Sunday, November 29, 2009

Адамсын дэгээ

Адамсын дэгээг яаж нугалах вэ? Энд бид нарт заадгаас арай өөрөөр нугалж байна.
Адамсын дэгээг яг ямар үед хэрэглэдэг вэ гэвэл энэ нь гажиг заслын зэмсэгийн тогтоогч хэсэг нь юм. Адамсын дэгээг зөвхөн байнгын шүдэн дээр, анатомын онцлогт нь тохируулан нугална.

Sky Resort цанын бааз

Өнөөдөр бүтэн сайн өдөр тул гэр бүлээрээ цанын бааз руу явцгаалаа. Монголд анх удаа олон улсын жишигт нийцсэн цанын бааз байгуулаад байгаа нь энэ юм. ( хиймэл цастай )Их тэнгэрийн амаас цааш 40 минут орчим яваад хүрэх газар байна.
Олон улсын жишигт нийцсэн гэхээр нь их л сонжиж очлоо. Тэгсэн харин ортой байна лээ шүү. Өнөөдөр Улаанбаатарчуудийн ихэнх нь тэнд очсон байхаа. Очих газар нь байдаг бол хүн бүр л хотын хар утаанаас түр ч болов холдох хүсэлтэй байдаг бололтой.
Өглөө 9.00-с орой 22.00 хүртэл ажиллаж, шөнө болсон гэж айлтгүйгээр сайхан гэрэл дэнлүүтэй гулгах юм байна лээ. Үнийн хувьд ажлын өдөр харьцангуй хямд, амралтын өдөр үнэтэй. Цанаар гулгах бол лифтний үнэ давхар төлнө. Ямар цанаа бариал уул руу авиралтай нь биш. Бүтэн өдөр, хагас өдөр гэсэн хугацаагаар гулгаж болох гэнэ. 11.25-аас 12.25 хүртэл 30 хувийн нээлтийн хөнгөлөлттэй, цана сурья гэвэл амжиж очоорой.
Манайхан тэнд очоод идэх юм олдохгүй гээд баахан хоол унд аваад очлоо. Тэгсэн харин тэндээ ресторантай юм байна. Гэм нь жаахан үнэтэй юмаа. Бид хэд ч юм авч очсон болохоор мөнгөө хэмнээд тэрүүхэндээ под хийгээд явцан. Харин авч очсон хоолоо гаргаж идэх гэж жаахан хөлсөө урсгалаа шүү. Гэмт хүн гэлбэлзэнэ гэх шиг зөөгч, тогооч нар нь муухай хараад байгаа юм шиг санагдаад тиймхэн л хоолойгоор давсан. Гэхдээ очих гэж байгаа хүмүүс байвал юмаа аваад явчуул хамаагүй хямд тусна шүү.Мартсанаас тийшээ автобус Драмын театр, Энх Тайвны гүүр, Зайсан зэрэг газруудаас явхын байна лээ.
Үнэ ханш, автобусны цагийн хуваарь гээд мэдээлэл авья гэвэл http://www.skyresort.mn гэсэн веб рүү ороорой.



Friday, November 27, 2009














Гадаа зэврүүн, гэр дотор ч зэврүүн, сэтгэл дотор ч зэврүүн.
Гадаа зэврүүн байхад сэтгэл бас зэврүүн болдог юм болов уу?

Тэгвэл гадаа дулаан байвал сэтгэл ч бас дулаан байх уу?
Гал түлж болдог бол галаа өрдөөд дулаацах юмсан...

Thursday, November 26, 2009

Борш, ммммм...

Өнөөдөр улс тунхагласны баярын өдрийг далимдуулаад өдөржин сайхан унтлаа. хохо. Аргагүй л баярын өдөр гэсэн шиг баавартай байна шүү. Гадаа цас ороод жаахан хүйтэн байсан тул орой шөл хийж идэхээр шийдэв. Амархан, амттайгаар нь борш хийлээ.
Борш хийхэд хамгийн чухал нь улаан манжин. Бусад нь бол юу ч хийсэн болно доо. Төмс, лууван, сонгино, байцаа гээд тухайн хүний өөрийнх нь мэдэх хэрэг. Улаан манжин гэхээс улаан манжин чинь их сайн ногоо юм байна шүү. Улаан манжин нь сахар, С, В, Р витаминууд кальци, сvvний хvчил, тємєр зэрэг хvний биед хэрэгцээтэй бодисуудыг агуулдаг учраас хоол боловсруулах эрхтнvvдийн vйл ажиллагааг идэвхжvvлж єгдєг. Тиймээс хоолны эмчилгээнд хэрэглэж элэг, судас зэргийг єєхлєхєєс хамгаалж цєсийг аажмаар цэвэршvvлж байдаг. Ялангуяа жигнэсэн улаан манжинд уураг шингээхэд сайнаар нєлєєлєх бодис агуулагдаж байдаг гэнэ.

Wednesday, November 25, 2009



Хүссэнээ биелүүлсэнээр аз жаргалд хүрнэ гэж үгүй.
Харин тодорхой зорилгод үнэнч байх хэрэгтэй.
Хүний сэтгэлийн хамгийн гол хэрэгцээ нь
амьдралынхаа утга учрыг мэдрэх
явдал бөгөөд " зорилго " нь бидэнд
үүний өгч чаддаг юм.


Хэрэв хүн аз жаргалгүй байвал
шалтгаан нь түүний бодол санаа,
үйл хөдлөлд л байгаа хэрэг.

Толины нууц

Толь руу удаан харах ч бас эвгүй шүү. Удах тусмаа шаал өөр хүн урдаас хараад байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. Эхлээд хүн өөрийнхөө өө сэвийг хардаг, дараа нь өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олж хардаг гэсэн. Гэхдээ л удаан хараад дэмий байх дөө. Эмэгтэйчүүд толинд их хардаг болохоор хурдан хөгширдөг гэсэн яриа ч байдаг.
Бас олон нийтийн газар байгаа янз бүрийн энергитэй толинд өөрийгөө тольдох хэрэггүй. Ялангуяа эмнэлэг, 00 өрөө гэх мэт.
Толь өөр дээрээ туссан эрчим хүчийг тусгаад зогсохгүй зарим хэсгийг шингээж авдаг. Тогтоож авсан мэдээлэл нь бидэнд сөргөөр нөлөөлж байдаг гэнэ. Тиймээс бие чилээрхсэн, юм уу ядарсан үедээ аль болох цөөн тольдох, аргагүй хэрэг гарвал инээмсэглэн тольдох нь зүйтэй. Толины өмнө зогсоод өөрийгөө удтал хараах, муухай харах хэрэггүй. Харин толиноос холдохын өмнө инээмсэглэж, өөртөө амжилт хүсвэл сайн.
Сэтгэлд таагүй хүмүүс ороод гармагц бүх толио чийгтэй алчуураар арчих хэрэгтэй. Ус нь " хар санаат хүний" харш сэтгэлийн хөдөлгөөн, бодол санааг ч арилгах чадвартай. Толиныхоо өмнө зул, лаа баривал улам цэвэршинэ гэнэ дээ.

Улс тунхагласны баярын мэнд хүргэе!

Ингэхэд 11 сарын 26нд үнэндээ улс тунхагласан биш, үндсэн хуулиа баталсан өдөр юм байна . Ямар учиртайг нь мэдэлгүй л улс даяараа тэмдэглээд, амраад байгаан байна шүү дээ. Аригун гэдэг хүний маш сонирхолтой нийтлэл байна, хэзээд уншихад хэрэгтэй гээд дэвтэртээ хадгалчихья.

Манай улсын тусгаар тогтнолын єдєр 1911 оны арван хоёрдугаар сарын 29-ний єдєр vv / энэ єдрийг ерєнхийлєгчийн санаачлагаар эх орончдын єдєр гэж сvvлийн хоёр жил тэмдэглэж байгаа/ 1921 оны долдугаар сарын 11-ний єдєр vv/сvvлийн 87 жил тэмдэглэж байна/ аль эсвэл 1924 оны арван нэгдvгээр сарын 26-ны єдєр vv яг хэзээ манай улс тусгаар улс болсон юм бол.
Бvгдээрээ надтай хамт нvдээ анин амьсгаагаа даран 800 жилийн ємнє очсуу. ємнєд Сvн улсын Кай Сигийн хоёрдугаар он, III жарны улаан барс жилийн хавар, 1206 оны тавдугаар сарын нэгэн єдрийн vvр цайх дєхєж байх vеийн Онон мєрний хєвєєнд. Шивээлэн буусан бєєн гэрvvдийн тєвд байх том гэр нь Их хааны єргєє бєлгєє. Хааны єргєєний ємнє хар сvлд харагдахгvй байх агаад энэ нь одоохондоо хэн нэгэнтэй илд зєрvvлээгvйг илтгэнэ. Тvvний хажууд байх арай жижиг боловч гоёмсог гэр нь их хатан ээжий єvлэнгийнх ажгуу. єнєєдєр их хуралдай хуралдаж Их Монгол Улсыг байгуулснаа зарлаж Чингис далай хаан хэмээн нэрийдэх болно. Энэ бол vнэхээр Их Монгол Улсаа байгуулсан тvvхэн vйл явдал. мєнєєсєє мєн.
Тvvнээс хойш Чингис хаан болон тvvний vр ач нар ази европын дамнасан агуу их гvрнийг байгуулсан бєгєєд хятадад 1368он хvртэл, дундад азид сvvлчийн монгол угсааны хаан Акбарыг тооцох юм бол 1555 он хvртэл ноёрхсон байна. Нурхач баатраар удирдуулсан Манжууд хvчирхэг болж хятадын эзэлж дуусаад 1690-ээд он гэхэд янз бvрийн арга хэрэглэсээр Монголын ноёрхолдоо бvрэн оруулж дєнгєв. Энэ цаг хугацааны vеэс эхлээд vндсэндээ 1946 он магадгvй 1961 онд НvБ-д элссэн єдєр хvртэл Монгол Улс тусгаар тогтнолоо бvрэн ёсоор нь эдэлж байгаагvй мэт байдаг бололтой юм билээ.
1911 онд манжийн ноёрхлын эсрэг vндэсний эрх чєлєєний хєдєлгєєн єрнєж муусайн манж хятадуудыг даран сєнєєв гэх боловч энэ хєдєлгєєнийг хэн удирдсан, яаж єрнєсєн талаар тоймтой баримт байхгvй бєгєєд тэртээ тэргvй хятад улсад нэгэнт оршин тогтнохоо болиод таван настай хvvхдээр зєвхєн ордон дотроо тєрєє бариулаад харин ордны гадна думдад иргэн улс оршин тогтнож байсан Монгол дахь Манж нарийг чангахан зандрахад айгаад явчих хэмжээнд хvрсэн байжээ. Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсvрэн нарын хувьд автономит Богд хаант улс байгуулдагдсаны бvvр дараа 1912 онд Ховдын хязгаарыг манжийн vлдэгдэлээс чєлєєлєх дайнд толгойлон оролцсон алдар гавьяатай хvмvvс юм. Ингээд нэг юм 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд манжуудаас салаад тусгаар улсаа байгуулах гээд шийдвэрээ гаргаж олон улсаас дэмжлэг хvсэж байжээ.
Хамгийн тvрvvнд Хаант Орос улсаас тусламж хvсч 1912 онд орос улстай найрамдлын гэрээ байгуулсан байна. Гэвч мань оросууд Монголчуудыгаа араар нь тавьж 1913 онд хятадтай далдуур гэрээ байгуулжээ. Энэ гэрээнд, Хаант Орос улс нь Думдад иргэн улсыг гадаад Монголын хэмжээтэй эзэгнэхийг зєвшєєрєв гэжээ. Мєн тvvнчлэн эзнээс нь асуулгvйгээр хоёулаа Монголын vvнийг нь би тэгнэ, харин чи тэгээрэй гэх маягийн гэрээ байгуулсан байна.
Ийм явдал болоод байгааг Монгол Улсын Богд хаан мэдээд “ та нар одоо болил доо арай дэндэж байгаа юм биш vv” гэсэн маягийн нот бичгийг хvрээнд байгаа оросын тєлєєлєгчид явуулж байжээ. 1913 оны сvvлээр ерєнхий сайд Сайн ноён хан Намнансvрэн Орост айлчлахад оросууд нєгєє хятадтай байгуулсан гэрээний заалтуудыг танилцуулж хvлээн зєвшєєрєхийг ятгасан байдаг байна. Мэдээж сайн ноён хан юу гэж зєвшєєрєв гэж дээ. Харин ч Англи Япон АНУ, Турк зэрэг арав гаруй орон руу энэ хоёрыг хараач ээ. Арай дэндэж байгаа биз дээ гэсэн ємгєєлєл эрсэн захиа бичиж хvртэл vзсэн байна.. Энэ vед Думдад иргэн улс vндсэн хуулиа баталж уг хуулиараа Монгол Улсыг Думдад иргэн улсын нэгэн хэсэг хэмээн аль хэдийнэ тод томруунаар заагаад амжсан байв. Эцсийн эцэст Монгол Хятад Орос гурван улсын гэрээ байгуулах тохиролцоонд хvрч чаджээ.
Энэ нь тvvхнээ Хиагтийн хэлэлцээр хэмээн алдаршсан хэлэцээр бєгєєд уг хэлэлцээр 1914 он наймдугаар сараас 1915 оны зургадугаар сар хvртэл он дамнан 10 сар vргэлжилсэн юмаа. vvнээс нь харахад ямархуу хэрvvл уруултай сунжирсан хурал болж байсан нь нь ойлгогдох биз ээ. Монгол хvчирхэг байх нь Орос Хятадын аль алинд нь ашиггvй. Оросын хувьд Монголд Буриад, Халимагийг алдчихгvй . Харин Хятадын хувьд улаан цайм Монголыг тусгаар тогтнолоосоо татгалзахын тулгаж байлаа. Энэ vед євєрмонголын 49 хошууны 35 нь Богд хаант Монгол Улстай нэгдэх хvсэлтээ гаргаад байсан нь Хятадад мэдээж таалагдаагvй нь ойлгомжтой. Монголын хувьд тусгаар тогтнолоо хvлээн зєвшєєрvvлэх болж єгвєл буриад, халимаг, євєрмонголыг нэгтгэчих бодолтой байсан биз ээ. Гэвч ядуу буурай монголчуудын хvсэл даанч биелэсэнгvй. Хиагтын хэлэлцээрээр Монгол Улсыг автономит улс хэмээн зарлаж /тусгаар улс гэдэг ангилалд арай орохгvй/ дотоод аливаа асуудлаа єєрсдєє мэдтvгэй. Харин гадаад аливаа асуудлыг Думдад иргэн улсаас заавал бvр заавал асууж байж шийднэ.
Мєн гадаад улс руу явуулах албан бичиг дээр Думдад иргэн улсын он тооллыг хэрэглэж байна Думдад улсаас Хvрээ, Улиастай, Ховд зэрэг хотод хятадын засгийн газрын тєлєєний тvшмэлийг тус бvр 50 цэргийн хамт суулгана гэх мэтийн илт дээрэнгvй заалтуудыг баталж амжсан байна. 1921 онд бидний нэрлэдгээр ардын хувьсгал ялж 1924 онд vндсэн хуулиа баталж Бvгд найрамдах улсаа тунхаглаж , нийслэлээ зарлаж одоо л нэг улс шиг улс боллоо хэмээн хєлсєє арчин амсхийжээ. Гэтэл ардын хувьсгал ялахад амь хайргvй туслаж байсан шинэ залуу зєвлєлт холбоот улс маань цагаан хаант орос улс тээр жилийн хавар яалаа тvvн шиг Монголчуудыгаа араар нь тавьж 1924 оны тавдугаар сарын 31-нд хятад улстай гэрээ байгуулж гадаад Монгол бол думдад иргэн улсын нэгэн хэсэг газар гэдгийг Зєвлєлт холбоот улс хvлээн зєвшєєрнєє, Монгол дахь хятадын бvрэн эрхт байдлыг бид хvндэтгэнэ гэсэн заалт бvхий гэрээ байгуулжээ.
Vvнийг сонсоод тухайн vеийн Монголын удирдлагууд арай ч дээ энэ чинь юу вэ. Зvvдлээгvй байгаа даа. Манай орос ах нар уу хэмээн чихэндээ ч итгээгvй гэдэг. Мєн тvvнчлэн 1924 оны зургадугаар сарын 25-ны Ардын эрх сонинд Орос хятад хоёрын гэрээ тогтоосон тухай єгvvлэл хэвлэгдэн гарч “Монголын ард тvмэн Думдад улсын харгис засгийн дахин дарлан бурангуйлахыг тэсвэрлэхгvй…Хэзээд эсэргvvцэн тэмдэх болно… ” гэсэн хурц хурц vг бvхий нийтлэл хэвлэгджээ. Ийм байдлаар манай улс бvрэн эрхт улс мєн ч юм шиг биш ч юм шиг байсаар XX зууны дунд vе 1945 оныг гаргасан байна. 1945 онд Ялт хотод болсон уулзалтаар Герман ялагдах нь тодорхой боллоо. Харин Японд дайн зарлах асуудлыг авч хэлэцсэн бєгєєд Орос улс Японд дайн зарлахын болзол болгож гурван асуудал тавьсны нэг нь Монголын тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрvvлэх асуудал байлаа.
Сахалт Сталиний энэ болзлыг тавьсан шалтгаан нь Монголчуудад элэг зvрхнээсээ хайртайгаас илvv гарын дор vгэндээ ордог улс хойд зvгт хэрэгтэй гэж vзсэн боловуу. Энэ асуудалд АНУ, Англи хоёр нааштай хандаж генерал Иссмус Чанкашигээр зєвшєєрvvлэх хэрэгтэй хэмээн vзэж ерєнхийлєгч Рузвелт тэрхvv асуудлыг єєртєє хариуцуулж авсан байна. Илvv юм нуршилгvйгээр дурдахад АНУ, Орос хоёр хятадад хандан “ танай улс одоо тун vймээн самуунтай байна. Та нар яагаад ч зохицуулж чадахаасаа єнгєрлєє, танай нутгийн зарим нь Японы мэдэлд зарим нь хэсэг генералуудын мэдэлд байна. Бид та нарт тусалмаар л байна. Та нар харин Монголыг хvлээн зєвшєєрчих тэгэхгvй бол Оросууд Японтой байлдахгvй танайд туслахгvй гээд байна” гэж ятгасан бололтой байдаг.
Гэтэл нь хятадууд “ та нар юу яриад байна аа Монгол чинь манай нэг хэсэг шvv дээ. Тэдний зарим ноёд нь албад иргэдээ дагуулж манай руу орж ирээд та нар минь яаваа. Биднийгээ орхиод гээд уйлаад байдаг шvv дээ” гэх ухааны юм ярьсан байна. Нєгєє хоёр нь ч ” чи битгий залаад бай. юу гэж тийм юм байдаг юм” гэсэн байлгvй. Тэгээд “за ер нь ингэж хэдvvлээ маргаж байхаар Монголчуудаас єєрсдєєс нь асууя. vнэхээр бид хятадтай нийлнэ гэвэл та нар Монголчуудыгаа аваарай “гэж тохиролцоод 1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол Улс даяар бvх нийтийн алдарт санал асуулга явагдаж монголчууд 483291-vvлээ санал єгч 100 хувь тусгаар тогтнолынхоо тєлєє саналаа єгчээ.
Єнєєдрийг хvртэл аливаа санал асуулга, сонгуульд 100 хувь нэг зvйлийн тєлєє саналаа єгч байсан тохиолдол байхгvй биз ээ. vvний дараа 1946 оны нэгдvгээр сарын 6-нд Чан Ка Шигийн засгийн газар наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад Бvгд Найрамдах Монгол Ард Улсыг хvлээн зєвшєєрч мєн оныхоо хоёрдугаар сарын 10-нд харилцан элчин сайд солилцохоор тогтжээ. Тэр жил БНМАУ НvБ гэж их аштайхан юм байгуулагдаж байгаа сурагтай тvvнд л элсээд авбал учиртай гэдгийг ойлгоод элсэх єргєдлєє єгчээ. Гэвч бvх юмыг нэг амьсгаагаар шийдэх боломжгvй тул бас л олон юм болж байж 15 жилийн дараа 1961 оны аравдугаар сарын 27-ны єдєр сая нэг НvБ-д гишvvнээр элсэв.Энэ олоон vйл явдлууд дарааллан болж тэр бvгдийн vрээр Монгол Улс маань Туурга Тусгаар улс болох замдаа орсон буюу. Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын буурийг сахиж vлдсэн азтай , бас хийморьтой хувьтай хvмvvсээ бид.

Энэ их мундаг мэдлэгтэй бичсэн байна. Над шиг түүхээ мэдэхгүй сармагчинд маш их мэдээлэл өгч хүн төрөл рүү маань арай л ойртуулаа.

Tuesday, November 24, 2009

2012

2012 онд юу болох вэ? Сонин таамаглал цаагуур чинь тархжээ. Зөнч Ностардамус ах маань энэ онд дэлхий сөнөнө гээд зөгнөчихжээ. Далдын хүчинд итгэдэг хүмүүс үүнийг ортой гэж ярьцгааж байна. Хүүхэд байхдаа дэлхий сөнөх талаар сонсоод аймшгийн кино үзсэн юм шиг л айдаг байж билээ. Бүр шөнө нь унтаж чадахгүй, хайртай бүхнээ алдвал ямар аймшигтай байх тухай бодоод нойроо хулжаадаг байж.
Харин энэ таамаглалыг NASA-гийн зүгээс няцаасан гэнэ. Гэхдээ миний бодлоор 2012 онд сөнөдөггүй юмаа гэхэд бид одооны энэ байдлаараа байгаль орчноо сүйтгэсээр байвал нэг их удаан амьдарч чадахгүй л болов уу. Галт уулууд идэвхжиж байгаа, цэвэр усны хомсдол, хойд урд мөсөн далай хайлж байгаа, бид ой модоо хайр гамгүй устгаж байгаа гээд өчнөөн олон проблемүүд ар араасаа цуварч байна. Бүгдээрээ л бидний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Тэр том юм ярихыг байяа гэхэд зугаалгаар яваад идэж, ууж ууж буцахдаа гаргасан хогоо цэвэрлээд аваад явчиж чадахгүй байгаа хүмүүстэй одоо юу ярих вэ дээ? Дэлхийн иргэн болохын хувьд 2012 гэдэг бидэнд өөрөөр сэтгэх, өөрөөр амьдрахыг сануулж байгаа хэрэг биш гэж үү? Энэ доорх 2012 гэх киноны trailer юм. Ямар ямар аюулууд байгааг харуулах бололтой.

Monday, November 16, 2009

Ээждээ хайртай

Ээжүүд яагаад ийм мундаг, юугаар ч орлуулашгүй сайхан сэтгэлтэй байдаг юм бэ? Хэн, хэзээ, хэний төлөө ингэж их санаа тавьж, хайрлаж чадах вэ? Ээжээ таньд хичнээн их баярлалаа, хичнээн их уучлаарай гэж хэлэхээ тоолоод ч барахгүй бизээ. Үргэлж ухаантай, хүчирхэг байж охиндоо урам өгч, зоригжуулж, бас урагшлах хүч өгч байдагт нь баярлалаа.

Ээждээ хайртай хайртай л гэнэ, хий л амаараа яриад байгаан биш байгаа даа...

Хайртай ээждээ чин сэтгэлээ дэвсэн энэ шүлгийг зориулья.


Sunday, November 15, 2009

Crash

Мөргөлдөөн. Энэ гоё кино байна лээ. Юмыг олон талаас нь бодуулж, эргэцүүлүүлэх онцгой кино байна.
Энэ олон хүмүүсийн хоорондох мөргөлдөөн бол зөвхөн тэдний зан араншин, гарал үүслээс үүдэлтэй бус нийгмээсээ хамаараад олон зөрчлүүд үүсч болохыг харуулжээ. Кино болгонд манай талын баатар гэж байдаг. Гэтэл энэ кинонд манай талын баатар гэж алга. Яагаад ч юм хэн нэгнийх нь талд ороод өмөөрөөд явж байтал бүх юм орвонгоороо эргэх нь хачирхалтай. Хүн бүр дор дороо асуудалтай, асуудал бүр нь бие биетэйгээ ямар нэгэн жимээр холбогдоно.
Энэ ёстой зэвүүн амьтан байна даа гээд бодоод явж байтал нэг хүний амийг аварна, энэ л хамгийн гайгүй, хүнлэг нь юм даа гэж бодож байтал хүн амины хэрэг хийнэ. Энэ ер нь яачихсан хорвоо вэ?
Хүнийг хийж буй үйлдлээр нь тийм ийм гэж дүгнэх боломжтой юу гэж өөрөөсөө асуухад хүрлээ. Хичнээн зэвүүн амьтан байлаа ч нинжин сэтгэлийн сэжүүр ч байна, хичнээн сайхныг мөрөөдөж, шударга ёс руу тэмүүлэвч өөрөө тэр бохир зүйлдээ хутгалдах боломж ч байна. Хүн хүнээ таних, хүнд итгэх гэдэг ярвигтай ажил бололтой.

Saturday, November 14, 2009

Хүнд цүнх

Хүнд цүнх үүрсээр залхаж байна. Хаа ч явсан шуудай үүрч явсаар Квазимодогиин төрөл гэж хэлэгдэх дээрээ тулаад байгаа. Хүнд цүнх үүрэх нь нэг ёсны дон болчихсон ч юм уу. Жаахан хөнгөхөн санагдаад байвал газраас хэдэн чулуу аваад нэмчихэж байнашд, хэхэ. За тэр нь ч арай юу юм, нээрэнгээсээ жаахан хөнгөхөн байх юм бол заавал хэдэн юм нэмж хийдэг зуршилтай болчихжээ. Нэг их гийгүүлэхгүй юм байж, нээх хүнд цүнхтэй. Хүн харахад бөөн дэвтэр ном барьсан хэнхэг амьтан. Бас болоогүй ээ нэг нүдний шил олоод зүүчихсэн гэжуугаа. Төсөөлж байна уу. Аахан, тэр чинь би дээ.
Бага байхад аравтын бидоноор ус аваад , нэг тахийсан нөхөр тахийсаар харьдаг байсын, одоо яаг тиймээрээ гадуур явжээнэ гэвэл яахуу. Одоо яахуу дээ тээ?

Monday, November 9, 2009

Ухаант багшийн мэргэн үг

Янз янзын л багшийн нүүр харж явлаа. Багш болгон нэг дурсамж, нэг үнэлэмжийг араасаа дагуулж явдаг. Хүнд юм өгөх гэсэн, жаахан ч гэсэн юм ойлгуулах гэсэн багш бол анхнаасаа сэтгэлд өег, хэлж ярьж байгаа үгийг нь гээх аргагүй үнэн байх юм. Аа харин, цаг нөхцөөх гэсэн эсвэл зөвхөн дүгнэхийн төлөө төрсөн хүмүүс байнаа. Энэ хүн хийх ёстой зүйлээ хийх ёстой, үгүй бол дүнг нь тавиад өгье гэсэн хэсэг нь ч байна. Буруутгахгүй ээ. Аль нь ч гэсэн ажлаа хийж байгаагаас хойш. Гэхдээ багш бүхэн, ер нь хэн бүхэн хийж байгаа ажилдаа үнэнч, сэтгэлд зүрхээ зориулж чадвал хамгаас сайн бүтээмж гарах байх. Тэр хэмжээгээрээ ч сэтгэл ханамж өндөр, өдөр бүхэн утга учиртай, зорилготой өнгөрнө.
Ухаант багшийн хэлсэн хэдхэн үг ямар их зүйлийг өөрчилнө гээч. Дөнгөж саяхан л мэдэж байгаа мэт санагдсан зүйлс юу биш болж, юмны утга учир яг хаанаа байнаа гэдгийг нүүр түлэгдтэл хэлээд тавьна даа. Яагаад ингэж сэтгээгүй вэ гэж өөрөө өөрийгөө гайхах, уур ч хүрэх шиг, шоолоод инээмээр ч юм шиг. Ийм багш нар олон байж, бидэнд их зүйлийг зааж сургадаг байгаасай. Хүн гэдэг хэлэхээс нааш ойлгох биш, хэн нэг хүн хэлж ярьж байж учир дутагдалаа ойлгох юм даа.

H1N1 миний амьдралд























H1N1 вирусын гаралтай ханиад Монголд дуулдаад нэлээн хэдэн долоо хоног өнгөрч байна. Чихтэй, нүдтэй, амтай болгон л мэдэх болсон тул өөрийн амьдралд үүсээд байгаа зүйлээ бичсэн нь дээр байх. Энэ хугацаанд миний бие өртчихөлгүй, эрүүл саруул байгаа тул өөрийн биедээ баярлалаа гээд хэлчихье. Гэхдээ мөхөс оюутан миний амьдралд хөөрхөөн нөлөөгөө үзүүлээд амжсаан. Цаашид ч үргэлжлэх байх. Юу гэвээс:
За маскнаас эхэлхүү дээ. Маск зүүх хэцүү, зүүхгүй байх хэцүү. Зүүхээр адаглаад одоо дэлдэн чихтэй болж байнашд. За тэр дэлдэн ч яахуу эрүүл саруул байжээвэл.
Бас нэг хөгтэй юм болсоон. Нэг эмнэлэг дээр дадлага хийж хийж хамгийн сүүлийн өдөр явах болсон чинь эмч маань: чи нэг маскаа ав даа хө, чамайг дараа харуул танихгүй юм байна гэж авчына. Нээрээ бодоод байсан чинь үерхэлдээ үнэнч гэдэг шиг маскандаа үнэнч хүн чинь ганц ч өдөр бүтэн нүүрээ харуулаагүйн байна лээ. Царай муутай хүнд харин ч зүгээр юм уу. :) Ганган хүнд гархи садаа, царай муутай хүнд маск нэмэр гээд зохиочуул яадгийн.
Тэгсэн сургууль дээрээ ирлээ. Оюутан бид чинь аюгүй идэвхтэй, юм сурах хүсэл зориг нь оргилж байдгийн болохоор сурсаар л явна. Амарчих юм бол хамаг юм хойшлоод хэцүү юм болно. Тэгээд ч бас улсын бодлого байгаа байх. Над шиг хөдөөний хэдэн оюутнууд харих болоод бөөн ханиад тараана гэсэн сэжигтэй тул амрааж болохгүй л дээ. За амрах гээд хүссэн хүн ч цаана чинь алга, хамгийн гол нь бид нар дадлага хийж болохгүй, танхимийн хичээл 2 цагаар орох сурагтай. Ханиад үргэлжлээд байвал бид нар сурах гэж сайхан хулхины юм болохнээ. Угаасаа хулхи дээрээ улам хулхи болохоор яанаа. Тэгсэнээс амарсан нь ч дээр юм уу...
Нэг иймэрхүү ая дантай юм болоод байгаам.

Ингэхэд хүмүүсээ маскаа зүүгээчээ, хаана ч явсан зүү. Цүнхэндээ арваад маск аваад хийчих яадгийн, эрүүл л байжээвэл хэдэн маск сольсон ч яахав дээ, тийм үү?

Энэ хорвоод ээж сайхан

ЭНЭ ХОРВООД ЭЭЖ САЙХАН
ЭЭЖТЭЙ ХҮН ЭНХРИЙ ШҮҮ
ЭЭЖТЭЙГЭЭ ДЭЛГҮҮР ХЭСЭХ БАС САЙХАН ШҮҮ...

Хэхэхэ, харжээсэн цамцаа авчлаа Ийм хурдан баяжихчихаа юу гэж боджийнуу. Үгүй л дээ. Муу ижийнхээ кармаанаас л гаргуулаад авчлаа. Ээждээ баярлалаа!!! Тандаа хайртай шүү. ( цамц авч өгсөн болохоор бичиж байгаан биш, тандаа хэзээд хайртай ) За яахав, бодох юм цаана чинь их бий. :)

ОХИН НЪ УУЛ ӨРГӨЖ ТАНИЙХАА АЧИЙГ ХАРИУЛАХ
УРТ ХОЛЫН БОДОЛД ДАРААТАЙ Л ЯВАА ШҮҮ ДЭЭ...

Saturday, November 7, 2009

Сайхан амралт

Сайхан амарна гэж яаж амрахыг хэлэх вэ? Гадуур гарна гэвэл залхуу хүрнэ, гэртээ амархаар юм хийгээгүй, үр бүтээлгүй санагдана. Тэгвэл гэртээ юмаа хийвэл яасын гэхээр нойр хүрнэ. Хахаха, залхуу хүнд шалтаг мундахгүймаа.
Заавал цагий нь тулгаж хийсээр байгаад сурчихжээ, тэгж байж л толгой ажилладаг болчихож. Монголын маргааш дуусах биш...

Harry Potter and the half blood prince

Миний хамгийн дуртай кононуудын нэг бол Харри Поттерийн цувралууд юм. Өнөөдөр хамгийн сүүлд гарсан " Harry Potter and the half blood prince" гэх 6р ангийг нь үзлээ.
Хөөрхий Дамблдор яваад өглөө... Ямар их харамсаваа. Арай үгүй байлгүй дээ, тийм мундаг шидтэн нас барна гэхээр итгэж өгөхгүй байнаа. Дараагийн анги дээрээ амилаад гараад ирээсэй.
Харри Жинни хоёр учир ургуулж, Хармоини Роныг охидоос нууцхан харамлана. Малфой юун охин эргүүлэх манатай, баахан хорон юманд хутгалдаад тийм зав ч алга. Гэр бүл нь ч харанхуйн эзэнд хүүгээ тавиад өгчихлөө. Хамгийн сонирхолтой нь хамгийн шударга, зэвүүн үгтэй Снейп багш урваж чадаж л байгаа юм байх даа... Арай үгүй баймаар. Дараагийн ангийг нь хурдан үзэх юмсан. Баахан юмны учрыг олно гэхээс байж ядаж байна. " Deathly Hallows" нэрнээс нь ургуулаад үзэхэд Хогвартсынхан Волдеморттой үхэх сэхэхээ үзэх бололтой. Аймаар бас гайхалтай анги байх байхаа.

Дэлгүүрээ гэж...

Найзуудтайгаа шавиагаа ханаж, тавхайгаа эргэтэл дэлгүүр хэсэв. Дэлгүүр хэсэх ч сайхан шүү. Даанч янчаангүй хэсэх л жаахан тийм юм даа. :) Нохойн битүү туурай, хурганы ногоон арьснаас бусад нь байнаа. Нээрээ ногоон арьс ч байсан байж магадгүй. Байхгүй юм ч гэж алга, болж өгвөл бүгдий нь л аваад өмсчмөөр. хэхэ. Хоёрын хооронд баахан шунал хөдөлж хөдөлж, баяжхаараа ёстой дуртай юмаа авна даа гэж өөрийгөө тайвшрууллаашд. Тэгэхгүй бол ч тэндээс гарахгүй шинжтэй. Хүн тэгж байгаад бас муухай шуналтай амьтан байгаан шүү. Даарахгүй, цатгалан явж байхад л болоо биз, тэгэхэд мода энэ тэр хөөцөлднөө бас. Өөрт нь бүтэн өмд байсаар байтал заавал олон хүний өмсөж байгаа өмд гоё харагдана. Өөрт нь гутал байсаар байтал өөр гутал гоё харагдана. Ийм л болчоод байгаам.
Нээх гоё өмд, цамц харсаан. Баяжхаараа л ... :D

Thursday, November 5, 2009

Уур гарав


Зозо, уурлалаа уурлалаа гээд хаа очхов. Нэгэнт л нисээд явчиж чадахгүйгээс хойш уурлаж хамаг нервээ үхүүлээд яахав. Муусайн үлдсэн хэдэн нерв маань төрөл саднаа зуурдаар алдаад хэсэг хугацаанд хэцүү л байсан байх. Сов сорри шүү.
Нэг сайхан орилоол, орчин нөхцөлтэйгөө эвлэрчихье. Юун ч олон хэрэггүй юманд нэрвээ барж суудгийн, урдахаа л хийж байвал барав...

Sunday, November 1, 2009

Хүнийг татах шидтэй хар хайрцаг

Ард түмний багш Арго нэгэнтээ: " Телевиз гэдэг бол хүнийг татах шидтэй албин чөтгөр, түүнээс аль болох хол яв" гэж эгэл ардын хүүхдүүд бидэнд захиж байж билээ. Арго багшийн хүсэл биелсэнүү, манай хар хайрцаг өвгөрсөнүү, нэг л өдөр хар, саарлаар нүүр нь эрээлжлэх боллоо. Энэ одоо тоосы нь арчихгүй байсаар байгаад ингэчлээ гээл, нэх том алчуур бариал очсон, нэмэргүй байдаг шүү. Эхлээд бас ногоон өнгөний цаанаас дүрс нь тодроод байдаг байсан, сүүлдээ бүр стерео зураг тайлж унших хэмжээнд хүрэв. Гэхдээ байнга тэгж сууна гэж юу байхав, аюгүй бол бүх юмыг ногоон саарлаар хардаг болчихвол яана гэж айгаад мэдээллийн өөр эх сурвалж хайлаа. Тэгсэн бүр аль амбасан үеийн, надтай чацуу гэмээр Радио олдын байна. Залгаадахлаа, ажиллаж байнаа. Залгасан тэр мөчөөс хүүхэд насандаа эргээд оччих шиг боллоо.
...Зун цаг, хотонд хонь ямаа майлалдан, үхэр тугал мөөрөлдөн, царцаа хаа нэгтээ шарчигнан дуугарч, нар уулын цаагуур улаан туяа татуулан шингэж байх нь нэн үзэсгэлэнтэй. Энэхүү байгалийн үзэсгэлэн дунд өнгө нэмэх бөмбөгөр цагаан гэрийн хойморт нэг лаа сүүмийн, тэр хавиа л арай ядан гэрэлтүүлнэ. Эмээ сүүгээ хөөрүүлэн, галы аман дээр суугаад , хааяа нэг галд цучил нэмэн, нандин сургаалиа айлдана. Бид хэдэн хүүхдүүд хушуу амаа долоон сүү хөөрөхийг хүлээж, эмээгийн хэлээд байгаа үгнүүдийг нэг их ойшоосон шинжгүй, тогоо руу харцаа шидлэн, хааяа нэг бие биенээ нудран, бас ч үгүй хөөрхөн хорлоод авна . Гартаа өөр өөрийнхөө аягыг барьжээ. Энэ завсар Москвагаас ярьж байна, үлгэрийн цаг гээд л сэтгэлд үлдсэн сайхан нэвтрүүлгүүд явж байна шүү. Гэнэт үлгэр нь танил санагдаад орчин үедээ буцаад ирлээ. Энэ одоо үлгэрээ сольчихгүй, мөрөөдөж байгаа ч бас өөр юм сонсчмоор байнашд. Хүний сайхан мөрөөдөл замхруулаад хаячхын...
Телевизгүй байх сайхан ч юм уу. Чих амраал, яг хөдөө байгаам шиг санагджийшд. Эп-Эм энэ тэр бол бүр дэмий, мэдэх мэдэхгүй, ороок, хип хаап гэсэн янз янзын юм яваад бүүр самууруулаад хаячдын. Радиотойгоо нөхөрлөнөө, тв засагдтал.

Өнөөдөр урам зоригийн өдөр


Өнөөдөр 11р сарын 1н. Гурван нэг давхацсан өдөр. Нэг юм хийх болсон гэсэн дохио биз. Зүгээр ч нэг өдөр биш, шинэ сар эхэлж байна. Хичээл ороод 2 сар өнгөрчээ. Амжилт, бүтэлгүйтэл, ер юу ч болсон гэсэн ард хоцорсон. Тиймээс энэ сард амьдрал дахиад шинээр эхэлж байна. Тэгж бодсон өчигдөр нойр хүрэхгүй, сарын төлөвлөгөөгөө гаргачихлаа. Хийж байсан зүйлүүдээ илүү сайн хийхээр нэмлээ. Илүү эрч хүчтэй байхаа өөртөө хэллээ...

Уур хүрээд байна

2-ын хооронд хичээлүүдээс залхаж байнаа. Юу ч олигтой заахгүй байж том том ярьцгаана. Аль өнгөрсөн баларсан 20 зууны сургалт бараг хэвээрээ байжээж манай сургууль гэж ирээд магтахыг нь яанаа. Бид нар ч гэж хөөрцөн, гэнэн амьтад. Аан тийм байх гээл амаа ангайгаад явжээнэ. А авахаараа баярлана, түүнээс доош авахаараа уурлана. Хэрээ мэдэхгүй байж бас муу зан сурцан. Aмерик оюутан 10 номоор нэг даалгавар хийдэг гэж байгаан, гэтэл монгол оюутан 1 номоор 10 даалгавар хийнэ шүү дээ. Сүүлдээ хичээлд явах нь ял болцон, хичээл заах нь хулхи болцон. Сурч байгаа, сургаж байгаа нь ч таарсан юм дөө.
Энд тэнд дадлага хийхээр, юу сурч байсын гээл загнуулна. Хүн юм асуухаар дүйнгэ юм шиг толгойгоо маажаал...Үнэндээ юу сураад байгаа нь бүдэг бадаг. Орчин үеийн техник технологоос хоцрогдцон, хэрэглэж байгаа ном нь аль эртний. Тэрийгээ бид нар болоод байна гэж бодоод байх шиг байгаан. Хайрцган дотор ороод тэрнээсээ гарч чадахаа больцон. Ганцхан Монголдоо амьдраад, сурсан юмаараа тэгсэн ингэсэн болоод амьдраад явна гэж бодвол болж л байна. Даанч хичнээн олон хүнийг хохироох болоо.
Гэхдээ хүн ямар байх нь өөрөөс нь шалтгаална гэдэг дээ. Өнөөдөр ийм байна гээд маргааш тийм байх албагүй. Хичээл зүтгэл гаргаад, энэ нийгэмд байр сууриа олсон мундаг хүмүүсээр бахархаж байна. Тийм болохоор өөрийгөө эвдэж болохгүй. Санаж, сэтгэж, чадлаараа хичээх юм бол болохгүй юм цөөхөн л байх учиртай санагдаж байна.
 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .