Friday, October 30, 2009

Энэ зуун алдартанаас хэдийг нэрлэж чадах вэ?



















Үнэнээ хэлэхэд, би хувьдаа тун цөөхнийг нэрлэж чадахаар байна...

"Залуу хүний ширээний ном" гэх энэ номыг сургууль нэгт, бидний л адил оюутан бичжээ. Би хараахан уншиж амжаагүй ч азаар блог хаягий нь олоод авлаа.
Оюутан гэхээр биднийг дотроо голсхийж, за оюутан хүн юу л хийж базаагаа аж дээ гэж битгий бодоорой. Хийж чадсан зүйлийг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Бид орчин нөхцөлөө байнга л муулж, түүнээс болоод миний амьдрал өөдлөхгүй байна гэж гомдоллоцгоодог. Гэхдээ хар л даа. Хэн хичээж зүтгэнэв, хэн энэ эргүүлэгт уусахгүй үлдэж, өөрийнхөөрөө сэтгэнэв, тэр бүтээж чадаж байна.
Энэ номонд: бидний үзэж, судалж, ойлгож, мэдсэн байх ёстой 100 кино, 100 ном, 100 алдартан гээд л зуу зуун жагсаалт байна. Энийг мэдсэн байхад соёлт ертөнцтэй бага ч гэсэн ойртох байх. Баабар гуайн "Дори Идэр дүүдээ" гэдэг номтой төстэй санагдлаа. Гэхдээ өөрийнхөө сэтгэгдэл, мэдрэмжээ нэмсэн байгаа нь улам сонирхолтой болгожээ.

Номын тухай илүү ихийг мэдье гэвэл энэ блог руу орж үзээрэй.
http://shireenii-nom.blog.banjig.net/
Аваад уншчих юмсан тиймээ?

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .