Friday, October 16, 2009

Хүн өөрийгөө юу гэж бодохоос бүх юм шалтгаална.




















Амны билигээс ашдын билиг...

Хэрвээ та зодуулна гэж бодож байгаа бол өөрийгөө зодуулсанд тооц.
Хэрвээ та зүрхлэхгүй гэж бодож байгаа бол зүрх тань хэзээ ч хүрэхгүй.
Хэрвээ та ялалтыг хүсдэг ч чадахгүй гэж бодож байвал ялагдаж л таарна.

Та өөрийгөө ялагдана гэж бодож байвал аль хэдийн ялагдсанд тооц.
Учир нь амжилт, ялалт хүний эр зоригоос эхэлдэгийг
Ухамсраас бүх зүйл шалтгаалдагийг хаанаас ч бид олж харна.

Хэрвээ та өөрийгөө бусдын ард хоцорно хэмээн бодвол хоцорч л таарна.
Таныг өргөхийн тулд ухаан санаа тань өндөрт хөөрөн нисэх ёстой.
Амжилт гаргаж чадахын тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

Амьдралын тулаанд аль хүчтэй нь ялдаггүй, аль хурдан нь ялдаггүй
Ялж чадна хэмээн итгэсэн тэр л хүн эрт орой хэзээ боловч ялалтанд хүрдэг.

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .