Wednesday, January 27, 2010

…Бодох л хэрэгтэй …

Хүн өөрийн биеийг хоолоор хооллодог.Ямар хоол идэх вэ ? гэдэг сонголтыг хүмүүс ихэнхдээ хийж чаддаг. Хэрвээ муудсан хоол идвэл миний бие хордоно гэдгийг мэддэг. Харин та өөрийн оюун сэтгэлдийг юугаар хооллодгийг мэдэх үү?! Энэ бол мэдээлэл. Хүн бол мэдээлэл энергийн бүтээгдэхүүн. Та ямар мэдээлэлээр хооллоно түүнтэй төстэй л болно. Төсөөстэйгээс төстэй нь үүсдэг нь сансарын хууль. Бид мэдээллийн эрин зуунд маш их мэдээлэлийн давалгаан дунд амьдарч байгаа ч мэдээллийг шүүн тунгааж зөвхөн үнэн зөв хэрэгтэй мэдээллийг олох нь маш хэцүү болжээ. Бид бараг л өдөр бүр муудсан хоол идэх мэт хогон мэдээлэл ,хов жив, бүтэх бүтэхгүй улс төрөөр оюун ухаан,сэтгэлгээгээ хордуулж байна. Яг авч буй мэдээлэлтэйгээ адилхан бүгд л гутранги үзэлтэй ,сөрөг сэтгэлгээтэй болсон байна. Танд ямар мэдээлэл чухал хэрэгтэйг шүүн тунгаа .хэрэггүй мэдээллийг өөрийн оюун ухаанд нэвтэрхийг бүү зөвшөөр. Хорт мэдээллийн хүчирхийллээс өөрийгөө хамгаал. Та машиныхаа хөдөлгүүр лүү өдөр бүр хог ,шороо хийгээд байвал юу болох вэ?!!!тэгвэл мэдээлэл ч бас таны хөдөлгүүртээ хийж буй шатахуун юм шүү дээ. ***™ Аль нэг хуруундаа алтан бөгж зүүчихвэл аз жаргалтай болох юм шиг санадаг хүмүүс байх юм. Нэг хуруундаа алтан бөгж зүүсний дараа аз жаргалтай болсонгүй ээ ,харин ч дахиад нэг хуруундаа алт зүүчих юмсан гэсэн шуналын үүтгэл болох ажээ. Дараа нь гурав ,дөрөв гэх мэтчилэн явсаар арван хуруундаа алтан бөгж зүүсэнч хүний шунал хязгааргүй учир тэр сэтгэл аз жаргал олж чадсангүй. Хүний хурууны тоо дууссан ч шуналын сэтгэл нь ханасангүй. Чихээрээ дүүрэн ээмэг зүүсэн ч бас л сэтгэл нь ханасангүй .Одоо чихэндээ нүхэлэх ч газар алга .Харин зарим хүмүүс нэг ч ээмэг ,бөгж зүүгээгүй мөртлөө их л аз жаргалтай байж чаддаг нь сонирхолтой хэрэг шүү .Аз жаргал гэдэг ээмэг бөгжинд биш хүний сэтгэл дотор байдаг зүйл учраас тэр биз. Ер нь ч хүний мөн чанар ямар нэгэн ээмэг ,бөгжний өлгүүр байхдаа биш хүн л байж цааш хөгжих чадах эсэхтэй л хамааралтай биз ээ.
…Бодох л хэрэгтэй …


Цааш үзэх:

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .