Saturday, January 2, 2010
Бурхан багшийн сургааль
Ухарч залхуурах зам бол үхэлд хүргэх хамгийн дөт зам
Уйгагүй хөдөлмөрч зан бол амьдралын зам мөн билээ
Уран хүн нум сум хийхдээ сумаа харуулдан засахын адил
Ухаант хүн ямагт сэтгэлээ засч тэгш шулуун болгоно
Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана
Сайхан сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдгүүр дагадагийг үлгэрлэвэл
Ерөөс шар үхрийн араас үхэр тэрэг үргэлж дагахтай адилаа
Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр нь эзнээ дагах лугаа
Нойр нь үл хүрч хөрвөөх хүнд шөнө юутай урт
Нозоорч ядарч буцсан аянчинд зам юутай урт
Аян замд өөртэйгөө эн тэнцүү эсвэл илүү хүнтэй хамт яв
Арчаагүй мунхагийг дагуулсанаас ганцаараа явах нь дээр
Өөрийн тэнэгээ мэддэг тэнэг хүн
Өөрийгөө ухаантай хэмээн бодох тэнэгээс дээр болой
Ухаантантай ярилцахдаа тэнэг үн сургаалийг нь ойлгодоггүй нь
Унд хоолны амтыг халбага мэддэгүйтэй адил болой
Хүн цэвэр ариун амьдарч, гомдооход гомдох хэрэггүй
Хүсээгүй ч уйтгар гунигийн цаг ирэхэд уйдаж гуних хэрэггүй
Ховдог хомхой сэтгэлтэний дунд байсан ч ховдог хомхой бүү бол
Хорвоогийн аливаа юмны тухайд бол минийх гэж бүү бод
Өрөөл бусдын алдаа нүдэнд шууд тусдаг бол
Өөрийнхөө алдаа мадагийг олж харах хэцүү билээ
Өөлж бусдын нүглийн цууг дорхноо тараачихдаг мөртлөө
Өөэсдийнхөө нүглийг бид гартаа нуух даалуу мэт хав дардаг.
Labels:
урмын үгс
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment