Friday, March 12, 2010

Арьс салстад гарах морфолог өөрчлөлтүүд

Арьс салст дээр гарах өөрчлөлтүүдийн тухай толь бичиг энд байна.

Wednesday, March 10, 2010

Гай-хал-тай

Орчлон хорвоо дээр хачин сонин юм бас их байхымаа.
Ээ халаг гэж. Өөрийн эрхгүй гайхаж цочирдов.


Эхлээд харахдаа, энэ одоо яахлаараа гэдсээрээ дүүрэн төмөр хатгачихдаг гаж донтой амьтан бэ гэсэншүү юм бодлоо. Тэгээд цаашаа хартал харин өвчин юм гэнээ.
Noer Syaidah гэх 41 настай Индонезийн иргэн 1991 оноос хойш уг сонин өвчнөөр шаналж байгаа аж. Анхандаа зүгээр л гэдэс өвдөж байна гэж бодсон боловч, удалгүй гэдэснээс нь төмөр утас ургаж гарч иржээ. Гайхсан тэрээр энэ явдлаа гэр бүлээсээ тас нууж орхиж. Гэтэл зүгээр болсонгүй, удах тусам зуу зуун төмөр утсууд биеэс нь ургаж гарч ирэх болов.
Удаан хугацаанд шаналсаны эцэст мэс засал хийлгэсэн боловч төмөр утсууд өөрийг нь гаргах гэж байгааг мэдсэн мэт байрлалаа өөрчилж байсан тул жижиг төмрийг л авч чаджээ. Эмчилгээ үр дүн өгсөнгүй.
2006 оноос байдал улам л дордов. Гайхалтай нь түүний төрсөн өдөр ойртох тусам төмрийн хэмжээ ихсэж байжээ.
Уг өвчин дэлхий дахинд анх удаа тохиолдож байгаа ба хүний бие хэзээ ч төмөр утас үйлдвэрлэж чадахгүй гэж анагаах ухаан батлаж байгаа юм.
Анагаах ухаан шийдэж чаддагүйм бол бөө яадаг бол гээд бөөд хандаж гэнэ. Бөөгийн хэлсэнээр тэр хэн нэгний хараалд өртсөн бөгөөд төрсөн хотоо орхиж явбал эдгэнэ гэж. Хэлсэн ёсоор өөр тийшээ явтал төмөр биеэс гарахаа больж 5 жил сайхан байсан ч гэртээ буцаад иртэл төмөр утас эргэн ургах болжээ.

Тэгэхээр энэ өвчин үү эсвэл хараал болж таарах уу?

Уучлаарай, надаас хол явна уу

Амраг чинь болж жаргал бэлэглэхгүй
Аясыг чинь дагаж үгээр чинь явахгүй
Ачийг чинь бодож дүрийг чинь мартахгүй
Амьдралыг чинь тэтгэж сэтгэлээ өгөхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Харах бүрийд чинь баясаж инээхгүй
Хайрын үгэнд чинь уярч уусахгүй
Хайлган зүрхийг чинь эмтэлж зовоохгүй
Харин хэнийг ч гомдоож зүрхлэхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Сар жилүүдийг тоолж чамайг хүлээхгүй
Сэтгэлдээ гуниг цуглуулж чамайг гэхгүй
Салгуун орчлонд маргааш гэдэг дуусахгүй
Сайхан хорвоод амьдрал үүгээр дуусахгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Аавынхаа сонинд өгсөн ярилцлагыг 16 жилийн дараа оллоо. Богинохон ч гэсэн наддаа л эрдэнэ юм. Ямар гоё юм бэ? Биднийхээ бахархал болсон аав минь та арай дэндүү эрт хорвоогоос явсан даа. Таныгаа үргэлж санан дурсаж, таныхаа нэрийг хайрлаж явах болноо охин чинь!

Хэн ямар ганзагалаатай ирэв?

БИЗНЕС BUSINESS БИЗНЕС

Ирэхүй одохуй

Монгол Улсын Ерөнхийлөгч П. Очирбатыг дагалдан Азийн зарим орноор яваад ирсэн манай бизнесменүүд чухам ямар алшл амжуулж ирснийг нь сонирхлоо.

Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Д. Хурц:

— Энэтхэгийн худалдаа-ны танхимуудын холбоо, танхимуу-Дын нийгэмлэг, Бомбей хотын худалдаачдын танхим — Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Дели, Бомбей хотод Энэтхэг, Монголын худаддааны танхим байгуулах нээлтийн ажиллагаанд оролцож, МонголД биз-ес эрхлэгчдийн Монгол, Энэтхэгийн худалдааны танхим байгуулахаар тохирсон.

Шинэ Дели дэх Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийи Ас-амблей, НҮБ —ын Тайланд дахь Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын удирдлагатай уулзаж, хувийн сектор, жижит, дунд үйлдвэрийг дэмжих, хөрөнгө оруулалт, экспорт, маркетингийн тусламж авах, Монголын экспортын барааг гадаад оронд гаргахад туслахаар ярилцлаа.


Боловсрол гэж...


Германы бөөнөөр хорих лагераас амьд гарч чадсан Амеркийн нэгэн сургуулийн захирал, тэдний сургуульд нэгэн багш ажиллахаар очиход боловсролд анхаарах хамгийн чухал зүйл хэмээн сануулж доорх үгийг хэлжээ.
- Эрхэм багш минь ээ, Би бээр бөөнөөр хорих лагераас амьд үлдэгсдийн нэг. Миний нүд ямар ч хүний харах ёсгүй зүйл буюу Эрдэмтэн, инженер нарын бүтээсэн хорт хийн зуух, эрдэмтэн эмч нарт хорлогдсон хүүхдүүдийг, өндөр чадвартай сувилагчидад алагдсан бяцхан жаалуудыг, дээд мэрэгжилтэй яргачдаар алуулсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг харсан юм. Ийм учраас би боловсролд итгэдэггүй. Ингээд та бүхнээс аминчлан хүсэх зүйл гэвэл, сурагчиддаа хүнлэг хүн болоход нь туслаач ээ. Та бүхний нөр их зүтгэл, хөдөлмөр тань мэдлэгтэй адгуус, чадалтай сэтгэл мэдрэлийн өвчтөн, боловсролтой алуурчид бий болоход зориулагдах ёсгүй. Уншиж, бичиж, тоо бодож сурах нь хэрэгтэй ч энэ бүх чадвар гагцхүү хүний сайн сайханы төлөө зориулагдах учиртай юм.
 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .