Sunday, November 15, 2009

Crash

Мөргөлдөөн. Энэ гоё кино байна лээ. Юмыг олон талаас нь бодуулж, эргэцүүлүүлэх онцгой кино байна.
Энэ олон хүмүүсийн хоорондох мөргөлдөөн бол зөвхөн тэдний зан араншин, гарал үүслээс үүдэлтэй бус нийгмээсээ хамаараад олон зөрчлүүд үүсч болохыг харуулжээ. Кино болгонд манай талын баатар гэж байдаг. Гэтэл энэ кинонд манай талын баатар гэж алга. Яагаад ч юм хэн нэгнийх нь талд ороод өмөөрөөд явж байтал бүх юм орвонгоороо эргэх нь хачирхалтай. Хүн бүр дор дороо асуудалтай, асуудал бүр нь бие биетэйгээ ямар нэгэн жимээр холбогдоно.
Энэ ёстой зэвүүн амьтан байна даа гээд бодоод явж байтал нэг хүний амийг аварна, энэ л хамгийн гайгүй, хүнлэг нь юм даа гэж бодож байтал хүн амины хэрэг хийнэ. Энэ ер нь яачихсан хорвоо вэ?
Хүнийг хийж буй үйлдлээр нь тийм ийм гэж дүгнэх боломжтой юу гэж өөрөөсөө асуухад хүрлээ. Хичнээн зэвүүн амьтан байлаа ч нинжин сэтгэлийн сэжүүр ч байна, хичнээн сайхныг мөрөөдөж, шударга ёс руу тэмүүлэвч өөрөө тэр бохир зүйлдээ хутгалдах боломж ч байна. Хүн хүнээ таних, хүнд итгэх гэдэг ярвигтай ажил бололтой.

1 comments:

Unknown said...

very nice movie Caliber Dental offers you various preventive and restorative oral health care services that extend the life of your teeth and keeps them healthy.
new jersey dentist

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .