Wednesday, October 28, 2009

Cabbage Roll

mmm, yammy yammy. Өнөөдөр байцааны ороомог хийж идлээ. Амархан бөгөөд амттай юм гээч.
Янз бүрийн л жор байна. Би ч өөрийнхөөрөө л хусаад хаячихлаашд хэхэ. Нээрээ, Гүн шимийн ax байсан бол ингэж хэлэх байсан байхаа.
Эхлээд байцаагаа далбан далбангаар нь салгаж аваад шингэн орчин болох буцалж буй усанд хиигээд 5 минут чанана. Ингэвэл байцаа маань зөөлөрч, юм ороож болохуйц болно.
Дараа нь махаа татаж, дээр нь сонгино, перц, давс, лууван, будаа нэмж өгнө. Ер нь юугаар л амталмаар санагднав, түүгээрээ амтална. За амталж байх зуураа та бүхэнд Америкийн Симплот брэндийн энэхүү, хагас боловсруулсан, шарж идэхэд зориулсан энэхүү төмсийг танилцуулья гэж бодлоо... Хэрэглэхэд маш хялбараас гадна амттай гэдгийг та бүхэндээ сануулахад таатай байна.
Ингээд доторх бүтээгдэхүүн нь бэлэн болсон тул зөөлөрсөн байцаандаа ороогоод жигнүүрт жигнэх, эсвэл гадуур нь талхны үйрмэг цацаад шарж болно. За жигнүүрийн тухайд бол Тэскома хэмээх брэндийн жигнүүр байгаа. Энэ маань айл гэрт байхад зориулагдсан, маш хялбараар жигнэх боломжтой. Энэхүү жигнүүрийг та бүхэн гэр орондоо авсан байхад хоол тань маш амттай болох болноо.
За ингээд бүтээгдэхүүн маань жигнэгдээд бэлэн боллоо. Бэлэн болсон бүтээгдэхүүн дээрээ шингэн орчин болох соус асгаж өгвөл бүр ч амттай болох юм.
Та бүхэн гэр орондоо Тэскоматай хамт туршаад үзээрэй. Хажууд нь Симплот брэндийн төмс тавихаа мартаваа...

За, нэг иимэрхүү ая дантай юм хэлэх байсан боловуу.

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .