Thursday, December 31, 2009

Happy new year!!!


Өнөөдөр чинь Шинэ жилийн өдөр. Жилийн эцэст хүн бүр л хийсэн ажлаа дүгнэдэг, цааш хийх ажлаа төлөвлөдөг. Өнөөдөр бас нэг блог тууштай хөтөлсөний нэг жилийн ой юм байна. :) Маргаашийн бичлэг маань 2010 гээд гарах нь байна шүү дээ.

За байз, миний хувьд 2009 он бол сайхан он байлаа.
-Томоотой байж, чихэр их идээгүй, хүмүүст, ээж аавдаа сайн тусалсан гэж өвлийн өвөөгөөс бэлэг хүртэл авсан юм байх чинь.
-Хэдэн сайхан найзуудтай болсон, хэд хэдэн газраар хамт шавиагаа ханатал тэнэсэн, идсэн.
-Хэдэн хичээл дээр онц авсан, үлдсэний нь хажуугийн хүүхдээсээ хуулж онц авсан. ( өвлийн өвөө мэдчих вий дээ. )
- Нэг удаа дээс тоглож, амжилт олох шахсан.
- Дүүгээ дээс тоглуулсан.
- Өөр нэг их зүйл санаанд ордгүээ, шампаан дарсандаа согтоодынаа. Аан нээрэн, амжилт гэснээс wine балгаж сурсын байна. Энэ чинь бас эрдэм биз дээ ай?

Sunday, December 27, 2009

Инээмсэглээрэй



Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.

Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.
Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Түмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнэ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.

Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг

Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь чи

Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шүү.

Saturday, December 26, 2009

Шар нохойн там



Ийм мундаг киног үзэхгүй хаагуур явсан байнаа. Жинхэнэ монгол амьдрал, монгол онцлог. Хүүхэд насандаа эргээд оччих шиг боллоо.
Бидний Монголчуудын зарим нь ийм амьдралыг төсөөлөх ч үгүй, мэдэх ч үгүй байгаа юм чинь гадаадынханд бол тэр чигээрээ оньсого шиг санагдсан байхаа. Цаана нь явж байгаа аялгуу нь хүртэл хатуу ширүүн амьдралыг зөөллөөд ч байгаа юм шиг.

Киног үзье гэвэл http://bbb.mergen.miniih.com/index.php//home/post/214 дээрээс шууд үзээрэй. Юмыг өөрийн биеэр мэдрэхээс нааш нэг их эрхэм санагддаггүй билээ. Үзээд төрсөн сэтгэгдэлээсээ хуваалцана биз дээ.

Гайхалтай монгол урлаг 3

Азийн ятгын хатан хаан Мөнх-Эрдэнэ. 2 гараараа бас тоглоноо. Ятгыг бол үнэхээрийн эзэмшиж чаджээ. Ааяаяа мундаг юмаа.

Гайхалтай монгол урлаг 2

Дагваны Ганпүрэв. Ардын хөгжмийн “Бөртэ” хамтлагийн ахлагч, их хуурч, хөгжмийн зохиолч. Дэлхийд нэр хүндтэй хэд хэдэн кино наадмыг манлайлсан кино найруулагч Д.Бямбасүрэнгийн “Шар нохойн там” киноны хөгжмийг бичсэн уран бүтээлч. Эхнэр нь бас азийн ятгын хатан хаан Мөнх-Эрдэнэ гэдэг сайхан намбатай эгч байна.
Өнөөдөр 25 суваг телевизээр Бөртэ хамтлагийн шууд нэвтрүүлгийг үзээд маш их сэтгэл хөдөллөө. Монгол хүн болж төрсөндөө өнөөдөр л үнэхээр их бахархлаа. Амьдрал хаана ч сайхан байж болно. Тэнд очоод сурч, амьдарч болно. Гэхдээ зүрх сэтгэлдээ эх орноо үргэлж хамт авч явж, хүндлэн дээдэлж байх ёстой мэт санагдлаа. Ганцхан мөрөөдөл нь гадаад явах биш, сурч мэдэж ирсэнээ хэрэгжүүлж, орчин нөхцөлөө сайжруулах хэрэгтэй юм байна.
Бөртэ хамтлагийнхан ч үүнийгээ мэдрээд эх орондоо уран бүтээлээ туурвихаар ирцгээжээ. Бид нар мэдэхгүй болохоос энэ хамтлагийнхан маань 10 гаруй жил дэлхий даяар Монгол угсаагаа, урлагаа гайхуулсаар, бишрүүлсээр явсан байна шүү дээ.
Хөгжмийг сонсоод ийм сэтгэгдэл төрлөө. Өнөөдрийн зовлон бэрхшээл бол түр зуурын л юм. Бид үнэхээр дэмий юманд ямар их хүчээ барна вэ.
Сонсоод үзээрэй, сэтгэлийн утсыг чинь хөндөх вий.

Monday, December 21, 2009

Унагалдайд туслаарай, хэхэх

Шинэ жилийн синдром

Шинэ жил гэдэг бага байхад гоё гоё бэлэг авдаг, хамгийн хүсэн хүлээдэг баяр байсымдаг. Өөртөө байгаа хамгийн гоё гэсэн хувцасаа өмсөөд, ганц хоёр дуу дуулж өвлийн өвөөг панаалдаал бэлэг авчина. Харин томроод ирхээр өмсөж зүүхээс авхуулаад нэлээн толгой өвтгөдөг баяр болж хувирдын байна. Палааж, ээмэг, гутал, зүүлт, маск, үс, make up... гээд бөөн бөөн юмнууд араасаа цуварна. Хаанаас олноо гээд шөнө нойр хүрэхгүй эсвэл арай гэж унтахаараа зүүдэнд хүртэл орж байншд. Энэ бол цагий нь тулгасан хүний замарсан ажил л даа. Арай сийрэгхэн үедээ бол сарын өмнөөс хаяагаа манана, нөгөөдүүлээ цуглуулна. Над шиг оюутнууд бол яахав, second hand-р л гангараад явчина. Баахан хүн амьтнаас нэг нэгээр нь асуугаад , олдохгүй бол хамгийн сүүлд ламаас асуугаад өндөрлөжийнэ. Бас хүнээс асууж байж голж шилээстэй. Хүн юм чинь бас аятайхан харагдчих гээл хэрэндээ үзнэ шүү.
Ингэж хүнийг сэтгэл санаагаар тавгүй болгож байгаа юм чинь яах аргагүй шинэ жилийн синдром гэхээс яах вэ. :D

Гайхалтай монгол урлаг 1

Монгол залуу алс холын Герман улсад ардын урлагаа гайхуулж явна. Аmerica's got talent гэдэг шиг German's got talent гэдэг тэмцээн дээр уран чадвараа харуулжээ. Ер нь ямар нэгэн юмыг сайн чаддаг байх нь хаа ч бахархалтай юмаа.

Атаархал


...Бачимдсан салхи галзууран уурлаж, эцэс төгсгөлгүй шуурав. Нүүр нүдийг ороолгон балбаж улам чангаар:
“-Би үүнээс өндөр, томоос том цэцэг тарина.” гэж исгэрэн шүгэлдэнэ. Хамаг навч цэцэгсийг гөвж, өвс шороо, ер нь хийсгэж болох юуг ч болов хуйлруулан хамж улам дээшилсээр. Тэгэвч тэнгэрийн хязгаарт хүрч чадахгүйдээ бухимдан цамнаж, буцаагаад түүнийгээ дэлхийгээр нэг тарааж хаяв. Чингээд ядарсандаа нам гүм болж хааяа нэг үл мэдэг амьсгалах мэт үлээнэ.



. “-Өчнөөн бэрхийг туулсан тэсвэр тэвчээр, нөр их хөдөлмөрийн эцэст арай гэж ургуулсан юмсан” хэмээн мод гомдохын ихээр гомдож халаглана. Үндэс мөчирийнх нь үргэлжлэл, үр нахиа болсон бяцхан навчисаа жилийн жилд цамнан агсрах салхинд алдаад нүцгэрч хоцордог хөөрхий мод гунигтайяа сүглийнэ.
Гэлээ ч энэ бүхний дараа нэг л газраа, тэр л янзаараа эгэл даруухнаар ургасаар.
“-Хараач, Ямар гоё мод вэ?” гэж харсан бүхэн гайхан шагшиж, тэр л модны сүүдэрт хүүхэд хөгшид бүгдээр тухлах дуртай. Зарим нь навч мөчрийг гоёмсог туузаар чимж, үндэс ёроолыг нь услан тэтгэнэ. Түүний сүрлэг сайхныг биширсэн нэг нь бүдүүн модтой хамт зургаа хүртэл татуулах нь энүүхэнд. Баярлан цэнгэх тэднийг хараад мод сэтгэл тэнийн баясаж, мөчир юугаа өмнө нь дэлгээд амтат жимсээр дайлна. Түүний энэ аз жаргалант инээд хөөрийн чимээнээр салхи нойрноос сэрэв. Чингээд уур нь хүрч хөмхий зуун:
“-Яагаад ганцхан чамд бүгд хайртай байдаг юм бэ, яагаад чамайг л дуу алдан магтацгаах ёстой гэж” гээд улан доороосоо шороо авч хуйлран босов. Чингээд модыг тойрон шуурч эхлэхэд саяхан баярлан хөгжилдөж байсан бүхэн тус тусын зүг зугтан одоцгооно. Салхи үсээ сэгсийлгэж, хормойгоо дэрвүүлэн улам хөөрөн дэгдэв. Тэрээр модыг ганхуулан хүйтнээр исгэрч:
“-Яахаараа чи ийм бусдын анхаарлыг татсан үзэсгэлэнтэй болчихоо вэ? би чамайг үзэн ядаж байна” хэмээн дайралдсан бүхнээ сүйтгэн шидэлж, үүлсийг хүртэл атиралдуулан аадар бороогоор цутгаж гарлаа. Үүнээс гоё, үүнээс том цэцэг тарихаар өдрийн бодол шөнийн зүүдэндээ автсан салхи аянга ниргүүлэн гоёмсог модыг устгахаар шийдэв. Өндрөөс өндөрт саглайн ургасан үзэсгэлэнт мод:
“-Салхи минь дээ, би чамд ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Чамд ч гэсэн бүгд хайртай л байдаг шүү дээ. Гагцхүү мөчир навчийг минь бүү хугалаач дээ” хэмээн мэхийн байж гуйхад салхи улам уурсан ширүүснэ. Тэгээд хамгийн хайртай үр жимснүүдээ эрхлүүлэн ургуулдаг мөчрийг нь хуга татаж хаяад:
“-Хаха, би чамайг хэсэг хэсгээр нь хугалж хаяна. Чиний оронд миний тарьсан цэцгүүд өндрөөс өндөрт ургахыг харах болно. Тэгээд харсан бүхэн чамд биш надад мэхийн талархаг” хэмээн цуурайлуулан хашгирав. Хаа нэгтээгээс элдэв үр авчирч эргэн тойронд нь цацалсаар мөчир салаа нь хугараад арай гэж амьд үлдсэн хөөрхий модыг хахир хүйтнээр хучаад алсад хуйлран одов.
Дараа жил нь мод дахин цэцэглэж, урьдынхаас улам гайхалтай үзэсгэлэнтэйгээр ногоорон ургалаа. Үндэснээс эхлээд оройг нь хүртэл ганган ногоон навчис мөчирөө даган ургаж, амтлаг жимс энд тэндээс нь бөнжийнэ. Жигүүртэн шувууд түүн дээр үүрээ засч, саглагар модны сүүдэр доор амьтан бүхэн жаргалтай инээмсэглэн тухлав.
Хүмүүс түүний сүүдэрт амрахаар гоёмсог сайханыг нь бишрэн ирцгээлээ. Хүүхдүүд булгаас ус зөөж, аагим халуунаас авран сэрүүцүүлнэ.
Энэ үед салхи өөрийн тарьсан цэцэгсээ харахаар:
“-Миний тарьсан цэцэгс одоо ч талаар нэг ганхаж байгаа даа, хир өндөр ургасан бол” гэхээс тэсэж ядан зөөлөн зөөлөн хөвсөөр иртэл өнөөх мод урьдынхаас улам үзэсгэлэнтэйгээр сүндэрлэж байх нь тэр. Түүгээр ч барахгүй эргэн тойронд нь баярлан жиргэх шувууд, сүүдэрт нь амарч наадах олныг харав. Үүнийг харсан салхи уур нь хүрч:
“-Аан, муу саглайсан мод чи мөчир навчийг чинь юу ч үгүй хугалсан байхад яаж бүдүүн зүрхлэн аймшиггүйгээр...” гээд шороо атгахаар доош сарвайтал халгайнд гараа түлчихэв. Хорссондоо улам уурласан салхи гайхан байж:
“-Үгүй, үзвээс муухай чи чинь яахаараа энд ургадаг билээ?” гэхэд царай муутай лууль, арзгар ногоон халгай тэргүүтнүүд ам булаалдан байж:
“-Ачтай буянтай салхи эгч та өөрөө биднийг энд тарьсан билээ” гэх нь тэр. Урьдын адил тоос босгон, чулуу шороо шидэлж чадахгүйдээ ундууцсан салхи тэднийг налмайлган гишгэлсээр модны дэргэд очоод чагнавал модны сүүдэрт гар гараасаа атган суусан хос залуус:

“- Энхрий зөөлөн салхи минь ээ

Эелдэг зөөлнөөр сэвшээч дээ

Үзэсгэлэнт саглагар модны доор

Үүрдийн хайрыг минь гэрчлээч ” хэмээн түүнийг магтан дуулж байлаа.

Э.Үржинханд

Sunday, December 20, 2009

Embarassed

Нээрээ нэг ичмээр юм болсоон.
Хичээлдээ яваал очсон чинь ангийнхан баяр хүргээл, гар хөл бариал, бөөн юм болжийнаа. Хоцроод очсоныг ч хэлэх үү, эд нар ч ийм юмаар арай тогломооргүй юмаа гэж бодоод, яав ийв, хэнд ховсдуулчваа гэсэн чинь урдаас: Хүүшээ, чи чинь Монгол улсын шилдэг оюутан болчжээ гэж авдын байна.
Яаж хүнээр тоглохоороо ингэж тоглож болдог байна гээд уур хүрээд уурлах гэсэн чинь хичээл орж байсан багш хүртэл баярын царайгаар наашаа хараад байнаа. Бүр багш хүртэл хуйвалдаж шүү гээд дотор хар буугаад явчлаа.
Тэгсэн ангийнхан итгэхгүй бол курсын багшаас очоод асуу гэлээ. Зоригтой нь аргагүй, гүйж очоод асуугаадахлаа. Тэгсэн бас л гар хөл бариад сүйд болоод байна. За арай ч дээ, багш гуай хүртэл үү гэж бодонгоо арай энэ чинь өчүүхэн надад ийм гэнэтийн аз тохиолоо гэжүү гээд бас баяр төрөөд явчлаа. Багш хэлжийнаа, чи сургалтын албанаас очоод баттай нь дээр асуу гэлээ.
Багш маань хэлсэн болохоор сургалтын алба руу гүйж очоод, энэ чинь одоо юу болоод энгийн номхон ардаар тоглоод байгаан таануус гэсэн чинь урдаас: уучлаарай миний хөө, энд бяцхан андуурал гарлаа гэдийн. Ёооо, андуурсаныг нь мэдсээр байж хөөрцөн гүйж явсны нь яана. Ичмээр юмаа нээрээ...
Монгол улсын чилдэг оюутан гэдэг эрхэм алдар тийм ч амархан олддоггүй юм байна лээ шүү. Хэн бүтээж, хийж, өөрийгөө нээж чадсан тэр хүн л авнуу гэхээс хичнээн худлаа яриад бараадахгүйн байхаа.

Saturday, December 19, 2009

Уйтгартай өдөр


Зөө, өнөөдөр чинь яасан ч уйтгартай өдөр вэ дээ. Өвлийн өдөр богино л гэдэг, өнөөдөр сунацан юм шиг байхын. Өвөл ер нь уйтгартай улирал юмаа. Гадаа утаа суунаглаал, жавар хайраал. Цонхны завсараар салхи үлээгээл, би чичрээл.
Энийг уншаал шууд нойр хүрч байна уу, тэгвэл дулаан хөнжилдөө шургах шиг сайхан юм алга.

Monday, December 14, 2009

Зовж шаналвал тэвчээрэй .
Зовлон үзвэл даваарай.
Жаргал ирвэл баярлаарай.
Жаахан зүйлд ч баясаарай.
Бусдыг зовбол туслаарай.
Буруутгаж гүтгэвэл тэмцээрэй.
Хууртаж мэхлэгдвэл мартаарай.
Худал хэлсэнийг өршөөгөөрөй.
Уужуу байж сураарай.
Ухаантай нэгэнтэй нөхөрлөөрэй.
Буруу бүхнээс зугтаарай.
Бусдаас найзыгаа хамгаалаарай.
Алдаж оновол босоорой.
Аргаа барвал дуулаарай.
Хайр ирвэл бүү алдаарай.
Хань заяавал хамтдаан жаргаарай.
Амьдрал гэдгийг мэдрээрэй

Sunday, December 13, 2009

Р. Чойном "Бяцхан сургааль"

Ямар ч юмыг хийж сур
Ядаж хийснээ хэрэглэж сур
Өчнөөн зовж бүтээсэн юм даа гэж
Өөрөө өөрөөсөө бүү харамла.

Удаан оролдож бүтээсэн бүхнийг
Удаан хэрэглэдэг албатай бус
Арван жил бэлтгэсэн зүйлийг
Агшин төдийд дуусгаж ч болно.

Учир иймээс бэлтгэсэн зүйлээ
Удаан хэрэглэх гэж өөрийгөө бүү зовоо
Өөрийн зэхсэнийг эзний эрхээр
Өөрийгөө баясган хэрэглэж сур!



Сайхан гуталтай эмэгтэй
Сайхан газар очдог.

Саунд


Өчигдөр орой гэртээ сууж байтал өгзөг рүү юу хатгасанын, гэнэт саунд суухаар шийдэцгээлээ. Хаашаа явах уу, хаана цэвэрхэн бол гэж хэсэг хугацаанд хөөрхөөн хэлэлцээр хийж амжив. Тэр газар нь хаалттай бол Б төлөлвлөгөө юу байхав, гэртээ харихымуу, тэндээ хонохымуу гээл. Тэгж тэгж баахан юмаа цүнхлээд, хорооллын эцэст байдаг Говь нэртэй сауныг зүглэлээ.
Яваад орлоо, манай нэг нэртэй бөх суужийнаа. Аа ийм хүмүүс суудын бол гарцаагүй аятайхан байх гэж бодоол, бас тэд нарын зиндаанд хүрцэн ч юм шиг мэдрэмж төрөөл, дотроо додийгоод явчлаа. Оройн цагаар очсон тул жаахан үнэтэй байсан ч нэрээ бодоод, цааш харж инээгээл, нааш харж уйлж байгаал мөнгөө төлдийн байна.
Хувцасаа сольдог өрөө рүү яваад орсон, пээ баахан нүцгэн шалдан хүмүүс хээв нэг алхжээдийн. Хүүш энэ чинь нүдээ хааш нь хийхүү, булан тохой хайж жаахан паникт орлоо. Орчиндоо жаахан дасаад эргэн тойрноо харсан чинь харин дандаа ижил хүйсийн хүмүүс байцгаажына. Ингэж нэг санаа амрах гэж...
За тэгээл хувцасаа нэг шүүгээнд хийчээд, усанд ороод, цаашаа сауны өрөөнд нь суулаа. Халуун гэж айхтр юмаа. Над шиг даралттай хүн удаан суувал уначихаар юм байлээ шүү. Арьс марьс ч гуужаад, нүүрний батга арилаад бас сайхан эдээ. Гэрээ нүүлгэж ирэх хэрэггүй л байсан байна лээ. Бүх юм нь бэлэн, гарч ирээд тосоо түрхээд, чийгшүүлээд. Үнэгүй юманд нугасгүйн болохоор баахан түрхээд авсоон.
Дээшээ 3 давхарт нь амралтын өрөө, хоолон гэр бас чулуун гэрүүд байна. Жамц давсны өрөө, гартаамын өрөө, болорын өрөө, хүчилтөрөгчийн өрөө гээд баахан өрөө дамжиж дамжиж сүүлдээ бүр ядарсан гэж яаваа. Чулуу бүр нь өөр өөрийн гэсэн үйлчлэлтэй. Жишээ нь жамц давсны өрөө гэхэд амьсгалын замын өвчинд ээлтэй гэнэ.

Саунд суух гэж байгаа хүмүүс байвал Говь дажгүй газар байна лээ. Надад лав таалагдсан. Өглөө очвол 5.0-аар хямдхан юм байна лээ шүү.

Friday, December 11, 2009

Шүд, шүд...



Ингэхэд энэ миний анхны босгосон шүд ш дээ. Тэр үедээ их баярлаж байсан шүү.
Даанч дараа нь харсан чинь жаахан эмтэрцэн байна лээ. :(

Мэргэжлийн бахархал





Хийж чаддаг бол мэргэжил бүхэн сайхан шоо. Чадахгүй байж хүн хохироох юм бол тэрүүн шиг муухай юм байхгүй. Ялангуяа бидэн шиг хүний эрүүл мэндийг хариуцаж байгаа хүмүүст бол.
Энэ эмэгтэйгийн шүд ч янзын болжээ. Хүн эмчилчээд ингээд нэг үр дүнгээр нь бахархаад суужээхиймсан. Хуучин байсан шаазан шүдий нь шинээр сольжээ. Энийг нөгөө CAD-CAM-aaр хийсэн гэсийшдээ.


Нэг харсан 1оо дахь бичлэгээ хийчжээ. Woo-hoo!!!

Бор будаатай хуурга

Нэг ийм даруухан нэртэй боловч эрүүл мэндэд нэн сайн хоол хийв. Эрүүл мэндэд сайн гэгдийг яаж батлахын гэж үү? За тэгвэл ийм байна хө.
1. Бор будаа: Энэ болбоос цавуулаг бодис багатай тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өгнө. Ингэснээр бүдүүн гэдэсний орчим дулаан үүсч цусны эргэлт сайжран, өтгөн хатахгүй.
2. Дүфү: илчлэг багатай, төмөрийн агууламж ихтэй, уураглаг бүтээгдэхүүн юм. Food and Drug Administration-ы судалгаагаар биед байх холестеролын хэмжээг багасгаж, зүрхний өвчинд нэрвэгдэх боломжийг багасгадаг. Тэдний зөвлөж байгаагаар өдөрт 25 грам дүфүний уураг идэх хэрэгтэй гэнэ. (100 грам дүфүнд 15.78 грам уураг агуулагддаг ) Тэгвэл өдөрт 25g гр уураг идэхийн тулд 160 гр дүфү идэх ям байна. Манайд монголчуудын үйлдвэрлэсэн 2 янзын дүфү байна лээ. 2-уулаа 400 грамаар савлагдсан. Талы нь идээд байхад болохоор юм байна.
3. Кимчи: Юугаар хийснээсээ шалтгаалдаг гэнэ. Гэхдээ витаминаар баялаг, калори багатай, бүр хавдар тусах магадлалыг багасгадаг гэнээ. Витамин А, В1, В2, кальци, төмөр агуулдаг.
4. Лууван: надаар хэлүүлэлтгүй мэдэх биз.
5. Чинжүү: С амин дэмтэйгээс гадна лютеолин хэмээх будагч бодис агуулдаг. Насжилтын асуудал буюу зөнөх өвчтэй хүмүүс хэрэглэхэд зүгээр гэнэ. Лютеолин нь зүрх, судасны үйл ажиллагаанд дэмтэй.

Thursday, December 10, 2009

Юмханаар юм хийх


Энэ хуучин цамцныхаа ханцуйгаар дулаахан оймс хийгээд өмсчжээ. Оймс гэдэг билүү юу гэдэг билээ.
Ёстой санаагүй юм сануулаа.
Эх сурвалжий нь эндээс хараарай. Өөр зөндөө олон гоё юмнууд хийдийн байна. 
http://firefliesandjellybeans.blogspot.com/

Absolvovala jsem druhy uroven ceskeho jazyku!

Dneska, absolvovala jsem druhy uroven ceskeho jazuku. Ja citim velmi dobre. Protoze, ted muzu rozumet cestinu lepsi nez pred 4 mesici.  Jestli jdu na obede, muzu cist a rozumet jmena jidlu.
Ucitele! Dekuju pro vsechno co ucil mne.
Ja budu se ucit cestinu jeste dobre.

Hold Fast To Dreams


Hold fast to dreams
For if dreams die
Life is a broken-winged bird  
That cannot fly 

Hold fast to dreams
For when dreams go
Life is a barren field
Frozen with snow

Wednesday, December 9, 2009

Нийтлэл унших дуртай юу?


Baabar.mn. Миний дуртай нийтлэгчид бүгдээрээ энд нүүгээд иржээ. Эдгээр нийлэлчдээс Баабар гуайн, Болдсайхан эмчийн, Артаньян, Гаамп нарын нийтлэлийг унших дуртай байдгийн. Стрэссдсэн үед Артаньяан, Гаамп 2-ын нийтлэл саваагаад хаяна. Нийгмийн бухимдлыг инээдээр тайлна гэдэг бас нэг урлаг ч юм шигээ. Мань мэт нь Баабар гуайн нийтлэлийг заримдаа сайн ойлгогүймаа, гэхдээ ухаантай хүний үгийг унших бас сайхан шоо.

Шүдхэн








Ингээд та бүхэндээ сайн дурын сэтгүүлч миний бие олны танил нэгэнтэй хийсэн товч блиц ярилцлагыг хүргэж байна. Би түүнийг 2 жилийн өмнөөс мэдэх болсон ба ярилцлага авах боломж олдохгүй байсаар өнөөдрийг хүрсэн тул та бүхнээсээ хүлцэл өчье.
Блиц анкет:
Хувийн дугаар 1, Үспехийн Шүдхэн
Нүдний өнгө: хар
Үсний өнгө: бор
Толгойн тойрог: 90
Хүзүүний тойрог: 60
Хөлийн тойрог: 30
Идэх дуртай хоол: ааруул, алим, бяслаг, ээзгий.
Уух дуртай ундаа: Ногоон цай, жүүснүүдийг бол хааяа хуснаа.
Сонсох дуртай дуу: Ээжийн бор аяга ( дотроо зөндөө олон ааруул ээзгийтэй гэж дуулдын)
Хамгийн хайртай хүн: Үспех, хааяа бас новширноо цаадах чинь.
Үзэн яддаг зүйл: Усанд орохгүй удаан явах
Эмзэглэдэг зүйл: Гадуур байгаа хог хаягдлуудыг хамах ( би ямар гуйлгачин биш дээ )
Хамгийн сайхан улирал: Зун хөдөө гарах
Батганаас сэргийлэх косметик хэрэглэдэг үү?: Colgate-ээр л тэмцэнэ дээ.
Ер нь гоо сайхандаа хэр анхаардаг вэ?: Анхааралгүй яах вэ. Гэрийн нөхцөлд арга хэмжээ авнаа.
Ямар үед ичдэг вэ? Олны дунд орохоороо бусдаас хэтэрхий том санагдаад...
Ажил хаялт зарлаж байсан уу?: Үгүй шүү. Олоон жилийн өмнө нэг найз маань хэтэрхий залхуурсанаасаа харин өөрөө халагдаж байсын.
Одоо юу бодож байна?: амрах юмсан...
Хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ? Бидний дуу хоолойг сонсож байгаарай, ямарваа болохгүй зүйл байвал бид дор нь л мэдэгдэнэ. Даанч таануус тэмцлийн хурц хэлбэрт орохоос нааш ер тоох биш. Өлсгөлөн зарлаад хэвтсэний хэзээ хойно л цай шөл зөөгөөд эхэлнэ. Хн, тэрэнд мөн хууртах байх даа. Заза, уучлаарай Монголчуудаа жаахан заналхийлсэн маягтай болчуу яав. Сэтгүүлчээ энэ хэсгийг хасчихаарай.
... хэсэг бодсоноо: Бид чинь уг нь гэмгүй номхон улс юм байгаамшдээ. Бидний дуу хоолойг сонсдог болгох л хэрэгтэй байна. Ард түмээн, ай даа анхааралдаа аваарай.

Товч бөгөөд тодорхой ярилцлагаас та ямар нэгэн зүйлийг шүүрч чадсан гэдэгт найдаж байна. Эх сурвалжийг бүрэн эхээр нь шууд оруулсан болно.

Цаг гарга гэнээ



















:) Бяр чадлын ундрага тул бодож сэтгэхэд цаг гарга
:( Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга
:) Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэхэд цаг гарга
:) Оюун ухаан дундрашгүй тул уншиж мэдэхэд цаг гарга
:( Ариун хишиг бурханых тул хайр сэтгэлдээ цаг гарга
:( Аз жаргалын харгуй тул найз нөхөртөө цаг гарга
:) Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга
:) Зүдрэх цаг ээлжтэй тул өглөг хишигт цаг гарга
:) Хөлс болгон шагналтай тул ажил хөдөлмөрт цаг гарга
:) Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга

Tuesday, December 8, 2009

Bubzbeauty.com
















Над шиг make-up гэдгийг ойлгодоггүй хүнүүс байнуу. Байгаа бол заавал энэ сайт руу орж үзээрээ. Сүүлийн үед байнга ийшээ ордог болоод байгаа. Овоошдээ, эмэгтэй хүн гэсэндээ бас... За тэр яахуу, энд жинхэнээр нь яаж хийдгийг яруу тодоор харуулна. Миний бие даган дуурайж үзсэн боловч хувь хүний анатомын бүтэц, түрийвчний зузаан, газарзүйн онцлогоос шалтгаалан зарим нэг шийдгүй асуудлууд хэвээрээ байгаа билээ. Гэхдээ хүн бүр энэ охин шиг царайлаг байх албагүй, харин хийж байгаа зүйлүүдээс нь санаа аваад байхад арай л өөр хэв маяг гарч ирэх байх. Зүгээр ч нэг ганган охин биш их мэдлэгтэй, уран сэтгэмжтэй охин санагдсан. Youtube.com дээрээс bubzbeauty гээд хайвал зөндөө олон видеонууд олж харж болно. Нүүр будалт, хувцас загвар, үс засалт гээд эмэгтэй хүний сонирхдог бүхий л зүйлүүдийг хамарсан байгаа. Бас babiosity гээд хайгаад үзээрэй, элгээ хөштөл инээв. Жүжиглэх авьястай юм гээч.

Энэ доор батганы эсрэг, сорви багасгах үйлчилгээтэй гэрийн нөхцөлд хийж болох маскны талаар зааварчилгаа байна. Надад Vinegar л дутаад байдаг. Олох юм бол хаанаас олсоноо бичимз.

Би ... хүн


Өнөөдөр би өөрийгөө ямар сонин ... хүн болохоо мэдлээ. Тийм чухал асуудлыг хайхрахгүй хаяж байдаг. Бүр яршигтай санагдаж байсны нь яанаа. Би мэдэж байсан, гэхдээ л ямар ч ач холбогдол өгөөгүйн дээр таг мартсан байна. Зөвхөн өдөр хоногийн хийрхэлдээ автаад бусдыг өчүүхэн чинээ ч бодоогүй гээч. Бас л өчүүхэн амьтан юм даа... Нөгөө яриад байдаг нинжин, сайхан сэтгэл нь энэ үү?

Тэнгэр шиг бай



Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай !
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла
Хамаагүй хард, гомдоод уйл
Архины мухлагт ороод гар
Залуусыг сонго, дарс уу
Алтанхан залуу насаа амтлаад үз
Аяа тэр чиний
Yзэсгэлэнт боол чинь байг
Зөвхөн чи нэг юмыг ухаарах хэрэгтэй
Зөрж өнгөрөх олон өдрүүдийн аль нэгтээ
Хүссэн хүсээгүй насаа элээж
Чамтай цуг амьдрах
Хэн нэгэн хүн цэцэрлэгт
Хүлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй
Өөр юу ч хэрэггүй, тэр цагийг хүлээж
Өдөржин цонх ширтэн гуниглах хэрэггүй
Yүрд холын замд од
Yзэсгэлэн гоогоо харин хэзээ ч гээж болохгүй шүү
Yдийн наран чиний сайханд бишрэн
бөхийж байг ээ.


Ам 1 байхад чих 2 байдаг юм үгээ мэд
Амьдрал 1 байхад сонголт олон байдаг юм замаа мэд
Хань нэг байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд
Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд

Ангийнхандаа баярлалаа (^_^)`

Thanks Graphic #147

Monday, December 7, 2009

Уул нь...

Тэр африк хүүхдийн зургийг уул нь өөрийгөө зоригжуулья, хажууд нь ийм сайхан амьдарч байж улам хичээх хэрэгтэйн байна гэж бодож тавьсын. Тэгсэн ийм сайхан амьдарч байж, ийм доожоогүй байх гэж дээ гэж бодогдоод салахаа байлаа.
Энэ зургийг авсан зурагчин нь сэтгэл гутралаасаа болоод амиа хорлосын гэнэ лээ. Хажууд нь харж, зургийг нь авч байсан болохоор маш хүнд туссан байхаа. Дөнгөж харсан надад лав аймаар эмзэглэмээр байсан. Өөрийгөө сайн ч, муу ч талаар бусадтай харьцуулах нь дэмий зүйл байна. Зүгээр л өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөөд урдах ажлаа хиих хэрэгтэйн байна. Энэ миний сул тал бололтой. Мэддэг байсан, тэрийгээ баталлаа. Одоо больё!

Нойрсож буй Квазимодо

Би ч ер нь сайхан нойртой хүн шүү. Нойр нь хүрдэггүй хүмүүст атаархахын. Хүмүүс санаа зовохоор нойр нь хулждаг, харин минийх эсрэгээрээ, сав л хийвэл ногоороод өгнө. Ялангуяа шалгалтын өмнөх өдөр бол маргааш гэж өдөргүй юм шиг л унтана. Дараа өдөр нь нойр илүүдлийн хам шинж шууд илэрч байгаа юм чинь.
Сүүлийн үед арай л хэтрээд байнаа. Яааяа даа. Ашгүй хэд хоног хичээл хоорондын амралт эхэлсэн. Энэ хооронд нойроо нөхий. Нөхөх ч гэж яамаар ч юм дээ. Хасдиймуу...

Thursday, December 3, 2009

Яанаа энэ хүүг хараач дээ. Ямар өрөвдөлтэй, зүрх зүсэм агшин бэ. Уйлах ч багадмаар юмаа. Энэ хүү хоол олж идэхийн тулд өчүүхэн биедэх хүчээ шавхан шавхан мөлхөж яваа нь гэнэ. Хараач дээ, ямар их хүч зарцуулан, ядарч туйлдсан байгааг нь.
Гэтэл бидэнд бүх юм байна. Голон голон идэх хоол, хуучин гэж хаях хувцас хүртэл байна шүү дээ. Тийм мөртлөө амьдралын төлөө зүтгэж, олигтой амьдарч чадаж байгаа билүү. Өдөр хоногийн эргэлтэнд баригдаад, маргааш гэдэг өдөрт найдаад хээв нэг алхаж л яваа шүү дээ.
Ертөнцийн нэг хэсэгт туйлдаа хүртэл ядуу байхад нөгөө хэсэг нь хий маягаар дүүрэн амьдрах юм даа.

Энэ зургийн түүх: "1994 оны Суданы өлсгөлөнгийн үе. Зураг дээрх хүү 1 км-ын цаана байрлах НҮБ-ийн хоол тараадаг лагер луу мөлхөж явсан ба дэргэдэх тас шувуу хүүгийн үхлийг хүлээн даган явсаар байсан байна."

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .