Tuesday, June 29, 2010

Эмэгтэй хүний амьдрал хориод наснаас эхэлдэг


Өчигдөр шинэ номнууд авлаа. Авах юмсан гэж нэлээн харж явсын. Харин ганц биш, хоёр дэвтэр болоод гарчихсан байна. Бүр ч их олзуурхлаа.
Нэр нь арай өөр л дөө. *Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг* гэж. Гэхдээ би гэдэг хүн аль хэдийн 20 гарчихсан болохоор хориод нас гээд өөрчилчихлөө, хэхэ.
Тодорхой хүрээлэлд зориулсан ном болохоор илүү ач холбогдолтой юм шиг санагдсан.
Мань мэтэд ээжээс минь өөр хэн зөвлөхөв дээ. Харин энэ номноос олон гоё санаанууд, зөвлөмжүүд олж авч болохоор байна лээ. Миний 20 гарсан дүүд ч бас нэлээд хэрэгтэй эд дэгээ. Монголдоо ирээд худалдаад авна биз. :)

Hepatic cirrosis

Hepatic Cirrosis ( элэгний хатуурал ). Энэ бол яалт ч үгүй хар мөртэй, аюултай, муухай өвчин.
Үүнээс болж хичнээн сайхан хүмүүс ид хийж бүтээх насандаа хорвоог орхиж байгаа гэх вэ. Тэдний нэг нь аав маань байсым.
Дээр үед нэг удаагийн зүү тариур гэж байгаагүй, буцалгаад л гэр бүлээрээ, хамаатан саднаараа дамжуулаад хэрэглэчихдэг байлаа. Миний санахын л зуухан дээр нэг шилэн тариурыг чанаж байдаг байсансан. Аз болоход тэр тариураар тариулж байснаа санадаггүйм. Өлчир тулдаа л янз бүрийн тариа хийлгэж байгаагүй болтой. Яагаад ийм итгэлтэй хэлж байна вэ гэвэл өчигдөр шинжилгээ өгсийн. Ер нь энэ биемахбод юу болж байна, эвдрэл гарчуу үгүй юу мэдэх санаатай. Хааяа л нуруу гацдагаас биш, өөрийн тухай мэдэх зүйл маруухан байлаа. Тэгсэн ашгүй эвдрэл гараагүй байж байна. Эрүүл байна гэдгээ мэдэх жаргалтай юм билээ. Ялангуяа B, C вирусгүй байна гэдэг баярлууштай үйл явдал шүү. Тэгвэл нэгмөсөн B вирусынх нь вакциныг хийлгэчихье гэлээ. Тэгсэн харин аль үжэ дархлаатай болчиж гэдэг байна. Хэзээ юм бэ нэг вирус намайг шүргээд өнгөрсийн байлгүй дээ. Аа харин C вирусын вакцин гэж байдгүй болхоор болгоомжтой явахгүй бол болохгүй.


За, тэхээр элэгний хатуурал гэж юу вэ?

Үүсгэх шалтгаан нь олон янз.
1. Вирус B, C, D, E, G ( бид зөвхөн B, C-г нь л мэддэг )
2. Архи
3. Эм
4. Хордлого
5. Цөс зогсонгишил
6. Атоиммун өвчин ( удамшлын )
7. Шалтгаан тодорхойгүй

Цирроз яаж үүсдэг вэ? ( схемчилвэл илүү ойлгомжтой )

Шалтгаан -элэгний эс үхэх - үхсэн эсийн оронд элгэнд сорви үүснэ (элэгний эсийн үүргийг хэрхэвч гүйцэтгэж чадахгүй, хэсэг газар цус гүйхгүй ) - гэмтээгүй элэгний эс цусан хангамжаар дутагдана - үхжинэ - сорви улам томорсоор л байна - ингэснээр элэгний цусан хангамж алдагдана. - элгээр шүүгдэх ёстой цус элэгний үүдэн венд хуримтлагдана - цус ихээр хуримтлагдсанаас тэнд даралт ихсэнэ - даралт ихэссэнээр судасны хэвчимхий чанар нэмэгдэнэ - цусны сийвэнгүүд судаснаас гадагшилна - ингэснээр асцит буюу хэвлийн хөндий шингэнээр дүүрнэ. ( гэдэс нь усаар дүүрсэн мэт болдог. )



Нэгэнт B, C вирустай болсон бол элгээ аль болох хамгаалах хэрэгтэй. Архи, тамхи, элэг гэмтээх нөлөөтэй эмийн бодис ( жишээ нь трихопол ) ихээр хэрэглэхгүй, зөвхөн эмчийн заавраар, жимс ногоог сайтар угааж хэрэглэх ( элгэнд очиж шимэгчилдэг шимэгчдээс болгоомжлох ), дархлаагаа сулруулахгүй байх ( дасгал хөдөлгөөн сайн хийх, аль болох өөдрөг байх, чанартай хоол хүнс хэрэглэх ) гэх мэт.

Saturday, June 26, 2010

Хүүхдийн шүдлэлт

1 настай хүүхдийн хоншоор эрүү ясны рентген зураг
2 настай хүүхдийн хоншоор эрүү ясны рентген зураг
3 настай хүүхдийн хоншоор эрүү ясны рентген зураг

Thursday, June 24, 2010

Шрек 4 * Happily ever after *

3D кино үзэх хүсэлдээ хөтлөгдөн Шрек 4 хүүхэлдэйн киног үзлээ. Үлгэр цаашид өрнөхгүй болоод ирэхээрээ өмнөх амьдрал руугаа хэн нэгэн шидтэний ачаар очдог нь бараг л нийтлэг зүйл дээ. Түүний л нэгэн адилаар Шрек маань одоо байгаа амьдралдаа сэтгэл ханасангүй, эргээд зэрлэг байдалдаа очихыг хүссэндээ өөрийнхөө нэг өдрийг шидтэнтэй наймаалцав. Гэтэл тэр нь жирийн ч нэг өдөр биш, өөрийнхөө төрсөн өдрийг наймаалцсан байлаа. Хэрвээ өдөр дуусахаас өмнө Фионатай жинхэнэ хайрын үнсэлт хийж чадахгүй бол тэр хэзээ ч байгаагүй. хэзээ ч төрөөгүй болно гэсэн үг. Харамсалтай нь юм бүхэн өөрчлөгдөн, хэн ч түүнийг мангас гэдгээс илүүгээр танихгүй байлаа.

Хамгийн инээдтэй хэсэг нь манай гуталт муур мангар бүдүүн болчихсон, өөрөө биеэ ч долоож чадахгүй болчихсон байсан.

"Чамайг дараа л барихаас" гэж байгаан. :))

Сүүлдээ ч Хаппили эвэр афтэр л боллоо доо. Тэгэхгүй бол утгагүй юм болно биз дээ.

Midnight sun

За, сүүлд нүдээ чилээн байж Асуулт самбараас Твайлайтын хэдэн цувралыг уншиж байна. Монголд орчуулж хэвлэх санаатай асуултын хэдэн гишүүд маань үзэж тарж байгаан байна лээ. Мэдээж ном нь гарах учраас энд тэндээс нь танасан байгаа.

Надад хамгийн их таалагдсан нь Миднайт сан гэх энэ бүтээл.
Эхний номноос эхлээд уншихад л Беллагийн талаас зохиолын үйл явдлыг хардаг шүү дээ. Гэтэл хүн бүр дотоод ертөнцтэй, тэр бүр нь л сонин содон. Энэ ном нь Эдвардын талаас харж бичсэнээрээ олон олон уншигчдыг өөртөө соронзон мэт татсан болов уу. Ном бүрт олон дүрүүд гарч, тэднийг тус тусад нь илэрхийлэхийг хичээдэг ч дагнан нэг ном байна гэдэг сонин хэрэг.

Амьдрал дээр үнэхээр л ийм байдаг бол хичнээн сайхан гэмээр ямар романтик гээч. Белла Эдвардад хичнээн хэврэг, ганц хүрмэгц л эвдэрч болохуйц байхад тэр туйлдаа хүртэл хичээн хайрлах нь үнэхээр сэтгэл хөдөлмөөр.
Уншаад дуусахад амьдралыг бараг л номын үйл явдлаар харах дөхсөн шүү. Нээх сайхан залуу намайг хүлээгээд сууж байгаа ч юм шиг, хаха.

Тэгээд уншмаар санагдвал энд дараарай. Midnight Sun

Tuesday, June 22, 2010

Лицензийн шалгалтын талаар


Лицензийн шалгалтандаа тэнцчихлээ. Ерөнхийдөө гайгүй юмаа. Гэхдээ биостатистикийн тест харж амжаагүй тул бингодох хэрэг гарлаа.

Шалгалтын 70 хувь нь мэргэжлийн тест ( НАСС-ын төгсөлтийн шалгалтын номноос )
10 хувь нь хууль эрхзүй. ( Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн тухай хууль 2006 он, хавсралт 135)
20 хувь нь Биостатистикийн тест ( биостатистикийн тестийн номноос ) байлаа.

Шалгалтанд орохын тулд эхлээд Эрүүл мэндийн газраас нэг өргөдлийн маягт авч бөглөнө. Түүнийгээ оюутны албанд хураалгана.
Шалгалтанд тэнцсэн бол хэд хэдэн материал бүрдүүлэх ёстойм байна. Энэ тухай эндээс олж хараарай.

Monday, June 21, 2010

Дутагдал


Хүн бүр сайн, муу талтай.
Ерөөс бүх юм нь сайн хүн гэж байдаггүй. Нэг дутагдал байж л таарна. Тэр дутагдалаа хүнээс сонсож чаддаг, засаж чаддаг байх хэрэгтэй юм болов уу. Анхандаа сонсоход уур хүрдэг ч гэлээ, оргүй зүйлээс овоо босдоггүй шүү дээ. Хүн олон дахин анзаарсан зүйлээ хэлсэн байдаг даа.

Ээж минь нэг дутагдал надаас олж харжээ. Цэвэрлэгээ хийхдээ муу, нэг л дээгүүр нь илсэн маягтай, хуураад өнгөрдөг гэнэ. Эмч хүнд байхад хэцүү л дутагдал юм гэж бодлоо.
Одоог хүртэл тэгж бодолгүй л хийдэг байж дээ. Одоо жаахан бодоод хийчихвэл дээрдэх байлгүй.

Monday, June 14, 2010

My wish list 2

Iphone
Ebook readerEdictionary


 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .