Showing posts with label мэргэжил. Show all posts
Showing posts with label мэргэжил. Show all posts

Sunday, July 4, 2010

Хоёрдогч цоорол гэж юу вэ?


Аль хэдэн жилийн өмнө тавиулаад мартчихсан ломботой шүд байгаа юу? Эсвэл ломбодуулсан боловч халуун хүйтэн зүйл идэхэд мэдэрдэг шүд байгаа юу? Тэгвэл анхаар! Хоёрдогч цоорол үүсэж байж магадгүй шүү. Энэ зураг дээр улаан сумаар заасан хэсгийг харж байна уу? Ломбоны дор үл ялиг харласан хэсэг байгаа нь цоорол юм.
Биднийг бага байхад одоо үед хэрэглэж байгаа сайн шүдний материалууд байхгүй байсан. Ихэвчлэн цемэнтэн ломбо тавьдаг байсан ба цаг хугацаа өнгөрөх тутам шүлсэнд уусаж, хэмжээ нь багасч байдаг эд юм. Ингэснээр шүдний ховилыг бөглөж байгаа хэсэгт завсар гарч, шүдний тэр хэсэг хамгаалалтгүй үлдэж, цоорол дахин үүсэх боломжтой болдог. Мөн анх шүдийг ломбодохдоо эмч дутуу цэвэрлэснээс цоорол цааш даамжирч болно. Энэ нь хоёрдогч цоорол юм. Ийм шүдтэй бол хурдхан шиг эмчлүүлж аваарай. Тэгэхгүй бол нэг л мэдэхэд сувагт хүрч, мэдрэлийг гэмтээн, биемахбодод ч зовиуртайн дээр эмчлүүлэх мөнгө ч өсөөд ирнэ. Хэрэв гадагшаа удаан хугацаагаар явах гэж байгаа бол шүдээ заавал шалгуулж, болохгүй болсон хуучин ломбоо солиулдаг юм шүү!

Tuesday, June 29, 2010

Hepatic cirrosis

Hepatic Cirrosis ( элэгний хатуурал ). Энэ бол яалт ч үгүй хар мөртэй, аюултай, муухай өвчин.
Үүнээс болж хичнээн сайхан хүмүүс ид хийж бүтээх насандаа хорвоог орхиж байгаа гэх вэ. Тэдний нэг нь аав маань байсым.
Дээр үед нэг удаагийн зүү тариур гэж байгаагүй, буцалгаад л гэр бүлээрээ, хамаатан саднаараа дамжуулаад хэрэглэчихдэг байлаа. Миний санахын л зуухан дээр нэг шилэн тариурыг чанаж байдаг байсансан. Аз болоход тэр тариураар тариулж байснаа санадаггүйм. Өлчир тулдаа л янз бүрийн тариа хийлгэж байгаагүй болтой. Яагаад ийм итгэлтэй хэлж байна вэ гэвэл өчигдөр шинжилгээ өгсийн. Ер нь энэ биемахбод юу болж байна, эвдрэл гарчуу үгүй юу мэдэх санаатай. Хааяа л нуруу гацдагаас биш, өөрийн тухай мэдэх зүйл маруухан байлаа. Тэгсэн ашгүй эвдрэл гараагүй байж байна. Эрүүл байна гэдгээ мэдэх жаргалтай юм билээ. Ялангуяа B, C вирусгүй байна гэдэг баярлууштай үйл явдал шүү. Тэгвэл нэгмөсөн B вирусынх нь вакциныг хийлгэчихье гэлээ. Тэгсэн харин аль үжэ дархлаатай болчиж гэдэг байна. Хэзээ юм бэ нэг вирус намайг шүргээд өнгөрсийн байлгүй дээ. Аа харин C вирусын вакцин гэж байдгүй болхоор болгоомжтой явахгүй бол болохгүй.


За, тэхээр элэгний хатуурал гэж юу вэ?

Үүсгэх шалтгаан нь олон янз.
1. Вирус B, C, D, E, G ( бид зөвхөн B, C-г нь л мэддэг )
2. Архи
3. Эм
4. Хордлого
5. Цөс зогсонгишил
6. Атоиммун өвчин ( удамшлын )
7. Шалтгаан тодорхойгүй

Цирроз яаж үүсдэг вэ? ( схемчилвэл илүү ойлгомжтой )

Шалтгаан -элэгний эс үхэх - үхсэн эсийн оронд элгэнд сорви үүснэ (элэгний эсийн үүргийг хэрхэвч гүйцэтгэж чадахгүй, хэсэг газар цус гүйхгүй ) - гэмтээгүй элэгний эс цусан хангамжаар дутагдана - үхжинэ - сорви улам томорсоор л байна - ингэснээр элэгний цусан хангамж алдагдана. - элгээр шүүгдэх ёстой цус элэгний үүдэн венд хуримтлагдана - цус ихээр хуримтлагдсанаас тэнд даралт ихсэнэ - даралт ихэссэнээр судасны хэвчимхий чанар нэмэгдэнэ - цусны сийвэнгүүд судаснаас гадагшилна - ингэснээр асцит буюу хэвлийн хөндий шингэнээр дүүрнэ. ( гэдэс нь усаар дүүрсэн мэт болдог. )



Нэгэнт B, C вирустай болсон бол элгээ аль болох хамгаалах хэрэгтэй. Архи, тамхи, элэг гэмтээх нөлөөтэй эмийн бодис ( жишээ нь трихопол ) ихээр хэрэглэхгүй, зөвхөн эмчийн заавраар, жимс ногоог сайтар угааж хэрэглэх ( элгэнд очиж шимэгчилдэг шимэгчдээс болгоомжлох ), дархлаагаа сулруулахгүй байх ( дасгал хөдөлгөөн сайн хийх, аль болох өөдрөг байх, чанартай хоол хүнс хэрэглэх ) гэх мэт.

Saturday, June 26, 2010

Хүүхдийн шүдлэлт

1 настай хүүхдийн хоншоор эрүү ясны рентген зураг
2 настай хүүхдийн хоншоор эрүү ясны рентген зураг
3 настай хүүхдийн хоншоор эрүү ясны рентген зураг

Thursday, April 22, 2010

Dental materials

Urbical LC
Indications

  • indirect pulp capping
  • linings under all filling materials
  • temporary long-term sealing
Calcicur
radiopaque water-based calcium hydroxide ( 45% ) paste

Indications

Direct pulp capping and after pulpotomies

Indirect pulp capping in cases of caries profunda

Temporary root canal filling

Disinfection of root canals

Calcipast
calcium hydroxide, barium sulphate or iodoform ( temporary root filling material)
  • Temporary canal dressing used in between visits.
  • Treatment of infected root canals
  • Anti-bacterial effect
  • Soothes the inflammation effect
  • Stimulates the rebuilding of damaged periapical tissues while stimulating odontoblasts to create the reparative dentine
  • Protects the pulp from thermo-electric stimuli
  • Prevents penetration of the exudates into the root canal system

Vitapex
(temporary or permanent root canal filling material after pulpectomy )
Calcium hydroxide 30%, Iodoform 40,4%

Indications

  • Apexification
  • Exudation Control
  • Periapical Lesions
  • Root Resorption
  • Temporary Root Filling
  • Perforations

Metapaste.
Calcium Hydroxide /barium Sulfate ( great for apexogenesis & apexofication )

Metapex
Calcium Hydroxide w/Iodoform (great for pulpatomy & pulpectomy)

Adseal
Resin Based Root Canal Sealer ( Great radiolucency, biocompatible )

Saturday, February 20, 2010

Ийм эмч болнооо!!!!!!!!!!

Гадаадад, манай нэг монгол эмэгтэй хувийнхаа эмнэлгийг байгуулжээ. 4 хэлээр чөлөөтэй ярьдаг тэрээр хэл, эмчийнхээ ур чадварын ачаар олон хүнд тус болж яваа юм байна. Ийм л эмч болох юмсан. Хүн бүрт боломж байгаа, надад ч бас байх л ёстой...

-Шvдний эмчийн мэргэжил Америкт хоёрдугаарт ордоггэж би нэг америк хуульчаас сонссон юм. Ажиглаад байхад шудний эмч Америкт эрэлт ихтэй, ханш сайтай мэргэжил бололтой. Шvдний эмчийн сургууль сургалтдаа өндєр шаардлага тавьдаг уу? .
-Шvдний эмч Америкт нэр хvнд, ханш сайтай мэргэжил яах аргагvй мєн. Америкчууд шvдний эмч нарт их хундэтгэлтэй ханддаг юм. Америкийн шvдний эмч нар өндєр цалинтай, юу дуртайгаа эдэлж хэрэглэдэг, элбэгхангалуун амьдралтай хvмvvс. Коллеж төгссөн залуус Мал эмнэлгийн их сургуульд шалгалт өгөєд тэнцэхгуй бол шvдний эмчийн ангид өрсөлддөг. Энэ сургуульд орж чадахгvй бол хуулийн сургуульд шалгуулдаг юм билээ. Энэ гурван мэргэжил Америкт хамгийн өндєр ханштай, сайхан мэргэжлийн тоонд ордог юм. Сургуулийг нь төгссөний хувьд Шvдний эмчийн их сургууль маш их өрсөлдөөнтэй, өндєр шаардлагатай байдгийг сайн мэдэх юм. Намайг Пенсильванийн шvдний эмчийн их сургуульд ордог жил 360 гаруй хvнээс 20-ийг нь сонгож авч байсан. Шилж шигшиж авсан оюутнууддаа хичээлийг маш чанартай зааж, мэргэжлийг нь сайн эзэмщvvлж байж их эмчийн диплом өгдөг. Монголын их, дээд сургуулиуд шиг оюутнууд багш нарынхаа өөдөєс харж сууж байгаад шалгалт өгнө гэж байхгvй. Шалгалтаас өмнө багш нар зөвлөгөө сайн өгнө л дөө. Харин шалгалтын vед багшийн бараа ч харагдахгvй, хэн ямар асуултад хариулах ёстойг компьютерт биччихнэ. Бvх оюутнууд шалгалтад компьютероор хариулна. Багш тvvнийг нь vзэж шалгаад зохих дvнг нь бас л компьютерт хийчихнэ. Оюутан компьютероо нээж хараад ямар дvн авснаа мэддэг болохоор арын хаалгаар "Эх орны алтан гурав" тавиулна гэсэн ойлголт байхгvй. Лрограммт хичээлээ мэдэж байж л дvн тавиулдаг болохоор сургалтын чанарт өөлөх юм байхгvй. Манай сургуулийн багш нар шvдний янз бvрийн өвчнийг оношлох, эмчлэх арга барилыг маш сайн зааж, гардан хийлгэж, сайн сургаж байж дvн тавьдаг өргєн мэдлэгтэй, Өндєр шаардлагатай профессорууд байлаа. Тэднээс номын абшиг хvртэж, шvдний гайгvй эмч болсондоо баярлаж явдаг.

-Өөрөө Монголд бас, Америкт шvдниц эмчийн мэргэжил давхар эзэмшсэн болохоор сайн мэргэшээ биз дээ?
- Надаар шvдээ эмчлvvлсэн хvмvvс шvд нь өвдвөл ахин дахин ирдэгийг бодоход өөрийгөө гайгvй эмч юм болов уу гэж боддог. Би 1990 онд Анагаах ухааны дээд сургууль төгсөөд мэргэжлээрээ зургаан жил шахам ажиллаад 1996 онд энд ирж аар саар ажил хийхийн сацуу бие даан англи хэл сурч байж сургуульд орсон. Гадаадад төгссөн шvдний эмч хэчнээн сайн. мэргэжсэн лут эмч байлаа ч гэсэн Америкт мэргэжлээрээ ажиллахыг зөвшөөрдөггvй, зөвхөн Америкийн шvдний эмчийн их сургууль төгссөн хvнийг мэргэжлээрээ ажиллахыг зөвшөөрдөг юм. Гадаадад төгссөн шvдний их эмч эхний хоёр жилд vздэг ерөнхий эрдмийн хичээлийн шалгалтыг бие дааж өгөөд тэнцвэл гуравдугаар ангиас суралцуулж тєгсгөн диплом олгодог журам байдаг. Тэр журмын дагуу би эхний хоёр жилд vздэг хичээлvvдийг бие даан судалж, улсын шалгалт өгч тэнцээд Пенсильванийн Шvдний эмчийн их сургуульд хоёр жил суралцаж 2002 онд төгссөн. Сургуулиа төгсмөгц нарийн мэргэжил эзэмших зорилгоор Миннеаполисын Шvдний эмчийн их сургуульд нэг жил мэргэжил дээшлvvлж, нарийн мэргэжлийн гэрчилгээ аваад 2004 онд Миннеаполис хотод шvдний хувийн эмнэлэг нээж гурав дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжлээ төгс эзэмшихийн тулд шvдний ёзоорын эмчилгээ, шvд цайлгах, шvдэнд гоо сайхны засал хийх зэрэг нарийн мэргэжлийн дамжаануудад ажлынхаа хажуугаар суралцаж төгсөөд сурсан эрдмээрээ шvдний өвчтэй хvмvvст буян vйлдэж байна даа. Америкийн шvдний эмч нарын холбоо хоёр жил тутам шvдний эмч нарт 200 цагийн мэргэжлийн хичээл зааж, шалгалт авч өндєр мэдлэгтэй, мэргэшсэн сайн эмчийн лицензийг хоёр жилээр сунган ажиллуулдаг. Шалгалтад тэнцээгvй эмчийн эрхийг хасч, лицензийг нь хурааж авдаг болохоор мэдлэг муутай, мэргэшээгvй хvн Америкт шvдний эмчээр ажиллах боломжгvй.

-Мэдээж хэрэг хиймэл шvд хийдэг биз дээ?
-Хийлгvй яахав. Алт, ган, хуванцраар хиймэл шvд хийж баигаа. Шvдний хvнд өвчний улмаас ердийн хиймэл шvд хийж болохгvй болсон өвчтөн байдаг. Тиим хvмvvсийн эрvvний ясанд зэвэрдэггvй ган тогтоогч суулгаж, хиймэл шvдээ тvvнд зэвэрдэггvй ган шургаа бөхөлж, тогтоож өгдөг. Ийм шvд хийлгэсэн хvн насан туршдаа шvдний зовлон эдлэхгvй санаа амар явдаг юм.

-Шvд цайлгах нарийн мэргэжил эзэмшсэн гэлээ. Шvдийг яаж цайлгадаг хэрэг вэ?
-Тамхи татдаг юм уу, сvvгvй кофе, байхуу цай уудаг хvний шvд шарлаж, өнгє нь хувирч муухай болдог. Шар шvдтэй хvмvvс яралзсан цагаан шvдтэй болох гэж ирцгээдэг. Шvд цайлгах vйлчилгээ зэгсэн vнэтэй л дээ. Тэр дундаа цагаан хуванцраар дээд, доод бvх vvдэн шvдийг бvрж цайлгавал дундчаар найм есөн мянган ам.доллар болно. Чинээлэг америкчууд ийм мөнгийг юман чинээ бодохгvй шvдээ цайлгуулж, баяр хөөр болж, хэлэх сайхан vгээ олж яддаг юм. Хуванцраар бvрхээс гадна лазерын туяагаар шарж цайлгадаг арга бий. Аль аль нь чимхлvvр ажиллагаа шаарддаг. Гэхдээ болгоод байдаг юм. Шvд хvний гоо сайхны хэмжvvр, чимэг шvv дээ. Шvд сайтай хvн эрvvл байдаг. Би хаа явсан газраа нэгл мэдэхэд хvмvvсийн шvдийг ажиглачихсан байдаг юм. Мэргэжлийн зуршил юм даа. Шvд муутай хvн тааралдвал сайхан эмчлээд өгчих юмсан гэж бодоод эмнэлгийнхээ хаягийг өгдөг. Миний хаягийг авсан хvмуvс ихэнх нь ирж vзvvлж эмчилгээ хийлгэж, эрvvл сайхан шvдтэй болоод баяолаадгардагдаа.

-Америкчууд шvд сайтай юу?
-Америкчууд ерөнхийдөө шvд сайтай, шvдээ маш их хайрлаж, хамгаалдаг соёлтой хvмvvс. Ихэнх нь зургаан сар тутамд шvдээ цэвэрлvvлж, зөвлөгөө авдаг. Над дээр 70,. 80 гарсан хэдий ч бvрэн бvтэн шvдтэй хөгшид зөндөө ирж шvдээ цэвэрлvvлж, зөвлөгөө авдаг. Зарим хvн хиймэл шvд хийлгэх Гэж ирдэг л дээ. Монголчууд нас ахисан хvний шvд заавал унадаг юм шиг буруу ойлголттой байдаг. Шvдээ сайн арчилж тордвол 100 насласан ч бvрэн шvдтэйгээ байж болдог. Надад vзvvлж эмчилгээ хийлгэдэг өвчтөнvvд дотор зөвхөн шvдээ даатгуулдаг, шvдэндээ маш их хайртай, яралзсан сайхан шvдтэй хvмvvс зөндөө байдаг.
Тэд зөвхөн шvдээ цэвэрлvvлэх гэж л ирдэг. Америк 300 шахам сая хvнтэй том гvрэн болохоор шvдэндээ анхаарал тавьдаггvй, хайнга, шvд муутай хvмvvс зөндөө л дөө. Тиим учраас шvдний эмч нар vйлчлvvлэгч олонтой байдаг.

-Танай шvдний эмнэлэгт оросууд маш их ирдэг юм байна. Энэ хавиар оросын хороолол байдаг юм уу?
-Vгvй дээ, энэ хотод англи хэл мэддэггvй олон мянган цагаач орос амьдардаг. Намайг унаган орос хэлтэй болохоор шvдээ эмчлvvлэх гэж талдаа хоёр, гурван цаг давхиж байж ирцгээдэг юм. Нэг удаа шvдээ эмчлvvлсэн орос заавал ёс шиг өөр нэг орос хvнийгдагуулж шvдийг нь эмчлvvлдэг болохоор vйлчлvvлэгч олонтой болсон. 70, 80 байтугай 90 нас хvрсэн орос эмээ, өвєө нар их ирнэ. Англи хэл мэддэггvй болохоор шvдээ vзvvлж чаддаггvй байсан юм билээ. Ямар азаар орос хэлтэй эмчтэй таарваа. Шvдээ сайн эмчлvvлж зовлонгоос салдаг хэргээ гээд ярьж гарна шvv дээ. Яагаад ч юм тэд надад ач охин шигээ хачин дотно байдаг юм. Зарим эмээ нар хоёр, гурван сар болчихоод чамайг санаад хvрээд ирлээ гэсээр өөрийнхөө жигнэсэн талх юм уу, шоколадны цуглуулга барьчихсан орж ирээд надтай баахан хууч хөөрч байгаад явдаг юм.

-Өөрөө орос хэлийг хаана сайн сурсан юм бэ?
-Би аав, ээжийнхээ буянаар дөрвөн настайгаасаа орос цэцэрлэгт явж, найм хvрмэгцээ нийслэлийн 23 дугаар сургуульд орж унаган орос хэлтэй болсондоо баярладаг. Орос хэлнийхээ ачаар олон орос vйлчлvvлэгчтэй болж ажил өөдрөг байгаа шvv.

-Танай эмнэлэгт латин амєрикчууд ирдэг бололтой?
-Тиим шvv. Энэ хотод Латин Амєрикийн орноос ирсэн англи хэл мэдэхгvй испаннар ярьдаг хvн олон байдаг. Намайг испани хэлний мэдлэгтэй болохоор англи хэлгvй латин америкчууд ирж vйлчлvvлдэг юм.

-Америкчууд зөндөө ирдэг байлгvй?
-Мэдээж хэрэг. Тэд хэр баргийн эмчийг тоодоггvй айхтар, хямсгар зантай хvмvvс шvv дээ. Гэхдээ манайд огт их зан гаргалгvй vйлчлvvлж, эмчлvvлээд байдгийг бодоход би санаанд нь хvрдэг байх аа.

-Монголчууд ирдэг vv?
-Энэ хотод 40 гаруй монгол хvн амьдардаг юм. Тэдний ихэнх нь надаар шvдээ эмчлvvлж, сайхан танил болсон шvv.

-Охиноо шvдний эмч болгож өөрийгөө залгамжуулах зорилготой гэсэн байх аа?
-Тиим ээ. Миний охиныг П.Дэлгэржаргал гэдэг. Энэ зун 16 нас хvрнэ. Энэ хавар ахлах сургуулийн 11 дvгээр анги төгсч, Нормандєл коллєжид элсэх шалгалт өгч тэнцээд 12 дугаар ангидаа суулгvй энэ коллєжид суралцах болсон. Коллєжийн нэгдvгээр курс төгсөхөд ахлах сургуулийн 12 дугаар анги төгссөн гэрчилгээ шууд бичиж өгдөг юм билээ. Сурлага сайтай хvvхдийг ингэж дэмждэг сайхан журам Амєрикт байдаг юм. П.Дэлгэржаргал маань коллежид дөрвөн жил суралцаад дараа нь Моннеаполисын Шvдний эмчийн их сургуульд дөрвөн жил сурч байж шvдний их эмч болох юм. Охин маань 13 настайгаасаа хичээлийнхээ чөлөөт цагаар ээжийнхээ ажилд тусалж шvдний эмчилгээнд хэрэглэсэн багаж угааж, ариутгахын сацуу, сувилагчийн vvрэг гvйцэтгэж байсан болохоор, шvдний эмчийн мэргэжилд их сонирхолтой. Коллєжид суралцахдаа ч хичээлийнхээ крєдит цагийг зохицуулаад, хичээлгvй өдрөө надтай хамт хоёр, гурван хоног ажиллаж, дадлагаждаг юм. Би гурван жилийн өмнөөс охиндоо шvд эмчлэхийг зааж эхэлсэн. Амєрикт удам дамжсан шvдний эмч нар олон байдаг. Охин минь тэдний нэг болно. Охиноо шvдний сайн эмч болгочихвол сайхан мэргэжилтэй, баталгаатай амьдралтай болно шvv дээ.
Миннеаполис хотын хувийн шvдний эмнэлгийн эзэн П.Солонготой ийнхvv ярилцлаа.
Тэрбээр, шvдний эмнэлэгтээ өөрөөсөө гадна нэг их эмч, шvд цэвэрлэдэг хоёр бага эмч, нэг сувилагч, нэг туслах ажилтан ажиллуулдаг ажээ. П.Солонго өөрийнхөө шvдний эмнэлэгт гурав, дөрвөн өдөр ажиллаад Миннеаполисын их сургуулийн шvдний эмнэлэгт хоёр өдөр ажиллаж, шvдний ёзоорын өвчинг дагнаж эмчилдэг тэндхийн шилдэг эмч нарын нэг юм билээ. Эл шvдний эмнэлэг хоёр жилийн өмнө дадлага, туршлагатай сайн эмч шалгаруулж авна гэсэн зарлал гаргасан юмсанж. П.Солонго өрсөлдөөд vзьє гэж шийдээд шалгаруулалтад оролцож нэг орон тоон дээр өрсөлдсөн 40 их эмчийг ялж энэ эмнэлэгт ажиллах эрх авч, нарийн мэргэжлийнхээ дагуу шvдний ёзоорын өвчинг дагнаж эмчилдэг болжээ. Миннєаполисын их сур¬гуулийн шvдний эмнэлгийн захирал, 30-аад жил шvдний их эмчээр ажилласан эрхэмтэй уулзаж П.Солонго эмчийн мэдлэг, чадварын талаар ярилцахад:

-Солонго мэргэжлээ чадамгай эзэмшсэн ховорхон сайн эмч. Шvдний ёзоорын өвчнийг шvдний эмч болгон эмчилж чаддаггvй юм. Солонго энэ өвчнийг эмчлэх нарийн мэргэжил эзэмшсэн манай эмнэлгийн урдаа барьдаг эмч нарын нэг.
Орос, англи, испани хэлтэй. Дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг шvдний эмч Амєрикт бараг байхгvй. Бид азаар сайн эмчтэй болсондоо баярладаг. Солонго эмчээр эмчлvvлсэн олон өвчтөнөөс нэг нь ч гомдол гаргаж байгаагvй шvv гэж Миннєаполисын их сургуулийн харьяа "Воупт.оп" шvдний эмнэлгийн захирал Dr Geller монгол эмчээ магтаж байна лээ.

Thursday, February 11, 2010

Ховор хүний ховор яриа

Өнөөдөр яг юу болоод өнгөрөвөө. Зөндөө олон бодох асуудал өмнө минь гараад ирлээ. Хүн гэдэг бас агуу юм бодож амьдрах хэрэгтэй юм байна.

-Би яг хэн бэ? Би хаана, хэн болох вэ?
-Жинхэнэ хүсэл тэмүүлэл үү, эсвэл зүгээр л шохоорхол уу? гэдгээ ялгах. Хэрэв тэр жинхэнэ хүсэл тэмүүлэл бол амьдралд юу ч тохиолдсон, юу ч болж байсан жанжин шугамаа алдахгүй байх ёстой. Тэглээ гээд хав хатуу төмөр шиг байх биш, бас уян хатан, наана цаанатай сэтгэх хэрэгтэй. Гол шугамаа хэзээд санаж, түүн рүүгээ тэмүүлсээр л байх нь чухал.
- Амжилтанд хүрэх гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Гэхдээ тийм ч хялбар зүйл биш.
- Та хүнээс 10%-иар дээр байгаа бол их амжилт гэж бодох хэрэгтэй. Юм хэзээ ч томоос эхэлдэггүй, жаахан жаахнаар ахиж байх юм.
-Энэ ертөнцөд би ганц л амьдрахдаа зөвхөн шүдний эмчээрээ дуусах уу, эсвэл хэн нэгэн болох уу? Амьдралд үргэлж их мэдэх шиг хандаж болохгүй, хааяа ч гэсэн газарт ойр, хүн төрөлхтөн, мөлхөгч, 2 нутагтан, ер нь ямар байж болохов, тийм л бай.
-Perfect гэдэг ямар утгатай юм бэ? Нэг хүний бүх насны хөдөлмөрийн үнэлгээг хэлэх үү, олон хүний гар нийлсэн цогц ажиллагааг хэлэх үү.
- Махарч ажилласнаараа үр дүнтэй байх уу, менэжменттэй ажилласнаараа үр дүнтэй байх уу?
- Ажлаасаа кайф авдаг байх нь амжилтанд хүрэх нэг гол зам мөн. Гэхдээ ажлаасаа кайф авахын тулд нөхцөл нь бүрдсэн байх хэрэгтэй. ( цагт баригдахгүй, өөрийн хийж чадна гэсэн бүхий л дээд хэмжээгээр хийх. Тэгж байж жинхэнэ өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун, бахархаж амьдрах болно.)
- Амбиц хөөх нь тийм ч чухал биш. Хийх юмаа чаддаг байхад мөнгө өөрөө урсаад ороод ирнэ. Хүн намайг таних албагүй, би танигдах ч албагүй. Гэхдээ л би цаанаа бяртай байх ёстой. Хэн нь хэн билээ, би хэн билээ гэдгээ ямагт бодож, өөртөө итгэлтэй амьдрах.
- Нөхцөл байдал ямар ч байж болно. Сургууль чинь муу байж болно, хичээл чинь сонирхолгүй байж болно. Гэхдээ хонгилийн үзүүрт нэг биш нэлээн хэдэн гарц байдаг гэдгийг бодож явах нь чухал. Юм хэзээ ч статик хэвээрээ үлддэггүй, байнга динамик байдаг. Өөрөө өөрийнхөө замыг гэрэлтүүл.
- Хүний хэлсэн үгийн учрыг тунгааж, өөр дээрээ тусган авч бай. Шөнө унтахаасаа өмнө өнөдрийн хийсэн зүйлээ тунгааж бай.
- Магадгүй энэ хүн амжилтанд хүрэхэд 15 жил зарцуулсан байлаа гэж бодоход би яагаад 10 жил болгоод богиносгож чадахгүй гэж.
- Мөрөөдөлдөө хүрэхэд ямар нэгэн золиос заавал байдаг юм шигээ.
- Инээж хэлсэн бүхэн сайхан гэсэн үг биш. Хүн гагцхүү түүнийг өөрөө оюун ухаандаа тунгаах хэрэгтэй.
- Хүн үргэлж сэтгэлийн харилцаагаар дутагдаж байдаг. Өөр өөрийн ертөнцдөө л амьдрахаас биш хэн нэгний сэтгэл рүү хэзээ ч өнгийдөггүй. Тиймээс л бид үргэлж цангаж явдаг.
-Амьдралд хар нь дийлээд байгаа мэт санагдавч ганц нэг цагаан зүйл ямагт хүчтэй байдаг.
- Хүний амьдралын ихэнх мөчүүд жирийн л өнгөрдөг. Ухаарал олсон, зүрхийг давчдуулсан өдөр тийм ч олон байдаггүй байх. Тиймээс өдөр бүрийг жирийн биш, ухаарал бүхий өдөр болгоё.
- Одооноос л миний амьдрал жинхэнээрээ эхлэж байна. Би цаашид яах билээ, ямар төлөвлөгөө байгаа билээ, надад ямар саад учирч болохов, би түүнийг яаж давахав гээд бүх зүйлээ төлөвлөсөн, бодсон байх хэрэгтэй байна.


3 жилийн дараа надад өөртөө амласан нэг зүйл байна. Таны дуртай юмыг авч очоод сайхан буу халцгаанаа. :)

Root ZX




Цааш үзэх:

Curing lights

Гэрлийн аппарат хэдэн янз байдаг вэ? Тэгвэл ийм байдаг юм байна. Бид нарын хэрэглэж байгаа нь halogen curing light (quartz-tungsten-halogen (QTH), түүнийг сайжруулсан нь LED curing light, UV curing light болон plasma curing light гэж байдаг юм байна.
Цааш үзэх:

quartz-tungsten-Halogen curing light
кварц-вольфрам-галоген

LED curing light (light-emitting diode)
гэрэл цацруулагч диод

Plasma arc curing light

Post-штифт





Цааш үзэх:

Алийг нь сонгох вэ?




Zirconia-ceramic or metal-ceramic?

Wednesday, February 10, 2010

Сайн эмч болоход юу хэрэгтэй вэ?

За мань хүн төгсөх гээд л байдаг. 5 жил нүд ирмэхийн зуур тэгэсхийгээд өнгөрчээ. Хэдийгээр сайны тоонд ямар нэг аргаар багтаад байдаг боловч амьдрал дээр тооцож үзвэл дөнгөж л үзүүрт нь явж байгаа ажээ. Шинжлэх ухааныг энд тэндээс нь шүүрсээр, тодорхой өөрийн гэсэн үзэл бодолгүй, дэмий л цээжлээд явсан байх юм. Учрыг нь олоогүй цээжилсэн зүйл хэзээ нэгэн цагт мартагддаг бололтой. Энэ бол яалт ч үгүй үнэн.

Өнөөдөр нэг мундаг эмчээс үнэн үг сонслоо. Юу сурсанаа бодоод шарандаа уйлав. Мань хүн бол аль хэдийн докторын зэргээ хамгаалчихсан, гэхдээ л сурах юм их байна гээд яриад явж байна лээ. Тэгэхэд нэг их сурсан царайтай явж байгаадаа хичнээн ч их ичив.
Сайн хүний үгийг зүрхээрээ сонсох хэрэгтэй гэдэг. Үнэхээр л үнэн үг хүний сэтгэлд хүрдэг юм байна. Харилцан ярианаас хэдэн зүйл ойлгож авлаа.

Сайн эмч болоход юу хэрэгтэй вэ?
1. Ёс зүй ( эмч-өвчтөнтэй, эмч-сувилагчтай, эмч-оюутантай харьцах ёс зүйн харилцаа )
2. Хүнлэг чанар
3. Мэдрэмж ( сэтгэхүйн болон гарын торгон мэдрэмж )
4. Толгойгоо хурдан ажиллуулах ( хурдан сэтгэх, хөрвөх чадвар)
5. Юмны учир утгыг сайн тунгаах ( нотолгоонд суурилсан анагаах ухаан )
6. Араамандаа яажигнах ( би хэн билээ, хэн надаас илүү билээ, хэнээс би илүү билээ )
7. Шинжлэх ухааны хэллэгийг эзэмших

Хүн энэ бүхнийг нэг дор олоод авж чадахгүй. Хамгийн гол нь зорилгоо өндөрт тавьж, мөрөөдлөө амьд байлгах хэрэгтэй.

Өөртөө амжилт,
Үспех

Sunday, February 7, 2010

Паалан

Хуванцар ломбо тавихын тулд пааланг сийрэгжүүлдэг. Ингэхэд 37 хувийн фосфорын хүчил хэрэглэдгийг бид мэднэ. ( 15-20 минут )Хүчил түрхэх шалтгаан нь органик бус хэсгүүдийг хайлуулж, пааланг сийрэгжүүлж бондын систэмийн наалдах боломжийг хангана. Тугалмайд ч хүчил түрхэж болдог ч паалан шиг хүчтэй болдоггүй байна. Учир нь органик бодис ихтэй. Гэхдээ шинээр гарсан бондууд нь паалан тугалмайд хамтад нь түрхэж болох болжээ.

Хүчил түрхээгүй паалан
Хүчил түрхсэн паалан

Thursday, January 21, 2010

Микро ертөнц

Гэрлийн микроскопын гайхамшиг энд л байна даа.


Паалан тугалмайн зааг.


Амны салстын хучуур эд

Ca(OH)2, эмчилгээний жийргэвч

Tuesday, January 19, 2010

Dentin

Дэнтиний сувганцарууд. Сувганцаруудын дундуур одонтобласт эсийн сэртэнгүүд явж байна.

Шүдний өвдөлт үүсэх механизм нь гидродинамикийн хуулинд захирагдана. Дентиний зарим сувганцруудад одонтобласт эсийн сэртэнгүүд деструкц болж, түүний оронд шингэнээр дүүрнэ. Энэ шингэний дээш, доош хөдлөх хөдөлгөөн нь зөөлцөд өвдөлт үүсгэнэ. Жишээ нь чихэр идэхэд цоорсон шүд өвддөг шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл осмосын хуулиар бага нягттай шингэн нь нягт ихтэй тал руугаа татагдана. Ингэснээр сувганцар доторх шингэн чихэр бүхий тал руу дээш татагдагдана. Харин хазалтын үед даралтын нөлөөгөөр шингэн доошилж зөөлцийг цочрооно. Ингэж л өвддөг гэнэ дээ.


Sunday, January 17, 2010

Шаазан шүдэлбэр яаж хийдэг вэ



Зуныхаа амралтаар харсан, бас ч үгүй гар бие оролцон байж, орчин үед имплантийн дараа орох хиймэл шүдэлбэрийн нэг болох шаазан шүдэлбэрийг хийсэн билээ. Мэргэжлийн үүднээс өөртөө бага сага мэдлэг хуримтлуулсан боловч боловсорч гүйцээгүй оюутны хувьд яг таг нарийн хийгээгүй, дэс дарааг алдагдуулсан байж болох юм. Тиймээс алдаа мадаг байгааг үгүйсгэхгүй.
Харсан үзсэн зүйлээ хий дэмий, эмх цэгцгүй хадгалж байснаас нэг иймэрхүү юм хийсэн нь дээр санагдаад байлаа. Буруу зөрүү юм байвал хэлж залруулаарай. Тэгвэл их баярлах болно.

Хүндэтгэсэн, Uspech

Өөрийнхөө мэдлэгийг шалгаарай

Удахгүй салстын өвчин орохоор өөрийгөө шалгаж үзээрэй.
Татаж авья гэвэл энийг http://www.dentistry.bham.ac.uk/ecourse/pages/page.asp?pid=1217 дараад Click here to download oralmed_install.exe (2.7 MB) хэсгээс татаж аваарай.

Friday, December 11, 2009

Шүд, шүд...



Ингэхэд энэ миний анхны босгосон шүд ш дээ. Тэр үедээ их баярлаж байсан шүү.
Даанч дараа нь харсан чинь жаахан эмтэрцэн байна лээ. :(

Мэргэжлийн бахархал





Хийж чаддаг бол мэргэжил бүхэн сайхан шоо. Чадахгүй байж хүн хохироох юм бол тэрүүн шиг муухай юм байхгүй. Ялангуяа бидэн шиг хүний эрүүл мэндийг хариуцаж байгаа хүмүүст бол.
Энэ эмэгтэйгийн шүд ч янзын болжээ. Хүн эмчилчээд ингээд нэг үр дүнгээр нь бахархаад суужээхиймсан. Хуучин байсан шаазан шүдий нь шинээр сольжээ. Энийг нөгөө CAD-CAM-aaр хийсэн гэсийшдээ.

Sunday, November 29, 2009

Адамсын дэгээ

Адамсын дэгээг яаж нугалах вэ? Энд бид нарт заадгаас арай өөрөөр нугалж байна.
Адамсын дэгээг яг ямар үед хэрэглэдэг вэ гэвэл энэ нь гажиг заслын зэмсэгийн тогтоогч хэсэг нь юм. Адамсын дэгээг зөвхөн байнгын шүдэн дээр, анатомын онцлогт нь тохируулан нугална.
 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .