Sunday, January 31, 2010

Every cloud has a silver lining.




Photo by Uspech

Saturday, January 30, 2010

Соёолонгийн тоос

Соёолонгийн тоос хиймортой гэдэг. Гэхдээ хамгийн сүүлчийн соёолон байна гэдэг бас хэцүү бололтой. Сая бүүтэрээ ухаж байгаад энэ бичлэгийг олов.

Friday, January 29, 2010

Torture museum

Манайд 9 эрүү гээд болохгүй нөхрийг шийтгэдэг, гэмгүй ардыг хэлмэгдүүлдэг эрүү шүүлтийн хэлбэр байдаг даа. Тэгвэл улс үндэстэн бүр л нэг тиймэрхүү тамлан зовоох арга хэмжээтэй байжээ. Тэрний нэгийг өмнөөс нь өвдөн байж үзсэнээ толилуулсуу.

Эмэгтэй хүнийг өмчлөх нэг арга. Хол аянд
явахдаа цоожлоод явдаг байсан бололтой.

Хуруу тасалдаг хутга. Аймаар...

Хөлөнд нь хийгээд эргүүлээд, яаааяаяа

Хэлэхгүй бол сунгаад л сунгаад л...

Ясы нь гартал хатааж...

Ийм сандал дээр суулгадаг байж.

Яаяаяа, хүн хүнээ ингэх гэж бас байдгаа. :(


Оройн тэнгэрт од нэг дутаад
Орчлонд чи мэндэлсэн байх
Орох бороонд дусал нэг дутаад
Хорвоод чи төрсөн байх
Ургах цэцгэнд дэлбээ нэг дутаад
Ертөнцөд чи ирсэн байх
Уйтгарт амьдралд инээд дутаад
Орчлонд чи бүтсэн байх


Хан хорвоог сэтгэлээрээ ариусгаж
Хайртай бүхнээ итгэлээрээ татаж
Хатуу амьдралыг ухаанаараа жолоодож
Харин өөрийгөө инээмсэглэлээр чимж яваарай.

Найзууд!


Тэнгэрийг найзаа гээд бод доо
Хол байгаа биз
Нарыг найзаа гээд бод доо
Халуун байгаа биз
Одыг найзаа гээд бод доо
Олон байгаа биз
Бид 3-ыг найзаа гээд бод доо
Гоё байгаа биз.

Happy Birthday Uspech!

Зиак, өнөөдөр миний нэг нас нэмсэний баярт өдөр билээ. Энэ хорвоод мэндэлсэндээ туйлаас их баярлаж байна.
Намайг төрүүлж, хамгийн их өөрчилсөн, хамгийн их боломжийг олгосон хайрт ээждээ баярлалаа.
Намайг хүний зэрэгтэй өсгөсөн, хүнд муу юм хийхээргүй хүмүүжил олгосон ижий аав хоёртоо баярлалаа.
Хангай шиг бараатай ах нартаа баярлалаа.
Үргэлж миний үлгэр дууриал болдог эгчдээ баярлалаа.
Сайхан сэтгэлтэй, хөөрхөн дүү нартаа баярлалаа.
Хамгийн дурсамжтай төрсөн өдрийг тэмдэглэж өгсөн найз нартаа баярлалаа.
Баяраар дүүрэн баярт өдөр байлаа.

Happy Birthday Cake

Click Here For Images &
Happy Birthday Cake Pictures - Pictures

Wednesday, January 27, 2010

Сайхан сэтгэлийн хариу

Ядуу амьдралтай нэгэн залуу эхнэртээ 10000 төгрөг өгчээ. “Сүүлийн үед чи минь жаахан ядруу харагдаад байна. Маргааш ганцаараа хоол аваад идчих.”
Харин эхнэр нь ганцаараа хоолонд орж зүрхэлсэнгүй. Хормогчныхоо халааснаас нөгөө мөнгөө гарган, гадагш гарах гэж байгаа хадам аавдаа өгчээ.
“Аав аа, танд байнга мөнгө өгч чадахгүй байгааг минь уучлаарай. Бага мөнгө ч гэсэн та найзтайгаа хамт өдрийн хоолонд ороорой.”
Хадам аав нь ихэд баярласан ч өнөө маргаашаа яая гэж байгаа хэцүү амьдралтай бэрээ өрөвдөөд , нөгөө мөнгийг хэрэглэлгүй хадгалж, найзууддаа бэрээ баахан магтжээ.
Хэдэн өдрийн дараа цагаас сар болж, ач охин нь өвөөтэйгөө золгов. Өвөө хэдэн хоногийн өмнө өгсөн бэрийнхээ мөнгийг ачдаа бэлэглэсэн байна. Охин тэр бэлгээ ээждээ өгч “Ээж ээ, та энэ мөнгийг сайн хадгалж байгаад, намайг сургуульд ороход гоё цүнх авч өгөөрэй.” гэжээ.
10000 мянгыг авсан эмэгтэйд нөхөр нь санагдлаа. Хэлэхгүй байгаа ч сүүлийн үед нэг л ядрангуй байсан нь санагдаж, нөхрийнхөө костюмны халаасанд охиныхоо хадгалуулсан мөнгийг “Миний хань, энэ мөнгөөр амттай хоол авч идээрэй.” гэсэн бяцхан зурвасны хамт хийжээ.

Яасан хөөрхөн өгүүллэг вэ. Бүр сэтгэл хөдөлчлөө. Эгч дүү хоёроо санаж байна шүү.

Их багш Чин Хай юу гэв? 2

Ер нь бид үргэлж хэтэрхий сайн байж чадахгүй. Халширч шантарна шүү! Циркэд утсан дээгүүр явагч яадаг билээ? Нэг ийшээ, нэг тийшээ алхан ёстой болдог. Санааг минь ойлгов уу? Тэр энэ тал руу, тэр тал руу ээлжлэн хэлбийж яваж ёстой. Тэгэхгүй зөвхөн энэ тал руу хэлбийгээд байвал уначихна шүү дээ. Амьдралд 2 тал байдгийн нэг нь эерэг тал, нөгөө нь сөрөг тал, нэг нь жаргал, нөгөө нь зовлон. Бид заримдаа нэг талаас нөгөө тал руу хэлбийхээс аргагүй. Байх л зүйл! Өөрийгөө уучил. Чадахаараа хичээ. Чадахгүй бол өөрийгөө уучил.

…Бодох л хэрэгтэй …

Хүн өөрийн биеийг хоолоор хооллодог.Ямар хоол идэх вэ ? гэдэг сонголтыг хүмүүс ихэнхдээ хийж чаддаг. Хэрвээ муудсан хоол идвэл миний бие хордоно гэдгийг мэддэг. Харин та өөрийн оюун сэтгэлдийг юугаар хооллодгийг мэдэх үү?! Энэ бол мэдээлэл. Хүн бол мэдээлэл энергийн бүтээгдэхүүн. Та ямар мэдээлэлээр хооллоно түүнтэй төстэй л болно. Төсөөстэйгээс төстэй нь үүсдэг нь сансарын хууль. Бид мэдээллийн эрин зуунд маш их мэдээлэлийн давалгаан дунд амьдарч байгаа ч мэдээллийг шүүн тунгааж зөвхөн үнэн зөв хэрэгтэй мэдээллийг олох нь маш хэцүү болжээ. Бид бараг л өдөр бүр муудсан хоол идэх мэт хогон мэдээлэл ,хов жив, бүтэх бүтэхгүй улс төрөөр оюун ухаан,сэтгэлгээгээ хордуулж байна. Яг авч буй мэдээлэлтэйгээ адилхан бүгд л гутранги үзэлтэй ,сөрөг сэтгэлгээтэй болсон байна. Танд ямар мэдээлэл чухал хэрэгтэйг шүүн тунгаа .хэрэггүй мэдээллийг өөрийн оюун ухаанд нэвтэрхийг бүү зөвшөөр. Хорт мэдээллийн хүчирхийллээс өөрийгөө хамгаал. Та машиныхаа хөдөлгүүр лүү өдөр бүр хог ,шороо хийгээд байвал юу болох вэ?!!!тэгвэл мэдээлэл ч бас таны хөдөлгүүртээ хийж буй шатахуун юм шүү дээ. ***™ Аль нэг хуруундаа алтан бөгж зүүчихвэл аз жаргалтай болох юм шиг санадаг хүмүүс байх юм. Нэг хуруундаа алтан бөгж зүүсний дараа аз жаргалтай болсонгүй ээ ,харин ч дахиад нэг хуруундаа алт зүүчих юмсан гэсэн шуналын үүтгэл болох ажээ. Дараа нь гурав ,дөрөв гэх мэтчилэн явсаар арван хуруундаа алтан бөгж зүүсэнч хүний шунал хязгааргүй учир тэр сэтгэл аз жаргал олж чадсангүй. Хүний хурууны тоо дууссан ч шуналын сэтгэл нь ханасангүй. Чихээрээ дүүрэн ээмэг зүүсэн ч бас л сэтгэл нь ханасангүй .Одоо чихэндээ нүхэлэх ч газар алга .Харин зарим хүмүүс нэг ч ээмэг ,бөгж зүүгээгүй мөртлөө их л аз жаргалтай байж чаддаг нь сонирхолтой хэрэг шүү .Аз жаргал гэдэг ээмэг бөгжинд биш хүний сэтгэл дотор байдаг зүйл учраас тэр биз. Ер нь ч хүний мөн чанар ямар нэгэн ээмэг ,бөгжний өлгүүр байхдаа биш хүн л байж цааш хөгжих чадах эсэхтэй л хамааралтай биз ээ.
…Бодох л хэрэгтэй …


Цааш үзэх:

Их багш Чин Хай юу гэв? 1

Өөрийгөө хэзээд уучилж, өршөөж байгаарай. Юу ч хийсэн гэсэн бурханд даатгаад л орхичих, үр дүн нь ямар байна тийм л байг. Учир нь бид юутай ч энэ бие цогцос биш. Бид үйлдэл ч биш. Энэ ертөнц дээрх аль ч юмны бүтээгчид нь бид биш. Бид бүтээгч нь байсан байлаа ч гэсэн бас л өөрсдийгөө уучилж өршөөх ёстой юм. Алдаа гаргах үедээ юм уу, уур хилэн эсвэл шунахай зан, тачаангуй хүсэл гэх мэт дадал зуршлаа барьж чадаагүй үедээ өөрийгөө өршөөж, уучлах хэрэгтэй. Энэ бүхэн нь нөхцөл байдлаас урган гарч байдаг. Энэ бүхнийг хүсээд байдаг чинь бидний жинхэнэ Мөнн чанар биш, жинхэнэ сүнс биш билээ. Тийм болохоор, хэрэв бид өөрсдөдөө уур хүрч байвал, сурсан зан, дадал зуршилдаа л уурлавал зохино. Эсвэл буруугаа нөхцөл байдалд өгөхөөс биш, Дээд Билгүүн Ухаан, Жинхэнэ Мөн Чанартаа өгөх ёсгүй. Яагаад гэвэл Жинхэнэ Мөн Чанар бол хэзээ ч андуурч, хэзээ ч алддаггүй юм.

Саад

Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг харан суужээ.

Өглөөнөөс үд хүртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хүмүүс өнгөрчээ. Тэд бүгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л өндөр дуугаар шүүмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа.

Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хүнсний ногоо авч ирж байжээ. Үүрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг түлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хөлс нь гарсан боловч хүнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа үүрээд босох гэтэл түүний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нүхэнд ууттай зүйл байхыг харжээ. Онгойлготол дүүрэн алт… Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст “Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна” гэжээ.

Тариачин эр болсон явдлаас их зүйл сурчээ. “Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм…”

Өөр өгүүллэгүүд унших:

Эргэцүүлэв.

Үеийнхэн ч томорчихжээ. Аль хэдийнээ хэзээ хуримаа хийхэв, хэдэн хүүхэдтэй болохуу, хаана ажиллахав гээд бүгдий нь товлочихжээ. Дунд нь сонсож суух сайхан л юм.
Цаг хугацаа гэдэг хурдан юмаа. Саяхан л жаахан хүүхдүүд хэрэлдэх цагтаа хэрэлдэж, инээлдэх цагтаа инээлдэж, гэнэн цайлган сайхан байж. Одоо муухай гэж байгаа юм биш л дээ. Одоо бол гоё, гэхдээ ирээдүйд бүр ч гоё болно.
Бид амьдралын том далайд өөр өөрсдийнхөө завиар сэлэх гээд бэлтгэж байгаа далайчид л юм даа. Шүдээ тас зууж байгаад цаад эрэгт нь хүрэх юм шүү. Дахиад хэдэн жилийн дараа уулзахад бүгдээрээ хэлсэндээ хүрсэн байцгааж байгаарай. Би яахав удаан ч гэсэн урагшилсан байх байлгүй дээ. :)

Tuesday, January 26, 2010

Энийг олчуул овоо юм гэж бодьё. ^^


Бүтэн өдөр залхуурлаа гэж өөрийгөө бүү зэмлэ
Цаана нь бас бүтэн шөнө хүлээж байгаа.
( Өдөржин унтсан хүний үгээс...)

Миний спортхон

Хаха, энэ ёстой хөгжилтэй зураг. Гол дээрх галбиргүй халтиргаа.
Янз бүрийн позоор гулгацгаана шүү дээ.
Тэр хөх дээлтэй нь Үспех. :)

Өөртөө зориулав


Хэцүү бэрхийг хийж чаддаг нь мундаг хүн
Амар хялбарыг оролддог нь зиндаа доогуур хүн юм.

Нэг тиймэрхүү

Хийвэл зохих юмаа хийх юмсаан. Бодоол байгаа мөртлөө бодоол өнгөрөөгөөд байхын. Тэгээд хийгээгүй болохоор унтах гэхээр ч нойр хүрэхгүй, дарамттай. Хийе гэхээр нэг л тойроод. Яг амь насанд тулаагүй болохоор тэгдэг юмуу бүү мэдээ.
Толгойд нэг гоё кино дүрслэгдээд... Ааяа ёстой, толгойдоо цагаан алчуур зангидчихсан, ширээнийхээ чийдэнг асаагаал, хичээлээ хийж өгч байнаа. Нэг ч завсарлага авахгүйгээр, янзын төвлөрчихсөн. Нэг ном дуусгаал, нөгөөг эхлүүлээл...
Тэр киногоор бол би аль хэдийн гялалзаж байх учиртайн байгаан. Тэгээл кино дуусангуут хэвэндээ, блогоо бичсэн шигээ л сууж байхым даа. Дуртай юмаа хийх жаргал гэдэг ч, хийх ёстой юмаа хийхгүй байх чинь бас зовлон юмаа.

Тэнгэр бурхан хүний дээр хүнийг бий болгоогүй.
Хүний доор ч хүнийг бүтээгээгүй юм.
Тэнгэр бурхан хүнийг бүтээхдээ хүн бүрт адил байр суурь,
эрх мэдэл олгосон бөгөөд үүнийг төрөлхийн эрх тэгш ёс гэдэг билээ.

Monday, January 25, 2010

Nonno

Энэ японы залуусын хувцаслалтын тухай сэтгүүл. Нэг хувцасыг яаж олон янзаар өмсөж болохыг зааварчилсан их практик сайтай. Хэлийг нь мэдэхгүймаа гэхэд зургаар нь бол ойлгоно. Монгол японы номын санд өчнөөн олноороо байдгийн. Гэхдээ заавал тийшээ явалгүй гэртээ үзчихмээр л байна уу?
Тэгвэл энэ линкээр 2010 оны дугаарыг татаад аваарай.
Tатах: http://www.mediafire.com/?u2tzm2dzod2



Sunday, January 24, 2010

Монгол мода

Халх эхнэр хүн түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийж өмсдөг. Бас дээлийн гадуур давхар өмсөх "ууж" хэмээх өмсгөлтэй байжээ. Халх эхнэрүүд дээлийнхээ ханцуйг гол төлөв хоргойгоор хийдэг. Эхнэр хүний дээл нь ханцуйны уг мөрний залгаасаараа дээш илүү гарсан түнтгэр мөртэй байдаг. Мөн дээлийн хормойн хоёр хажуу талд оноо гаргаж, энгэр, хормойг тойруулан хэдэн үе эрээн туузаар эмжсэн байдаг. Дээлийн нударга хийх эд нь голдуу цэнхэр, хөх, хөх цэнхэр өнгөтэй. Эхнэр дээлний нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай хэмээн ялгадаг бөгөөд залуу хүмүүс цомбон, настай хүмүүс дэлбэн нударга хэрэглэнэ.


The Simpsons

Энэ ёстой саваадаг хүүхэлдэй юмаа. Хаанаас нь ч харсан элэг бүтэн энэ гэр бүлийг үргэлж л инээд ханиад дагаастай. Энэ Гомер яагаад ийм тэнэг болсон байнаа. Хэдий тийм ч бодох санах юмгүй, амар ч юм уу.

Saturday, January 23, 2010

2010 оны загварын хандлага гэнээ















1. Шорт маань богиноос богино болчжээ.
2. Өвдөг давсан оймс.
3. Дайчин, цэрэг маягийн хувцас.
4. Хээтэй өмднүүд.
5. Гэрэлтдэг хувцас.
6. Эрэгтэй маягийн пиджак.
7. Спортлог хувцас
8. Kонбинзон

More from:

My wish list :)







Friday, January 22, 2010

Valentine idea

Валентиний баяраар өөрийн гараар нэг иймэрхүү юм хийгээд эрхэм хүндээ өгүүл яаж байна? Ийм бэлэг авуул гоё л юм байна.
Мэдээж зарим юм нь манайд байхгүй байх, орлуулах талын юм бодвол бутэхгүй юм гэж байхгүй дээ...

Thursday, January 21, 2010

Микро ертөнц

Гэрлийн микроскопын гайхамшиг энд л байна даа.


Паалан тугалмайн зааг.


Амны салстын хучуур эд

Ca(OH)2, эмчилгээний жийргэвч

Wednesday, January 20, 2010

Күэ нээрээ

Хүүш, ийм цүнхтэй байвал ямар байна? Хуучин жинснийхээ дээд талыг нь тайрч аваад, нийлүүлээд оёчихсын байна. Тэр хармаа этр бол бэлэн цүнхний тасалгаа болно ай?
Ар тал нь жаахан эвгүй ч юм уу. Дүүрэн юм чихчихээр бөгс шиг харагдаад байнуу үгүй юу.
Гэхдээ л сонирхолтой санагдаад явчлаа. Ерөөсөө хийдэг хэрэгээ.

Tuesday, January 19, 2010

Dentin

Дэнтиний сувганцарууд. Сувганцаруудын дундуур одонтобласт эсийн сэртэнгүүд явж байна.

Шүдний өвдөлт үүсэх механизм нь гидродинамикийн хуулинд захирагдана. Дентиний зарим сувганцруудад одонтобласт эсийн сэртэнгүүд деструкц болж, түүний оронд шингэнээр дүүрнэ. Энэ шингэний дээш, доош хөдлөх хөдөлгөөн нь зөөлцөд өвдөлт үүсгэнэ. Жишээ нь чихэр идэхэд цоорсон шүд өвддөг шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл осмосын хуулиар бага нягттай шингэн нь нягт ихтэй тал руугаа татагдана. Ингэснээр сувганцар доторх шингэн чихэр бүхий тал руу дээш татагдагдана. Харин хазалтын үед даралтын нөлөөгөөр шингэн доошилж зөөлцийг цочрооно. Ингэж л өвддөг гэнэ дээ.


Байгаа нь л энэ


Энэ бол утгагүй хэрэг
Гэж ухаан хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй

Энэ бол азгүйдэл
Гэж тооцоо хэлмүй

Энэ бол шаналалаас өөр зүйл биш
Гэж айдас хэлмүй

Энэ бол найдваргүй
Гэж алсын хараа хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй

Энэ бол инээдтэй
Гэж бахархал хэлмүй

Энэ бол ухаангүй хэрэг
Гэж болгоомжлол хэлмүй

Энэ бол боломжгүй
Гэж туршлага хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй

Сансарын зочид буудал


Таминээ, сансарт хүртэл зочид буудал баригдаж байгаан байнашдээ. Өнөөдөр хүнээс сонсоод итгэхгүй байсын. Гоогэлдээд харсан байжына гэм. Тэгээд хэзээ нээлтээ хийнэ гээч, 2012 онд. 43 хүн тийшээ очих захиалгаа өгөөд амжиж. 3 хоногийн хугацаатай аялалд 1 хүн 4.4 сая америк доллар төлөх юм байна. Мэдээж сансарт аялахын өмнө 8 хоногийн бэлтгэlийг халуун орны арал дээр хийлгэх гэнэ. Аялалын хугацаандаа өдөрт нар мандахыг 15 удаа харж, 80 минут бүрт дэлхийг 1 тойрно.
Мөнгөтэй бөгөөд бие сайтай хүмүүсийн хийдэг ирээдүйн ажил нэгээр нэмэгдэхнээ. Хурдхан шиг баяжаад дэлхийгээ нэг тойрчуул ч гомдолгүй ээ.

Цааш сонирхвол: http://www.galacticsuite.com/
 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .