Thursday, October 15, 2009

Сонин сэтгэгдэл





















Надад үхлүүт өвчтэй 85 настай эмэгтэйн бичсэн нэгэн гайхамшигт өгүүлэл бий. Үүнд гүн гүнзгий цэцэн ухаан шингэсэн байгаа юм...

Хэрвээ би дахин амьдралаа эхэлж чаддагсан бол хавьгүй олон алдаа хийхийг хичээх байсан. Би тийм төгс хүн байхгүй байсан. Би биеэ сул тавьж, уян хатан байх байсан. Би туулж өнгөрүүлсэн урт аяныхаасаа илүү тэнэгээр биеэ авч явах байсан. Ноцтой хандвал зохих зүйлс үнэн хэрэгтээ тун цөөхөн байсан нь одоо л надад ойлгогдож байна. Би арай илүү солиотой байх байсан. Би арай л эрүүл бусаар сэтгэх байсан.
Би азтай боломжуудыг илүү сайн ашиглах байсан. Би илүү их аялж, олон ууланд авирч, олон голыг гаталж, үзэж чадаагүй олон газраа очиж үзэх байсан.
Би ахиухан мөхөөлдөс, хавьгүй бага шош идэх байсан.
Надад бодитойгоор тулгарсан бэрхшээлүүд хавьгүй олон байж, ургуулан төсөөлсөн нь харин цөөхөн байх байсан.
Та нар ойлгож байна уу? Би өдрөөс өдрийг, цагаас цагийг болгоомжтой байх, эрүүлээр сэтгэх, ухаалаг байхыг хичээн өнгөрүүлдэг хүмүүсийн нэг байлаа. Бурхан минь. Надад хичнээн олон сайхан мөч байсан гэж санана. Хэрвээ би тэдгээрийг дахин давтаж чаддагсан бол тэд мөч мөчөөр олшрон, бүр ч олон байх байсан.
Би дулаан цув, дулааны хэмжүүр, халуун устай сав, хоолой зайлах аяга, борооны шүхэр авалгүй гадагш цухуйж ч чаддаггүй хүмүүсийн нэг байлаа. Хэрвээ би бүгдийг ахин эхэлж чаддагсан бол хавьгүй хөнгөхөнөөр аялах байсан.
Хэрвээ би бүхнийг ахин эхэлж чаддагсан бол хавар эртнээс намрын сэрүүн болтол хөл нүцгэн явахсан.
Морин тойруулга дээр олон дахин эргэлдэж, олон удаа үүр цайхыг үзэж, хүүхдүүдтэй ахиухан тоглох байсан.
Хэрвээ бүхнийг ахин эхэлж болдогсон бол...
Харамсалтай нь би одоо ингэж чадахгүй...

Энийг уншаад нэг юм толгой руу гялс гээд л орчих шиг боллоо.

"Гайхалтай нь би одоо бүхнийг эхэлж чадна.
Гайхалтай нь би эрүүл саруул, эсэн мэнд байна.
Гайхалтай нь би одоо ямар азтайгаа мэдэрч байна"

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .