Thursday, July 8, 2010

Чингис хааныг элэглэсэн нь



Харин уншиж явах зуураа инээдтэй ч гэмээр юм уу нэг сонин мэдэж авлаа. Жек маань өөрөө америк хүн ч гэлээ өөрийн орны хийсэн киног дэндүү муу кино болсон гэж шүүмжилж чадсан байх юм. Арга ч үгүй юм даа гэмээр дэндүү дэндүү кино гэдгийг нь үзээгүй ч гэлээ уншаад уур, инээд хоёр зэрэг цухалзав. * Байлдан дагуулагч* гэсэн мундаг нэртэй энэ кино нь 1956 онд Hollywood-д хийгджээ.

Киноны үйл явдал ингэж өрнөдөг гэнэ: Өэлүн нөхөртөө цамцаа тайлж өгөн, амь оргуулж, харийн эрд олзлогддогийг тэд Тэмүжин Бөртэтэй учирч байгаагаар дүрсэлжээ. Цайвар шаргал үстэй Бөртэ битүү мухлаганд биш, торгомсог дэр овоолж, гоёмсог олбог дэвссэн сүүдрэвчтэй ил мухлаганд арагш налан сууна. Америк Тэмүжин зугтсан эрийг нь буцааж ирүүлээд, нүдэн дээр нь бүсгүйн цамцыг шүүрч олон цэргийн өмнө нүцгэлж орхино. Тэрээр цамцыг нөхөрт нь шидэж өгөөд, монголчууд бүсгүйг чинь булаасныг дурсаж яв гэж хэлдэг гэнэ. (Ер нь тэгээд Бөртийг нэг муу янхан шиг дүрсэлсэн байдаг гэсэн.) Тэр энэ кинонд тоглосон бараг бүх эрчүүдэд алгадуулж, хүчиндүүлж байгаагаас өөрөөр бараг дүрслэгдсэнгүй.

... (Жамуха, тэмүжин хоёр дайснаа дарсны дараа 2 жил хамтдаа нөхрийн ёсоор нэг дор нутаглацгаасан билээ. Удалгүй Жамуха уйдсан тул Тэмүжин холдож нүүсэн гэдэг. ) Харин энэ кинон дээр " Бөртэ, Жамух Тэмүжин хоёрын нөхөрлөлд атаархан тэднийг салгах арга сүвэгчилж, Жамухыг өөртөө татах гэж оролдсон ч дийлэлгүй, түүнийг хорлохоор бэлддэг. Жамух үзэсгэлэн төгөлдөр бүсгүйд ч хуурталгүй, анд нөхөртөө үнэнч хэвээр байх боловч, эцэст нь Бөртэ түүний байр суурийг эзэлж, Тэмүжинд урам зориг өгч байгааг ухаарна. Ингээд анд нөхрийхөө төлөө өөрийгөө золиослох ганц зам үлдсэн байдаг." (Үзээгүй болохоор мэдэхгүй юм, яаж өөрийгөө золиослосон юм бол доо. )

" Кино зохиолыг уншихад надад яг л ковбой кино шиг санагдаж, Чингэс хааныг бууч ковбой маягаар төсөөлөн тоглосон " гэж жүжигчин Жон Вейн ярьсан гэдэг. Кинонд Монголчууд баруун америкийн дүүхэлзсэн өндөр морь унаж, Техасын урт эвэртэй үхэр маллаж, галт тэргээр зорчиж, Индианы урц шиг оромжинд амьдарч байгаа нь улам л ковбой шинжтэй болгожээ. ( Хаха, энэ нээрээ ална аа. Галт тэргээр хүртэл яваад байхдаа яахав дээ. )
Киноны сурталчилгааны самбар дээр " тэд бие биенээ, дараа нь дэлхийг байлдан дагуулав" гэж бичсэн байсан нь дэлхийг байлдан дагуулсан агуу түүх ердөө л 1950-аад оны Америкийн эр эмийн явдлын дэвсгэр зураг болж, гоо зүйн, түүхийн, найруулгын гээд бараг бүх түвшинд хамгийн муу уран бүтээлийн нэг болжээ.
( Гайхалтай нь одоо энэ киног хэрэв үзвэл хэн ч гэсэн савж унатлаа инээх байсан биз ээ. Үнэн гэдэг яаж ч доордуулсан үнэн хэвээрээ үлддэг болохоор үнэ цэнэтэй хэвээр байдаг шигээ. )

Жек Ведерфордын номоос...

Нээрээ бас Клеопатра хатны тухай киног муу киноны жагсаалтанд оруулсан байсан. Яагаад юм бол гэж гайхдаг байлаа. Бодоход нэг иймэрхүү янзаар хийсэн бол хөх инээд хүрэхээс өөр зүйлгүй байсан юм болов уу. Эртний тэр хатны тухай түүхийг сайн мэдэхгүй болохоор ийм юм бий гээд бодоод л өнгөрч байсан юм байна.

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .