Saturday, May 29, 2010

Эхний амжилт


За ингээд сургуулиа төгслөө дөө. 5 жилийн хөдөлмөрийг минь үнэлж сургуулиас улаан диплом олголоо. Их баярлаж байнөө. Гэхдээ улаан диплом авсанаараа миний амьдрал сайхан болчихно гэсэн үг мэдээж биш. Цаашид хэрхэн суралцаж, гүйцэтгэснээрээ, мөн хүний мөстэй, нинжин сэтгэлтэй байснаараа амьдрал дээр үнэлэгдэх байх.
Нэг мэдэхэд л 5 жил ард хоцорчээ. Анхандаа ангиа ч олохгүй, багшдаа зэмлүүлээд, арван жилийн сургуулиас ямар хэцүү болохыг нь гайхдаг байлаа. Хөдөөнөөс ирсэн хот мэдэхгүй, зам хөндлөн гарч чадахгүй, хичээл дээр нэг л муу дүн авбал дараа нь засах боломж байхгүй , унших ном их, цаг зав бага гэдэг ч юмуу. Асуудал захаасаа аваад ундарч билээ.
Бодохнээ 1 курст байхад дүнгийн төлөө улайран хөөцөлддөг байж дээ. Орой 9 хүртэл номын санд суугаад, харих замдаа номоо цээжлээд л... Хөндлөнгийн хүн харвал нэг л их хэнээтэй, комунист амьтан. Хөөрхөн төрөх албагүй киноны Бушкарёва шиг л. Харин томроод ирэх үедээ аль болох учир утгыг нь ойлгож мэдэхийг хичээх болсон шүү. Ер нь хий хоосон цээжилсэн бүхэн ор мөргүй хийсэн алга болж, цээжиндээ сийлсэн нь үлддэг болтой. Нэг үг байдаг даа * таны мэдлэг элсэн дээр бичсэн бичээс шиг биш, хадан дээр сийлсэн сийлбэр шиг байх хэрэгтэй * гэж. За энэ цэцэрхэх ч яахав, цаашдаа мартахгүйн тулд орууллаа.

Хөөрхий муу өвөө минь ач охиноо хараад сүүлийн 20 жил баярлаагүйгээрээ баярласан гэсэн. Ээж минь баяр дээр маань байж чадаагүй ч утсаар сонсоод л, баярлаад нүднээс нулимс гарч байна гэж байсан. Эрхэм хүмүүсээ нэг баярлуулж үзсэндээ таатай байна шүү.

За ингээд эхнийхээ амжилтанд хүрлээ. Одоо дараачийнхаа уул руу мацна даа. Мацах уул ямар их байнаа...

Monday, May 24, 2010


Буруу замаар будаа тээвэл
Буцахдаа заавал шороо тээнэ...

Энэ үгийг хэзээ ч мартахгүй ээ. Том сургамж боллоо.

Тэнэг сандрал мулгуу ухаанд хүргэнэ...
Атаач зан арчаагүй байдалд хүргэнэ...
Ухвар мөчид бодол ухаан санааг харанхуйлуулна...

Sunday, May 16, 2010


СУУТ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛДАА ЭРХЭМЛЭЖ ХЭВШҮҮЛСЭН ЗАРЧМУУД

1. Эрхэм зорилгоо тодорхойл
2. Сайн үйл бүтээлгүй нэг ч өдөр бүү яв
3. Бусдын хийж бүтээснийг би ч хийнэ.
4. Урагшаа, зөвхөн урагшаа. Ухарч бууж өгч болохгүй.
5. Хүлээлгүйгээр шууд ажиллаж эхлэ, хором бүр үнэтэй гэдгийг сана
6. Амьдарч чадна гэдэг ажиллаж чадахыг хэлж буй юм.
7. Хүн хийж бүтээх гэж харин шувуу нисэхийн тулд төрсөн.


АМЖИЛТАД ХҮРЭХЭД ЮУ СААД БОЛДОГ ВЭ?

1. Атаа жөтөө, хорон санаа, муу зуршил
2. Зорилгоо буруу тодорхойлох
3. Өөрийн алдаа дутагдлыг хүлээх зориг дутаж, бусдад нялзаах
4. Хэт шулуунаар хүнд эвгүй зүйл хэлэх, асуух, шүүмжлэх
5. Хэрэгцээгээ биелүүлэхийн тулд буруу зам руу санаатайгаар орох
6. Арга хэрэглэж, ухвар мөчид хуурч мэхлэх
7. Өөртөө болон бусдад үл итгэх
8. Тэвчээр алдсанаас болон уурлан урьд олсон амжилтаа бусниулах

Monday, May 10, 2010

Турхынсан


Ингэхэд турхынсан. Шалгалт, шүүлэг гээд өөрийгөө ч мартаж орхиж. Хаа хамаагүй таарсан юмаа идсээр байтал болохоо байлаа. Ингэхэд би өдөрт 1700 ккал авах ёстойм байна.

За дараа тухтай бичнээ.

Юу юу идвэл 200 ккал болох талаар энд байна.
 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .