Friday, December 11, 2009

Бор будаатай хуурга

Нэг ийм даруухан нэртэй боловч эрүүл мэндэд нэн сайн хоол хийв. Эрүүл мэндэд сайн гэгдийг яаж батлахын гэж үү? За тэгвэл ийм байна хө.
1. Бор будаа: Энэ болбоос цавуулаг бодис багатай тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өгнө. Ингэснээр бүдүүн гэдэсний орчим дулаан үүсч цусны эргэлт сайжран, өтгөн хатахгүй.
2. Дүфү: илчлэг багатай, төмөрийн агууламж ихтэй, уураглаг бүтээгдэхүүн юм. Food and Drug Administration-ы судалгаагаар биед байх холестеролын хэмжээг багасгаж, зүрхний өвчинд нэрвэгдэх боломжийг багасгадаг. Тэдний зөвлөж байгаагаар өдөрт 25 грам дүфүний уураг идэх хэрэгтэй гэнэ. (100 грам дүфүнд 15.78 грам уураг агуулагддаг ) Тэгвэл өдөрт 25g гр уураг идэхийн тулд 160 гр дүфү идэх ям байна. Манайд монголчуудын үйлдвэрлэсэн 2 янзын дүфү байна лээ. 2-уулаа 400 грамаар савлагдсан. Талы нь идээд байхад болохоор юм байна.
3. Кимчи: Юугаар хийснээсээ шалтгаалдаг гэнэ. Гэхдээ витаминаар баялаг, калори багатай, бүр хавдар тусах магадлалыг багасгадаг гэнээ. Витамин А, В1, В2, кальци, төмөр агуулдаг.
4. Лууван: надаар хэлүүлэлтгүй мэдэх биз.
5. Чинжүү: С амин дэмтэйгээс гадна лютеолин хэмээх будагч бодис агуулдаг. Насжилтын асуудал буюу зөнөх өвчтэй хүмүүс хэрэглэхэд зүгээр гэнэ. Лютеолин нь зүрх, судасны үйл ажиллагаанд дэмтэй.

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .