Sunday, November 29, 2009

Sky Resort цанын бааз

Өнөөдөр бүтэн сайн өдөр тул гэр бүлээрээ цанын бааз руу явцгаалаа. Монголд анх удаа олон улсын жишигт нийцсэн цанын бааз байгуулаад байгаа нь энэ юм. ( хиймэл цастай )Их тэнгэрийн амаас цааш 40 минут орчим яваад хүрэх газар байна.
Олон улсын жишигт нийцсэн гэхээр нь их л сонжиж очлоо. Тэгсэн харин ортой байна лээ шүү. Өнөөдөр Улаанбаатарчуудийн ихэнх нь тэнд очсон байхаа. Очих газар нь байдаг бол хүн бүр л хотын хар утаанаас түр ч болов холдох хүсэлтэй байдаг бололтой.
Өглөө 9.00-с орой 22.00 хүртэл ажиллаж, шөнө болсон гэж айлтгүйгээр сайхан гэрэл дэнлүүтэй гулгах юм байна лээ. Үнийн хувьд ажлын өдөр харьцангуй хямд, амралтын өдөр үнэтэй. Цанаар гулгах бол лифтний үнэ давхар төлнө. Ямар цанаа бариал уул руу авиралтай нь биш. Бүтэн өдөр, хагас өдөр гэсэн хугацаагаар гулгаж болох гэнэ. 11.25-аас 12.25 хүртэл 30 хувийн нээлтийн хөнгөлөлттэй, цана сурья гэвэл амжиж очоорой.
Манайхан тэнд очоод идэх юм олдохгүй гээд баахан хоол унд аваад очлоо. Тэгсэн харин тэндээ ресторантай юм байна. Гэм нь жаахан үнэтэй юмаа. Бид хэд ч юм авч очсон болохоор мөнгөө хэмнээд тэрүүхэндээ под хийгээд явцан. Харин авч очсон хоолоо гаргаж идэх гэж жаахан хөлсөө урсгалаа шүү. Гэмт хүн гэлбэлзэнэ гэх шиг зөөгч, тогооч нар нь муухай хараад байгаа юм шиг санагдаад тиймхэн л хоолойгоор давсан. Гэхдээ очих гэж байгаа хүмүүс байвал юмаа аваад явчуул хамаагүй хямд тусна шүү.Мартсанаас тийшээ автобус Драмын театр, Энх Тайвны гүүр, Зайсан зэрэг газруудаас явхын байна лээ.
Үнэ ханш, автобусны цагийн хуваарь гээд мэдээлэл авья гэвэл http://www.skyresort.mn гэсэн веб рүү ороорой.



0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .