Thursday, October 15, 2009

Kofola>Cola "Když ji miluješ, není co řešit."

Чехэд Кофола гээд нэг гоё ундаа байнаа. Хальт "ф" үсгий нь хасчихвал кола ч гэж байгаа юм шиг андуурагдмаар. Гэхдээ коланаас хамаагүй амттай.
Өвснөөс гаргаж авдаг байх гэж боддог байлаа. Уухаар яг тан ууж байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. Тэгсэн кофений үрийг цайруулахад ийм бор өнгийн шингэн ялгардаг гэнэ. Яаж зүгээр хаяхав гээд чихэр нэмээд орхисон ийм нэг ундаа болчжээ. Тан гэж сэтгээд уугаад байсан бол зүрх дэлсээд хачин юм болох байж шүү. :)
Коммунизмийн үед барууны эд юмс ховор байх үед, хуучин Чехсловакт колатай тэнцэхүйц ийм нэг ундаа гарсан нь их л нэр хүндтэй болоход нь нөлөөлсөн гэнэ. Тухайн үед кола кофоланаас 2 дахин үнэтэй байж. Коммунизмын дараа кола, пэпси гээд дэлхийн олон брэндүүдтэй өрсөлдөж, байр сууриа алдах дөхсөн ч Чехүүд кофоландаа үнэнч үлдсэн гэнээ.
Одоо бол чехийн ямар ч зоогийн газраас ᠌" Dam si jednu kofolu, prosim " гээд л аваад уучихна шүү дээ. Одоо нэг уух юмсан.

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .