Saturday, October 17, 2009

Магадгүй




















Инээвэл тэнэгээ харуулчихаж магадгүй
Уйлвал эмзэг уяханаа харуулчихаж магадгүй
Догдлон тэмүүлбэл ойворгон харагдаж магадгүй
Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргавал
Жинхэнэ царайгаа харуулчихаж магадгүй
Санаа бодол, хүсэл мөрөөдлөө олны өмнө дэлгэвэл
Тэднийгээ алдчихаж магадгүй
Хэн нэгнийг хайрлаж дурлавал
Хариу хайр амсахгүй ч байж магадгүй

Амьдрал ч өөрөө үхэж магадгүйг харуулна
Найдвар ч өөрөө урам хугарч магадгүйг харуулна
Гэвч бид азаа турших л ёстой
Юунд ч аз туршихгүй байх нь хамгаас аймшигтай
Юугаар ч аз туршдаггүй тэр хүн
Юу ч биш, юу ч хийхгүй, юутай ч болохгүй

Уй гашуу, зовлон гунигаас зугтаж чадахгүй атлаа
Сурч, мэдэрч, өсөж өөрчлөгдөж, хайрлаж бас чадахгүй
Тэр, хүн шиг амьдарч чадахгүй
Тэр айдас эргэлзээний гинжинд баригдан
Эрх чөлөөгүй боол мэт
Азаа үзэж чаддаг тэр хүн л эрх чөлөөтэй хүн.

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .