Saturday, December 26, 2009

Гайхалтай монгол урлаг 2

Дагваны Ганпүрэв. Ардын хөгжмийн “Бөртэ” хамтлагийн ахлагч, их хуурч, хөгжмийн зохиолч. Дэлхийд нэр хүндтэй хэд хэдэн кино наадмыг манлайлсан кино найруулагч Д.Бямбасүрэнгийн “Шар нохойн там” киноны хөгжмийг бичсэн уран бүтээлч. Эхнэр нь бас азийн ятгын хатан хаан Мөнх-Эрдэнэ гэдэг сайхан намбатай эгч байна.
Өнөөдөр 25 суваг телевизээр Бөртэ хамтлагийн шууд нэвтрүүлгийг үзээд маш их сэтгэл хөдөллөө. Монгол хүн болж төрсөндөө өнөөдөр л үнэхээр их бахархлаа. Амьдрал хаана ч сайхан байж болно. Тэнд очоод сурч, амьдарч болно. Гэхдээ зүрх сэтгэлдээ эх орноо үргэлж хамт авч явж, хүндлэн дээдэлж байх ёстой мэт санагдлаа. Ганцхан мөрөөдөл нь гадаад явах биш, сурч мэдэж ирсэнээ хэрэгжүүлж, орчин нөхцөлөө сайжруулах хэрэгтэй юм байна.
Бөртэ хамтлагийнхан ч үүнийгээ мэдрээд эх орондоо уран бүтээлээ туурвихаар ирцгээжээ. Бид нар мэдэхгүй болохоос энэ хамтлагийнхан маань 10 гаруй жил дэлхий даяар Монгол угсаагаа, урлагаа гайхуулсаар, бишрүүлсээр явсан байна шүү дээ.
Хөгжмийг сонсоод ийм сэтгэгдэл төрлөө. Өнөөдрийн зовлон бэрхшээл бол түр зуурын л юм. Бид үнэхээр дэмий юманд ямар их хүчээ барна вэ.
Сонсоод үзээрэй, сэтгэлийн утсыг чинь хөндөх вий.

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .