Sunday, July 4, 2010

Хоёрдогч цоорол гэж юу вэ?


Аль хэдэн жилийн өмнө тавиулаад мартчихсан ломботой шүд байгаа юу? Эсвэл ломбодуулсан боловч халуун хүйтэн зүйл идэхэд мэдэрдэг шүд байгаа юу? Тэгвэл анхаар! Хоёрдогч цоорол үүсэж байж магадгүй шүү. Энэ зураг дээр улаан сумаар заасан хэсгийг харж байна уу? Ломбоны дор үл ялиг харласан хэсэг байгаа нь цоорол юм.
Биднийг бага байхад одоо үед хэрэглэж байгаа сайн шүдний материалууд байхгүй байсан. Ихэвчлэн цемэнтэн ломбо тавьдаг байсан ба цаг хугацаа өнгөрөх тутам шүлсэнд уусаж, хэмжээ нь багасч байдаг эд юм. Ингэснээр шүдний ховилыг бөглөж байгаа хэсэгт завсар гарч, шүдний тэр хэсэг хамгаалалтгүй үлдэж, цоорол дахин үүсэх боломжтой болдог. Мөн анх шүдийг ломбодохдоо эмч дутуу цэвэрлэснээс цоорол цааш даамжирч болно. Энэ нь хоёрдогч цоорол юм. Ийм шүдтэй бол хурдхан шиг эмчлүүлж аваарай. Тэгэхгүй бол нэг л мэдэхэд сувагт хүрч, мэдрэлийг гэмтээн, биемахбодод ч зовиуртайн дээр эмчлүүлэх мөнгө ч өсөөд ирнэ. Хэрэв гадагшаа удаан хугацаагаар явах гэж байгаа бол шүдээ заавал шалгуулж, болохгүй болсон хуучин ломбоо солиулдаг юм шүү!

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .