжиндээ сийлсэн нь үлддэг болтой. Нэг үг байдаг даа * таны мэдлэг элсэн дээр бичсэн бичээс шиг биш, хадан дээр сийлсэн сийлбэр шиг байх хэрэгтэй * гэж. За энэ цэцэрхэх ч яахав, цаашдаа мартахгүйн тулд орууллаа.

Хөөрхий муу өвөө минь ач охиноо хараад сүүлийн 20 жил баярлаагүйгээрээ баярласан гэсэн. Ээж минь баяр дээр маань байж чадаагүй ч утсаар сонсоод л, баярлаад нүднээс нулимс гарч байна гэж байсан. Эрхэм хүмүүсээ нэг баярлуулж үзсэндээ таатай байна шүү.

За ингээд эхнийхээ амжилтанд хүрлээ. Одоо дараачийнхаа уул руу мацна даа. Мацах уул ямар их байнаа...

4 comments:

Мойл said...

Love ya my sister! You're the inspiration to me :)

Anonymous said...

Баяр хүргэе ээ. Цаашдын чинь амьдралд аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсье:-D

Ганзо нь

urjee said...

Zaaa hairt mundag nzdaaa chin setgeliiiin bayar hurgeyeeee:)Jinhene baharhmaaaar ohin shuuudeee miniii nz:)Tsaaashdiiin ajil amidraliiin zam mor ni gereltej giiij bgaaaa shuuudee nz mine:)Amjilt shuudee, nziiihaa neriiig bs gargajiigaaa shuu...kkk:)
B.Urjinkhand aas ni shuu:)

hi said...

Bayr hurgey! Tsaashdiin ajild n amjilt husey!

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .