Tuesday, June 29, 2010

Hepatic cirrosis

Hepatic Cirrosis ( элэгний хатуурал ). Энэ бол яалт ч үгүй хар мөртэй, аюултай, муухай өвчин.
Үүнээс болж хичнээн сайхан хүмүүс ид хийж бүтээх насандаа хорвоог орхиж байгаа гэх вэ. Тэдний нэг нь аав маань байсым.
Дээр үед нэг удаагийн зүү тариур гэж байгаагүй, буцалгаад л гэр бүлээрээ, хамаатан саднаараа дамжуулаад хэрэглэчихдэг байлаа. Миний санахын л зуухан дээр нэг шилэн тариурыг чанаж байдаг байсансан. Аз болоход тэр тариураар тариулж байснаа санадаггүйм. Өлчир тулдаа л янз бүрийн тариа хийлгэж байгаагүй болтой. Яагаад ийм итгэлтэй хэлж байна вэ гэвэл өчигдөр шинжилгээ өгсийн. Ер нь энэ биемахбод юу болж байна, эвдрэл гарчуу үгүй юу мэдэх санаатай. Хааяа л нуруу гацдагаас биш, өөрийн тухай мэдэх зүйл маруухан байлаа. Тэгсэн ашгүй эвдрэл гараагүй байж байна. Эрүүл байна гэдгээ мэдэх жаргалтай юм билээ. Ялангуяа B, C вирусгүй байна гэдэг баярлууштай үйл явдал шүү. Тэгвэл нэгмөсөн B вирусынх нь вакциныг хийлгэчихье гэлээ. Тэгсэн харин аль үжэ дархлаатай болчиж гэдэг байна. Хэзээ юм бэ нэг вирус намайг шүргээд өнгөрсийн байлгүй дээ. Аа харин C вирусын вакцин гэж байдгүй болхоор болгоомжтой явахгүй бол болохгүй.


За, тэхээр элэгний хатуурал гэж юу вэ?

Үүсгэх шалтгаан нь олон янз.
1. Вирус B, C, D, E, G ( бид зөвхөн B, C-г нь л мэддэг )
2. Архи
3. Эм
4. Хордлого
5. Цөс зогсонгишил
6. Атоиммун өвчин ( удамшлын )
7. Шалтгаан тодорхойгүй

Цирроз яаж үүсдэг вэ? ( схемчилвэл илүү ойлгомжтой )

Шалтгаан -элэгний эс үхэх - үхсэн эсийн оронд элгэнд сорви үүснэ (элэгний эсийн үүргийг хэрхэвч гүйцэтгэж чадахгүй, хэсэг газар цус гүйхгүй ) - гэмтээгүй элэгний эс цусан хангамжаар дутагдана - үхжинэ - сорви улам томорсоор л байна - ингэснээр элэгний цусан хангамж алдагдана. - элгээр шүүгдэх ёстой цус элэгний үүдэн венд хуримтлагдана - цус ихээр хуримтлагдсанаас тэнд даралт ихсэнэ - даралт ихэссэнээр судасны хэвчимхий чанар нэмэгдэнэ - цусны сийвэнгүүд судаснаас гадагшилна - ингэснээр асцит буюу хэвлийн хөндий шингэнээр дүүрнэ. ( гэдэс нь усаар дүүрсэн мэт болдог. )



Нэгэнт B, C вирустай болсон бол элгээ аль болох хамгаалах хэрэгтэй. Архи, тамхи, элэг гэмтээх нөлөөтэй эмийн бодис ( жишээ нь трихопол ) ихээр хэрэглэхгүй, зөвхөн эмчийн заавраар, жимс ногоог сайтар угааж хэрэглэх ( элгэнд очиж шимэгчилдэг шимэгчдээс болгоомжлох ), дархлаагаа сулруулахгүй байх ( дасгал хөдөлгөөн сайн хийх, аль болох өөдрөг байх, чанартай хоол хүнс хэрэглэх ) гэх мэт.

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .