Friday, February 26, 2010

За хө, одооноос шалгалтандаа бэлдэнээ.

Түр бака

Үспех

Monday, February 22, 2010

Дээлтэй Монгол яаваа?


Өнөөдөр уг нь дээлтэй Монгол нэрийн дор Монгол хүн л юм бол дээл өмсөх ёстой байлаа. Би хэдийгээр өөрөө өмсөөгүй ч ( дээлгүйн зовлон юм даа ) гудамжаар алаглан харагдах дээлтэй хүмүүсийг харах гэж гэрээс гарахдаа их л догдлов. Хамгийн түрүүнд харсан дээлтэй хүн бол ээж. Ээжийг харсан хүмүүс магтаад л, яасан ч сайхан зохиж байхийн. Монгол хүнд л тохирсон сайхан дизайнтай эд шүү бас. Европ төрхийн хүмүүс өмссөн байхыг харахад нэг л ёозгүй.
Гэрээс гараад явжийтал 2 дээлтэй хүн байгалийн музей рүү орж явчив. Дээлтэй хүн музей үнэгүй үзэж, кино 50 хувь хөнгөлөлттэй үзэх байсан байх шүү. Би ч шүүрс алдаал хажуугаар нь өнгөрөв. Уг нь Аватар үзэх санаа их л байхын.
Тэрнээс цааш 3,4 орох замд ганц хоёр л дээлтэй хүн харах шив дээ. Ер нь тэгээд над шиг дээлгүй байдаг юм уу, дээл гэдэг хөгшин хүн өмсдөг л эд юм уу бүү мэдээ. Өнөөдөр лав дээл өмссөн залуу хүн харсангүй.

Go Vegan!


Нээрээ өнөөдрөөс цагаан хоолны сарын аян эхлүүллээ. Эгч дүү 2 цаана чинь цагаан хоол нэлээд хэд хоног идээд, намайгаа бас ятгаад дөнгөлөө шүү. Ээжийг бас уруу татья гэсэн, дургүйцээд болдгүй. Ээж урдаас их онолын үндэстэй няцаалт явуулжээнаа. Юу гэвэл: Монголчууд угаасаа махан хүнстэнгүүд, тиймээс ч ходоодны шүүс их ялгардаг, мах идэхдээ л зохицсон энэ тэр гэж. Дээрээс нь *ээж нь одоо хөгшин хүн, мах идэхгүй бол хий өргөөд уначихна* гэж намайгаа бас айлгаад авч байна. Дөнгөж л идэр насандаа явжээж бас. Нэг иймэрхүү яриа өрнөсний эцэст ганц дайчин ганцаардахгүй гээд сэтгэл шулуудчихлаа.

Өглөө ээж сайхан махтай шөл хийлээ. ( өөрийнх нь хэлсэнээр) Тэгээд намайг жаахан идчих гэж ятгажийна. Би ч үгүй гээд гүрийгээд салат малатхан хутгаад идхээр боллоо. Тэгсэн наад шөл чинь бараг махгүй болчлоо, бижигхээн махнууд л байгаа. Наадхаа ид гээд шаргуу ятгажийн. Үгүй гээд гүрийгээд, салатаа амжилттай идлээ.

Өдөр өвөөгийндөө золгож очлоо. Цагаан сар болсон хойно бууз жигнэлээ. Би ч * өвөө би цагаан хоолтон болсон* гэв. Өвөө ч гайхаж, хүүе хэзээнээс тэрэв гэхээр нь өнөөдрөөс гэв. Намайг бас л мах ид гэж ятгаж эхлэв. Монгол хүн махаа идэхгүй яаж амьдрахав, миний нэг танилын хүү Энэтхэгт яваад цагаан хоолтон болоод ирсэн. Тэгтэл дараа нь ходоодны шүүсэндээ түлэгдээд ходоод нь цоорч гэнээ. Энийг сонсоод жаахан сэтгэл урвах тийшээ хандаад ирлээ. Гэхдээ хүн бүр адилгүй шү дээ. Магадгүй надад зохих ч юм билүү гэж бодоодохтол байрандаа буцаад ирсэн шүү. Ёс юм байна буузнаас нь амсахаас болохгүй. Гэхдээ гурилий нь салгаад идчихсэн. Жаахан зальдаж уу гү юу.

Мах идэхгүй тэмцэл ч цааш үргэлжлэх байх. Ямар ч гэсэн сар гүрийнэ дээ. Болмоор бол цаашид Vegan болноо. 1 сар идэх байсан амьтнууд маань амьд үлдэг!

Өөрийгөө таних нь 1

Би ер нь зожиг талдаа хүн юм шиг байгаан. Саяханы нэг нэвтрүүлэгээр жүжигчин Урнаа: Би ганцаардах дуртай гэж ярьжийнаа. Тэрүүн шиг би ганцаардах дуртай юм болуу даа.
Гэхдээ хааяа нэг ганцаардах, зожигорхох 2 чинь огт өөр асуудал биз аан? Би л тэгж ойлгоод байхад хүмүүс бол мэдэж байгаалдоо.
Юмыг ярихын тулд үндэс суурь хэрэгтэй л дээ. Яагаад ингэж дүгнэв, юу болоод ингэх болов ч гэдэг юмуу. Миний хувьд бол цэвэр ажиглалтын үндсэн дээр хэлж байгаам.

*Одоо үед багаар ажиллах гэж их яригдах болж. Миний хувьд багийн ажиллагаа жаахан тиймхэн санагддаг гэх үү дээ. Ер нь өөрөө хийчихвэл амар байдийм дөө. Нээх олон хүнтэй хэл амаа олох гэж ядарч байснаас. Гэхдээ нөгөө талаас энэ олон хүнтэй хэл амаа олох гэдэг чинь бас том чадвар юм шиг байгаад байгаамаа.
*Гэрээс гарна гэдэг чухал л ажил биш бол ер нь ховор үзэгдэлдээ тооцогдоно шүү. ( сургуульд явах хамаарахгүй ) Амралтын өдөр бол гэртээ, чимээгүй амрах дуртай. Хаанаас ч билээ, унтах бол хамгийн сайн бясалгал гэж уншаад их баярлаж билээ. Унтах бол миний хувьд бас л сайхан үйл явдалд тооцогдоно доо.
*Гадуур орой үдэш явах ясны дургүй. (Хааяа найзуудтайгаа ганц нэг явах бол байх л.) Бар саванд ороол, бүжиглэнэ энэ тэр гэхээр бүр залхуу хүрэхийг яана. Харин оронд нь спорт жаахан оролды гэвэл дуртай явах байх.
*Дотроо бодсон бодлоо хүмүүст нээх яриад байхыг хүсдэггүй. Болж өгвөл өөрөө шийдчих санаатай. Гэхдээ жаахан дарамттай л даа. Цуглуулж цуглуулж нэг ярихаар кайфтай байдаг ч юм уу.
*Хошин шогийн мэдрэмжгүй гэж найзууддаа жаахан гологддог байлаа. Хүнд чинь бас юмыг аятайхан өнгөрүүлчихдэг, хүнийг инээлгэчихдэг чадвар байх хэрэгтэймшиг байгааншүү.

За нэг иймэрхүү үндэслэл гарч ирж байна. Дүгнэлт маягтай ч юм болчих шиг.

Би


Би гэдэг нэг хүн энэ хорвоо ертөнц дээр үүсээд, амьдрах азтай хувь тавилантай байжээ. Ганцхан би ч биш, энэ дэлхийн 6 тэрбум хүнд адилхан аз завшаан тохиосон билээ.
Би би л гэх. Ингэхэд би гэж чухам хэн бэ? Би бол ийм хүн гээд яг оноогоод хэлж чадах хүн ховор л болов уу. Олон зан чанар, дадал туршлагын үндсэн дээр би өөрийгөө дахин бүтээж байгаа. Өнөөдөр ийм байхад маргааш тийм болж болно. Сайн сайхан, муу муухайг хийж болно. Гэхдээ л би байх болно.
Намайг таних хүмүүс нүүрээр минь танина. Найзууд зан араншингаар минь танина. Эцэг эх өсөж, торнисон орчин, хүмүүжлээр минь танина. Тэгвэл би өөрийгөө юугаар нь би мөн гэж таних вэ?

Сайн хүн

Сайн хүн болох гэж ядах юм. Гэвч сайн хүн гэхээр ямар байдгийн бол?



Сайн хүн хүнтэй хэрэлдэхгүй байх ёстой.
Тэглээ гээд өөрийнхөө эрх ашгийн төлөө үг хэлэх эрхгүй байх уу?
Сайн хүн өглөгч байх ёстой.
Тэглээ гээд муу санаатай, ашигчхан хүмүүст ашиглуулах уу?
Сайн хүн сайхан сэтгэлтэй байх ёстой.
Тэглээ гээд хүн намайг оролдоод байхад өршөөгөөд байх уу?
Сайн хүн зарчимч байх ёстой.
Тэглээ гээд бусадтай нийлэхгүй, зөвхөн номын үгээр амьдрах уу?
Сайн хүн нийтэч байх ёстой.
Тэглээ гээд хүн бүртэй наалдаад байх уу?
Сайн хүн хөдөлмөрч байх ёстой.
Тэглээ гээд биеэ зовоон, махарч ажиллах уу?
Сайн хүн сайхан сэтгэлтэй байх ёстой.
Энэ л харин үнэн байх.


Ингэхэд ер нь хэн тийм байх ёстой гэж хэлсийн?


WITH MONEY :

YOU CAN BUY A HOUSE, BUT NOT A HOME.
YOU CAN BUY A CLOCK, BUT NOT TIME.
YOU CAN BUY A BED, BUT NOT SLEEP.
YOU CAN BUY A BOOK, BUT NOT KNOWLEDGE.
YOU CAN BUY MEDICINE, BUT NOT GOOD HEALTH.
YOU CAN BUY A POSITION, BUT NOT RESPECT.
YOU CAN BUY BLOOD, BUT NOT LIFE.
YOU CAN BUY SEX, BUT NOT LOVE.

Saturday, February 20, 2010

Ийм эмч болнооо!!!!!!!!!!

Гадаадад, манай нэг монгол эмэгтэй хувийнхаа эмнэлгийг байгуулжээ. 4 хэлээр чөлөөтэй ярьдаг тэрээр хэл, эмчийнхээ ур чадварын ачаар олон хүнд тус болж яваа юм байна. Ийм л эмч болох юмсан. Хүн бүрт боломж байгаа, надад ч бас байх л ёстой...

-Шvдний эмчийн мэргэжил Америкт хоёрдугаарт ордоггэж би нэг америк хуульчаас сонссон юм. Ажиглаад байхад шудний эмч Америкт эрэлт ихтэй, ханш сайтай мэргэжил бололтой. Шvдний эмчийн сургууль сургалтдаа өндєр шаардлага тавьдаг уу? .
-Шvдний эмч Америкт нэр хvнд, ханш сайтай мэргэжил яах аргагvй мєн. Америкчууд шvдний эмч нарт их хундэтгэлтэй ханддаг юм. Америкийн шvдний эмч нар өндєр цалинтай, юу дуртайгаа эдэлж хэрэглэдэг, элбэгхангалуун амьдралтай хvмvvс. Коллеж төгссөн залуус Мал эмнэлгийн их сургуульд шалгалт өгөєд тэнцэхгуй бол шvдний эмчийн ангид өрсөлддөг. Энэ сургуульд орж чадахгvй бол хуулийн сургуульд шалгуулдаг юм билээ. Энэ гурван мэргэжил Америкт хамгийн өндєр ханштай, сайхан мэргэжлийн тоонд ордог юм. Сургуулийг нь төгссөний хувьд Шvдний эмчийн их сургууль маш их өрсөлдөөнтэй, өндєр шаардлагатай байдгийг сайн мэдэх юм. Намайг Пенсильванийн шvдний эмчийн их сургуульд ордог жил 360 гаруй хvнээс 20-ийг нь сонгож авч байсан. Шилж шигшиж авсан оюутнууддаа хичээлийг маш чанартай зааж, мэргэжлийг нь сайн эзэмщvvлж байж их эмчийн диплом өгдөг. Монголын их, дээд сургуулиуд шиг оюутнууд багш нарынхаа өөдөєс харж сууж байгаад шалгалт өгнө гэж байхгvй. Шалгалтаас өмнө багш нар зөвлөгөө сайн өгнө л дөө. Харин шалгалтын vед багшийн бараа ч харагдахгvй, хэн ямар асуултад хариулах ёстойг компьютерт биччихнэ. Бvх оюутнууд шалгалтад компьютероор хариулна. Багш тvvнийг нь vзэж шалгаад зохих дvнг нь бас л компьютерт хийчихнэ. Оюутан компьютероо нээж хараад ямар дvн авснаа мэддэг болохоор арын хаалгаар "Эх орны алтан гурав" тавиулна гэсэн ойлголт байхгvй. Лрограммт хичээлээ мэдэж байж л дvн тавиулдаг болохоор сургалтын чанарт өөлөх юм байхгvй. Манай сургуулийн багш нар шvдний янз бvрийн өвчнийг оношлох, эмчлэх арга барилыг маш сайн зааж, гардан хийлгэж, сайн сургаж байж дvн тавьдаг өргєн мэдлэгтэй, Өндєр шаардлагатай профессорууд байлаа. Тэднээс номын абшиг хvртэж, шvдний гайгvй эмч болсондоо баярлаж явдаг.

-Өөрөө Монголд бас, Америкт шvдниц эмчийн мэргэжил давхар эзэмшсэн болохоор сайн мэргэшээ биз дээ?
- Надаар шvдээ эмчлvvлсэн хvмvvс шvд нь өвдвөл ахин дахин ирдэгийг бодоход өөрийгөө гайгvй эмч юм болов уу гэж боддог. Би 1990 онд Анагаах ухааны дээд сургууль төгсөөд мэргэжлээрээ зургаан жил шахам ажиллаад 1996 онд энд ирж аар саар ажил хийхийн сацуу бие даан англи хэл сурч байж сургуульд орсон. Гадаадад төгссөн шvдний эмч хэчнээн сайн. мэргэжсэн лут эмч байлаа ч гэсэн Америкт мэргэжлээрээ ажиллахыг зөвшөөрдөггvй, зөвхөн Америкийн шvдний эмчийн их сургууль төгссөн хvнийг мэргэжлээрээ ажиллахыг зөвшөөрдөг юм. Гадаадад төгссөн шvдний их эмч эхний хоёр жилд vздэг ерөнхий эрдмийн хичээлийн шалгалтыг бие дааж өгөөд тэнцвэл гуравдугаар ангиас суралцуулж тєгсгөн диплом олгодог журам байдаг. Тэр журмын дагуу би эхний хоёр жилд vздэг хичээлvvдийг бие даан судалж, улсын шалгалт өгч тэнцээд Пенсильванийн Шvдний эмчийн их сургуульд хоёр жил суралцаж 2002 онд төгссөн. Сургуулиа төгсмөгц нарийн мэргэжил эзэмших зорилгоор Миннеаполисын Шvдний эмчийн их сургуульд нэг жил мэргэжил дээшлvvлж, нарийн мэргэжлийн гэрчилгээ аваад 2004 онд Миннеаполис хотод шvдний хувийн эмнэлэг нээж гурав дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжлээ төгс эзэмшихийн тулд шvдний ёзоорын эмчилгээ, шvд цайлгах, шvдэнд гоо сайхны засал хийх зэрэг нарийн мэргэжлийн дамжаануудад ажлынхаа хажуугаар суралцаж төгсөөд сурсан эрдмээрээ шvдний өвчтэй хvмvvст буян vйлдэж байна даа. Америкийн шvдний эмч нарын холбоо хоёр жил тутам шvдний эмч нарт 200 цагийн мэргэжлийн хичээл зааж, шалгалт авч өндєр мэдлэгтэй, мэргэшсэн сайн эмчийн лицензийг хоёр жилээр сунган ажиллуулдаг. Шалгалтад тэнцээгvй эмчийн эрхийг хасч, лицензийг нь хурааж авдаг болохоор мэдлэг муутай, мэргэшээгvй хvн Америкт шvдний эмчээр ажиллах боломжгvй.

-Мэдээж хэрэг хиймэл шvд хийдэг биз дээ?
-Хийлгvй яахав. Алт, ган, хуванцраар хиймэл шvд хийж баигаа. Шvдний хvнд өвчний улмаас ердийн хиймэл шvд хийж болохгvй болсон өвчтөн байдаг. Тиим хvмvvсийн эрvvний ясанд зэвэрдэггvй ган тогтоогч суулгаж, хиймэл шvдээ тvvнд зэвэрдэггvй ган шургаа бөхөлж, тогтоож өгдөг. Ийм шvд хийлгэсэн хvн насан туршдаа шvдний зовлон эдлэхгvй санаа амар явдаг юм.

-Шvд цайлгах нарийн мэргэжил эзэмшсэн гэлээ. Шvдийг яаж цайлгадаг хэрэг вэ?
-Тамхи татдаг юм уу, сvvгvй кофе, байхуу цай уудаг хvний шvд шарлаж, өнгє нь хувирч муухай болдог. Шар шvдтэй хvмvvс яралзсан цагаан шvдтэй болох гэж ирцгээдэг. Шvд цайлгах vйлчилгээ зэгсэн vнэтэй л дээ. Тэр дундаа цагаан хуванцраар дээд, доод бvх vvдэн шvдийг бvрж цайлгавал дундчаар найм есөн мянган ам.доллар болно. Чинээлэг америкчууд ийм мөнгийг юман чинээ бодохгvй шvдээ цайлгуулж, баяр хөөр болж, хэлэх сайхан vгээ олж яддаг юм. Хуванцраар бvрхээс гадна лазерын туяагаар шарж цайлгадаг арга бий. Аль аль нь чимхлvvр ажиллагаа шаарддаг. Гэхдээ болгоод байдаг юм. Шvд хvний гоо сайхны хэмжvvр, чимэг шvv дээ. Шvд сайтай хvн эрvvл байдаг. Би хаа явсан газраа нэгл мэдэхэд хvмvvсийн шvдийг ажиглачихсан байдаг юм. Мэргэжлийн зуршил юм даа. Шvд муутай хvн тааралдвал сайхан эмчлээд өгчих юмсан гэж бодоод эмнэлгийнхээ хаягийг өгдөг. Миний хаягийг авсан хvмуvс ихэнх нь ирж vзvvлж эмчилгээ хийлгэж, эрvvл сайхан шvдтэй болоод баяолаадгардагдаа.

-Америкчууд шvд сайтай юу?
-Америкчууд ерөнхийдөө шvд сайтай, шvдээ маш их хайрлаж, хамгаалдаг соёлтой хvмvvс. Ихэнх нь зургаан сар тутамд шvдээ цэвэрлvvлж, зөвлөгөө авдаг. Над дээр 70,. 80 гарсан хэдий ч бvрэн бvтэн шvдтэй хөгшид зөндөө ирж шvдээ цэвэрлvvлж, зөвлөгөө авдаг. Зарим хvн хиймэл шvд хийлгэх Гэж ирдэг л дээ. Монголчууд нас ахисан хvний шvд заавал унадаг юм шиг буруу ойлголттой байдаг. Шvдээ сайн арчилж тордвол 100 насласан ч бvрэн шvдтэйгээ байж болдог. Надад vзvvлж эмчилгээ хийлгэдэг өвчтөнvvд дотор зөвхөн шvдээ даатгуулдаг, шvдэндээ маш их хайртай, яралзсан сайхан шvдтэй хvмvvс зөндөө байдаг.
Тэд зөвхөн шvдээ цэвэрлvvлэх гэж л ирдэг. Америк 300 шахам сая хvнтэй том гvрэн болохоор шvдэндээ анхаарал тавьдаггvй, хайнга, шvд муутай хvмvvс зөндөө л дөө. Тиим учраас шvдний эмч нар vйлчлvvлэгч олонтой байдаг.

-Танай шvдний эмнэлэгт оросууд маш их ирдэг юм байна. Энэ хавиар оросын хороолол байдаг юм уу?
-Vгvй дээ, энэ хотод англи хэл мэддэггvй олон мянган цагаач орос амьдардаг. Намайг унаган орос хэлтэй болохоор шvдээ эмчлvvлэх гэж талдаа хоёр, гурван цаг давхиж байж ирцгээдэг юм. Нэг удаа шvдээ эмчлvvлсэн орос заавал ёс шиг өөр нэг орос хvнийгдагуулж шvдийг нь эмчлvvлдэг болохоор vйлчлvvлэгч олонтой болсон. 70, 80 байтугай 90 нас хvрсэн орос эмээ, өвєө нар их ирнэ. Англи хэл мэддэггvй болохоор шvдээ vзvvлж чаддаггvй байсан юм билээ. Ямар азаар орос хэлтэй эмчтэй таарваа. Шvдээ сайн эмчлvvлж зовлонгоос салдаг хэргээ гээд ярьж гарна шvv дээ. Яагаад ч юм тэд надад ач охин шигээ хачин дотно байдаг юм. Зарим эмээ нар хоёр, гурван сар болчихоод чамайг санаад хvрээд ирлээ гэсээр өөрийнхөө жигнэсэн талх юм уу, шоколадны цуглуулга барьчихсан орж ирээд надтай баахан хууч хөөрч байгаад явдаг юм.

-Өөрөө орос хэлийг хаана сайн сурсан юм бэ?
-Би аав, ээжийнхээ буянаар дөрвөн настайгаасаа орос цэцэрлэгт явж, найм хvрмэгцээ нийслэлийн 23 дугаар сургуульд орж унаган орос хэлтэй болсондоо баярладаг. Орос хэлнийхээ ачаар олон орос vйлчлvvлэгчтэй болж ажил өөдрөг байгаа шvv.

-Танай эмнэлэгт латин амєрикчууд ирдэг бололтой?
-Тиим шvv. Энэ хотод Латин Амєрикийн орноос ирсэн англи хэл мэдэхгvй испаннар ярьдаг хvн олон байдаг. Намайг испани хэлний мэдлэгтэй болохоор англи хэлгvй латин америкчууд ирж vйлчлvvлдэг юм.

-Америкчууд зөндөө ирдэг байлгvй?
-Мэдээж хэрэг. Тэд хэр баргийн эмчийг тоодоггvй айхтар, хямсгар зантай хvмvvс шvv дээ. Гэхдээ манайд огт их зан гаргалгvй vйлчлvvлж, эмчлvvлээд байдгийг бодоход би санаанд нь хvрдэг байх аа.

-Монголчууд ирдэг vv?
-Энэ хотод 40 гаруй монгол хvн амьдардаг юм. Тэдний ихэнх нь надаар шvдээ эмчлvvлж, сайхан танил болсон шvv.

-Охиноо шvдний эмч болгож өөрийгөө залгамжуулах зорилготой гэсэн байх аа?
-Тиим ээ. Миний охиныг П.Дэлгэржаргал гэдэг. Энэ зун 16 нас хvрнэ. Энэ хавар ахлах сургуулийн 11 дvгээр анги төгсч, Нормандєл коллєжид элсэх шалгалт өгч тэнцээд 12 дугаар ангидаа суулгvй энэ коллєжид суралцах болсон. Коллєжийн нэгдvгээр курс төгсөхөд ахлах сургуулийн 12 дугаар анги төгссөн гэрчилгээ шууд бичиж өгдөг юм билээ. Сурлага сайтай хvvхдийг ингэж дэмждэг сайхан журам Амєрикт байдаг юм. П.Дэлгэржаргал маань коллежид дөрвөн жил суралцаад дараа нь Моннеаполисын Шvдний эмчийн их сургуульд дөрвөн жил сурч байж шvдний их эмч болох юм. Охин маань 13 настайгаасаа хичээлийнхээ чөлөөт цагаар ээжийнхээ ажилд тусалж шvдний эмчилгээнд хэрэглэсэн багаж угааж, ариутгахын сацуу, сувилагчийн vvрэг гvйцэтгэж байсан болохоор, шvдний эмчийн мэргэжилд их сонирхолтой. Коллєжид суралцахдаа ч хичээлийнхээ крєдит цагийг зохицуулаад, хичээлгvй өдрөө надтай хамт хоёр, гурван хоног ажиллаж, дадлагаждаг юм. Би гурван жилийн өмнөөс охиндоо шvд эмчлэхийг зааж эхэлсэн. Амєрикт удам дамжсан шvдний эмч нар олон байдаг. Охин минь тэдний нэг болно. Охиноо шvдний сайн эмч болгочихвол сайхан мэргэжилтэй, баталгаатай амьдралтай болно шvv дээ.
Миннеаполис хотын хувийн шvдний эмнэлгийн эзэн П.Солонготой ийнхvv ярилцлаа.
Тэрбээр, шvдний эмнэлэгтээ өөрөөсөө гадна нэг их эмч, шvд цэвэрлэдэг хоёр бага эмч, нэг сувилагч, нэг туслах ажилтан ажиллуулдаг ажээ. П.Солонго өөрийнхөө шvдний эмнэлэгт гурав, дөрвөн өдөр ажиллаад Миннеаполисын их сургуулийн шvдний эмнэлэгт хоёр өдөр ажиллаж, шvдний ёзоорын өвчинг дагнаж эмчилдэг тэндхийн шилдэг эмч нарын нэг юм билээ. Эл шvдний эмнэлэг хоёр жилийн өмнө дадлага, туршлагатай сайн эмч шалгаруулж авна гэсэн зарлал гаргасан юмсанж. П.Солонго өрсөлдөөд vзьє гэж шийдээд шалгаруулалтад оролцож нэг орон тоон дээр өрсөлдсөн 40 их эмчийг ялж энэ эмнэлэгт ажиллах эрх авч, нарийн мэргэжлийнхээ дагуу шvдний ёзоорын өвчинг дагнаж эмчилдэг болжээ. Миннєаполисын их сур¬гуулийн шvдний эмнэлгийн захирал, 30-аад жил шvдний их эмчээр ажилласан эрхэмтэй уулзаж П.Солонго эмчийн мэдлэг, чадварын талаар ярилцахад:

-Солонго мэргэжлээ чадамгай эзэмшсэн ховорхон сайн эмч. Шvдний ёзоорын өвчнийг шvдний эмч болгон эмчилж чаддаггvй юм. Солонго энэ өвчнийг эмчлэх нарийн мэргэжил эзэмшсэн манай эмнэлгийн урдаа барьдаг эмч нарын нэг.
Орос, англи, испани хэлтэй. Дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг шvдний эмч Амєрикт бараг байхгvй. Бид азаар сайн эмчтэй болсондоо баярладаг. Солонго эмчээр эмчлvvлсэн олон өвчтөнөөс нэг нь ч гомдол гаргаж байгаагvй шvv гэж Миннєаполисын их сургуулийн харьяа "Воупт.оп" шvдний эмнэлгийн захирал Dr Geller монгол эмчээ магтаж байна лээ.

Dental degree

Friday, February 12, 2010


Хэлэх үгээ сонго
Хэнд хэлэхээ шийд
Хэзээ хэлэхээ товло
Хэрхэн хэлэхээ тунгаа
Дахин дахин нягталж
Дараа нь амнаасаа унагаа

Сайхан шинэлээрэй


За хүмүүсээ жингээ барьна шүү. Шинийн бууз шингүүртэй
гээд идсээр байтал нэг мэдэхэд хэцүүдсэн байдаг шүү таминээ.
Жилийн дараа шинэ ухааралтай уулзья даа.

Thursday, February 11, 2010

Ховор хүний ховор яриа

Өнөөдөр яг юу болоод өнгөрөвөө. Зөндөө олон бодох асуудал өмнө минь гараад ирлээ. Хүн гэдэг бас агуу юм бодож амьдрах хэрэгтэй юм байна.

-Би яг хэн бэ? Би хаана, хэн болох вэ?
-Жинхэнэ хүсэл тэмүүлэл үү, эсвэл зүгээр л шохоорхол уу? гэдгээ ялгах. Хэрэв тэр жинхэнэ хүсэл тэмүүлэл бол амьдралд юу ч тохиолдсон, юу ч болж байсан жанжин шугамаа алдахгүй байх ёстой. Тэглээ гээд хав хатуу төмөр шиг байх биш, бас уян хатан, наана цаанатай сэтгэх хэрэгтэй. Гол шугамаа хэзээд санаж, түүн рүүгээ тэмүүлсээр л байх нь чухал.
- Амжилтанд хүрэх гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Гэхдээ тийм ч хялбар зүйл биш.
- Та хүнээс 10%-иар дээр байгаа бол их амжилт гэж бодох хэрэгтэй. Юм хэзээ ч томоос эхэлдэггүй, жаахан жаахнаар ахиж байх юм.
-Энэ ертөнцөд би ганц л амьдрахдаа зөвхөн шүдний эмчээрээ дуусах уу, эсвэл хэн нэгэн болох уу? Амьдралд үргэлж их мэдэх шиг хандаж болохгүй, хааяа ч гэсэн газарт ойр, хүн төрөлхтөн, мөлхөгч, 2 нутагтан, ер нь ямар байж болохов, тийм л бай.
-Perfect гэдэг ямар утгатай юм бэ? Нэг хүний бүх насны хөдөлмөрийн үнэлгээг хэлэх үү, олон хүний гар нийлсэн цогц ажиллагааг хэлэх үү.
- Махарч ажилласнаараа үр дүнтэй байх уу, менэжменттэй ажилласнаараа үр дүнтэй байх уу?
- Ажлаасаа кайф авдаг байх нь амжилтанд хүрэх нэг гол зам мөн. Гэхдээ ажлаасаа кайф авахын тулд нөхцөл нь бүрдсэн байх хэрэгтэй. ( цагт баригдахгүй, өөрийн хийж чадна гэсэн бүхий л дээд хэмжээгээр хийх. Тэгж байж жинхэнэ өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун, бахархаж амьдрах болно.)
- Амбиц хөөх нь тийм ч чухал биш. Хийх юмаа чаддаг байхад мөнгө өөрөө урсаад ороод ирнэ. Хүн намайг таних албагүй, би танигдах ч албагүй. Гэхдээ л би цаанаа бяртай байх ёстой. Хэн нь хэн билээ, би хэн билээ гэдгээ ямагт бодож, өөртөө итгэлтэй амьдрах.
- Нөхцөл байдал ямар ч байж болно. Сургууль чинь муу байж болно, хичээл чинь сонирхолгүй байж болно. Гэхдээ хонгилийн үзүүрт нэг биш нэлээн хэдэн гарц байдаг гэдгийг бодож явах нь чухал. Юм хэзээ ч статик хэвээрээ үлддэггүй, байнга динамик байдаг. Өөрөө өөрийнхөө замыг гэрэлтүүл.
- Хүний хэлсэн үгийн учрыг тунгааж, өөр дээрээ тусган авч бай. Шөнө унтахаасаа өмнө өнөдрийн хийсэн зүйлээ тунгааж бай.
- Магадгүй энэ хүн амжилтанд хүрэхэд 15 жил зарцуулсан байлаа гэж бодоход би яагаад 10 жил болгоод богиносгож чадахгүй гэж.
- Мөрөөдөлдөө хүрэхэд ямар нэгэн золиос заавал байдаг юм шигээ.
- Инээж хэлсэн бүхэн сайхан гэсэн үг биш. Хүн гагцхүү түүнийг өөрөө оюун ухаандаа тунгаах хэрэгтэй.
- Хүн үргэлж сэтгэлийн харилцаагаар дутагдаж байдаг. Өөр өөрийн ертөнцдөө л амьдрахаас биш хэн нэгний сэтгэл рүү хэзээ ч өнгийдөггүй. Тиймээс л бид үргэлж цангаж явдаг.
-Амьдралд хар нь дийлээд байгаа мэт санагдавч ганц нэг цагаан зүйл ямагт хүчтэй байдаг.
- Хүний амьдралын ихэнх мөчүүд жирийн л өнгөрдөг. Ухаарал олсон, зүрхийг давчдуулсан өдөр тийм ч олон байдаггүй байх. Тиймээс өдөр бүрийг жирийн биш, ухаарал бүхий өдөр болгоё.
- Одооноос л миний амьдрал жинхэнээрээ эхлэж байна. Би цаашид яах билээ, ямар төлөвлөгөө байгаа билээ, надад ямар саад учирч болохов, би түүнийг яаж давахав гээд бүх зүйлээ төлөвлөсөн, бодсон байх хэрэгтэй байна.


3 жилийн дараа надад өөртөө амласан нэг зүйл байна. Таны дуртай юмыг авч очоод сайхан буу халцгаанаа. :)

Root ZX




Цааш үзэх:

Curing lights

Гэрлийн аппарат хэдэн янз байдаг вэ? Тэгвэл ийм байдаг юм байна. Бид нарын хэрэглэж байгаа нь halogen curing light (quartz-tungsten-halogen (QTH), түүнийг сайжруулсан нь LED curing light, UV curing light болон plasma curing light гэж байдаг юм байна.
Цааш үзэх:

quartz-tungsten-Halogen curing light
кварц-вольфрам-галоген

LED curing light (light-emitting diode)
гэрэл цацруулагч диод

Plasma arc curing light

Post-штифт





Цааш үзэх:

Алийг нь сонгох вэ?




Zirconia-ceramic or metal-ceramic?

Wednesday, February 10, 2010

Сайн эмч болоход юу хэрэгтэй вэ?

За мань хүн төгсөх гээд л байдаг. 5 жил нүд ирмэхийн зуур тэгэсхийгээд өнгөрчээ. Хэдийгээр сайны тоонд ямар нэг аргаар багтаад байдаг боловч амьдрал дээр тооцож үзвэл дөнгөж л үзүүрт нь явж байгаа ажээ. Шинжлэх ухааныг энд тэндээс нь шүүрсээр, тодорхой өөрийн гэсэн үзэл бодолгүй, дэмий л цээжлээд явсан байх юм. Учрыг нь олоогүй цээжилсэн зүйл хэзээ нэгэн цагт мартагддаг бололтой. Энэ бол яалт ч үгүй үнэн.

Өнөөдөр нэг мундаг эмчээс үнэн үг сонслоо. Юу сурсанаа бодоод шарандаа уйлав. Мань хүн бол аль хэдийн докторын зэргээ хамгаалчихсан, гэхдээ л сурах юм их байна гээд яриад явж байна лээ. Тэгэхэд нэг их сурсан царайтай явж байгаадаа хичнээн ч их ичив.
Сайн хүний үгийг зүрхээрээ сонсох хэрэгтэй гэдэг. Үнэхээр л үнэн үг хүний сэтгэлд хүрдэг юм байна. Харилцан ярианаас хэдэн зүйл ойлгож авлаа.

Сайн эмч болоход юу хэрэгтэй вэ?
1. Ёс зүй ( эмч-өвчтөнтэй, эмч-сувилагчтай, эмч-оюутантай харьцах ёс зүйн харилцаа )
2. Хүнлэг чанар
3. Мэдрэмж ( сэтгэхүйн болон гарын торгон мэдрэмж )
4. Толгойгоо хурдан ажиллуулах ( хурдан сэтгэх, хөрвөх чадвар)
5. Юмны учир утгыг сайн тунгаах ( нотолгоонд суурилсан анагаах ухаан )
6. Араамандаа яажигнах ( би хэн билээ, хэн надаас илүү билээ, хэнээс би илүү билээ )
7. Шинжлэх ухааны хэллэгийг эзэмших

Хүн энэ бүхнийг нэг дор олоод авж чадахгүй. Хамгийн гол нь зорилгоо өндөрт тавьж, мөрөөдлөө амьд байлгах хэрэгтэй.

Өөртөө амжилт,
Үспех

Monday, February 8, 2010


Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Sunday, February 7, 2010

Fight for better dentist!

Паалан

Хуванцар ломбо тавихын тулд пааланг сийрэгжүүлдэг. Ингэхэд 37 хувийн фосфорын хүчил хэрэглэдгийг бид мэднэ. ( 15-20 минут )Хүчил түрхэх шалтгаан нь органик бус хэсгүүдийг хайлуулж, пааланг сийрэгжүүлж бондын систэмийн наалдах боломжийг хангана. Тугалмайд ч хүчил түрхэж болдог ч паалан шиг хүчтэй болдоггүй байна. Учир нь органик бодис ихтэй. Гэхдээ шинээр гарсан бондууд нь паалан тугалмайд хамтад нь түрхэж болох болжээ.

Хүчил түрхээгүй паалан
Хүчил түрхсэн паалан

Saturday, February 6, 2010

Srereogram 3


Хүүш, стерео зураг уншаад сурчлаа гээд баярлаад байсан чинь стерео тетрис гэж байна хөөе. Зургаа ширтэж байхад чинь тетрисийн дүрсүүд бууж ирээд, тэрийг нь аятайхан байрлуулаад, нураагаад байх тусам өндөр оноо авна. Яг л тетрис.

Цааш үз: Justify Full

Stereogram 2



More stereogram:
And more:

Stereogram 1


Энд юу харагдаж байна? Өчигдөр гэнэт стерео зураг харж сурдым байна. Харж чадахгүй байвал хариуг нь надаас асуугаарай. :) Зураг дээр дараад томруулна.

Friday, February 5, 2010

Аятайхан дасгалууд байнаа

Сунгалтын бvх дасгалыг нэг бол хvчний дасгалын дараа, эсвэл хvчний дасгалын явцад хийдэг. Долоо хоногт 2-3 удаа нэг давталттай хийнэ.

Тєлєвлєгєє:

-Бие халаалт. Хэрэв чи энэ цогц дасгалыг хийхээр шийдсэн бол эхлээд заавал биеэ халаах хэрэгтэй. Энэ нь, нэгдvгээрт vр дvнг нэмэгдvvлнэ. Хоёрдугаарт, гэмтэж бэртэхээс хамгаална. Yvний тулд булчингуудаа амрааж, дээд зэргээр сунгах боломжтой болохын тулд дасгалын тоог 15-аас хэтрvvлэх хэрэггvй. Тэгээд бас амьсгалдаа анхаарлаа хандуулахаа мартав. Бэлтгэх байдалд ороод амьсгаагаа аваад гаргахдаа хэрэгтэй булчингуудаа аажмаар ажиллуулна. Ингэх нь ялангуяа нэг дор хэд хэдэн булчинг зэрэг ажиллуулах дасгалуудад хамаатай юм шvv.

Нийтлэг алдаа:
-Хэрэв чи хийх ёстой чиглэлээсээ 10 хувиар хазайх л юм бол ямар ч хэрэггvй. Єєр булчингуудаа ажиллуулж, хvлээж байгаа vр дvн чинь багасна.
-Сунгалтын дасгал байнга хийгээд байвал уян хатан болоод зогсохгvй залуу байхад тань туслана. Сунгалт нь динамик ба статик гэсэн хоёр хэлбэртэй бєгєєд динамик нь хєдєлгєєнтэй буюу гар, хєлєє далайцтай савахыг хэлдэг. Энэ vед булчингууд маш богино хугацаанд сунадаг. Энэ хэлбэрийн сунгалт тусгай бэлтгэлтэй хvмvvст илvv тохирно. Харин жирийн хvмvvс статик сунгалт хийсэн нь дээр. Энэ сунгалтыг тайван, хэмнэлтэй, огцом хєдєлгєєн хийхгvйгээр гvйцэтгэнэ. Тиймээс гэртээ хийхэд ч тохиромжтой.

Зєвлєгєє:
-Дасгалуудыг хийж байхдаа юу мэдэрч байгаад анхаарлаа хандуулаарай. Yvнээс л эцсийн дvн ихээхэн шалтгаална.

1.Трапец хэлбэрийн булчинг хєгжvvлэх.
Завилж суухдаа нуруугаа эгцэлж, гараа дагзандаа авч, толгойгоо єргєн, цээжээ урагш тvрэн хvзvvгээ эгцэлнэ. Дараа нь толгойгоо тонгойлгохдоо тохойгоо нийлvvлж, эрvvгээ цээжиндээ шахаж дагзаа гараараа хєнгєн дарж 15 хvртэл тоол.
Нийтлэг алдаа: Бэлтгэл байдалд байхдаа тохойгоо урагш болгох, нуруугаа бєгтийлгєх.

2.Нурууны булчинг хєгжvvлэх.
Нуруугаа эгцэлж завилан суугаад гараа цээжнийхээ ємнє аваачиж нугалан мєрєє доош буулгана. Дараа нь нуруугаа бєгтийлгєн, гэдсээ суллан, гараа аль болох урагш сунгаж амьсгаагаа барина.
Нийтлэг алдаа: Нуруугаа хангалттай бєгтийлгєхгvй байх.

3.Хєхний булчинг хєгжvvлэх.
Завилж суусан байдалдаа нуруугаараа хотойн гараа ардаа аваачин мєр, цээжээ тэнийлгэн, эрvvгээ бага зэрэг єргєнє. Дараа нь тохойгоо арагш болгон далаа хооронд нь нийлvvлнэ.
Нийтлэг алдаа: Тохойгоо хангалттай хэмжээгээр арагш болгоогvй, цээжээ тэнийлгэхгvй байх, мєрєє єргєх.

4.Єгзєгний булчинг хєгжvvлэх.
Суугаад гараа ардаа тулна. Зvvн хєлєє нугалан, євдгєн дээрээ баруун хєлєє шагайгаар нь тавина. Мєрєє унжуулж, далаа нийлvvлэн нуруугаа цэх байлга. Биеэ хєдєлгєхгvйгээр газар тулсан /зvvн/ хєлийнхєє єлмийг єргє. Дараа нь нєгєє хєлєєрєє давтан хийгээрэй.
Нийтлэг алдаа: Нуруугаараа бєгтийх, хєдєлгєєний далайцыг багадуулах.

5.Гэдэсний ташуу булчинг хєгжvvлэх.
Завилж суугаад баруун гараараа ардаа тулж, зvvн гараа баруун ташаан дээрээ тавина. Эхлээд толгойгоо аажмаар баруун тийш болгохдоо толгойгоо дагуулж биеэ гэдсээрээ эргvvлнэ. Энэ vед жигд амьсгалж, гэдсээ сулласан байх шаардлагатай. Ингээд аажмаар эхний байрлалд буцна. Одоо нєгєє талаараа давтаж хийгээрэй.
Нийтлэг алдаа: Биеэ хангалтгvй эргvvлэх, огцом хєдлєх, амьсгаагаа саатуулах, гэдэсний булчингаа чангалах.

6.Хэвлий, нурууны булчинг хєгжvvлэх
Гэдсээрээ хэвтэж, тохойгоороо газар тулахдаа нуруу, мєрєє сулласан байх шаардлагатай. Дараа нь эрvvгээ сайтар єргєж, нурууныхаа булчинг чангарахыг мэдэр. Хэсэг байсны дараа эхний байдалдаа буцаж ор. Энэ vед амьсгалаа жигд байлгахыг хичээгээрэй.
Нийтлэг алдаа: Огцом хєдлєх, нуруугаараа “хэт хvчтэй” хєдлєх.

7.Хєлийн ард хэсгийн булчинг хєгжvvлэх.
Газар суугаад баруун хєлєє шулуун, зvvн хєлєє нугалж, гараа алгаар нь баруун хєлийнхєє хоёр талд шалан дээр тавина. Гараа сунгаж єлмийдєє хvрэхийг оролдоорой. Хєлийн арын булчин ажиллаж байгааг мэдрэнгvvтээ зогсоорой.
Нийтлэг алдаа: Биеэ эргvvлэх, нуруугаа бєгтийлгєх, огцом хєдлєх.

8.Нурууны хамгийн єргєн булчинг хєгжvvлэх.
Завилж суухдаа баруун гараараа шалан дээр тулж, зvvн гараа єргєнє. Шал тvшсэн гараа тохойгоор нь нугалж, биеэрээ хажуу тийш нугарна. Одоо нєгєє гараараа ээлжлэн дасгалаа давтаж хийгээрэй.
Нийтлэг алдаа: Нуруу бєгтийлгєх.

9.Гурвалжин хэлбэрийн булчинг хєгжvvлэх.
Завилж суухдаа нуруугаа цэхэлж, баруун гараа биетэйгээ перпендукляр байрлалд байлгана. Зvvн гараараа баруун гараа барьж бие рvvгээ шахна. Мєрєє тэнийлгэх хэрэггvй шvv. Ийм байдалд хэсэг байсны дараа гараа солиод дасгалаа vргэлжлvvлээрэй.
Нийтлэг алдаа: Шахаж буй гарынхаа тал руу мєрєє эргvvлэх.

10.Гурван толгойт булчинг хєгжvvлэх.
Завилан суухдаа хоёр гараа єргєнє. Зvvн гараа нугалж, баруун гараараа зvvн гарынхаа тохойноос барьж, бага зэрэг дарна. Хоёр гараа солиод дасгалаа давтаарай.
Нийтлэг алдаа: биеэ хажуу тийш нь болгох.

From: http://ask.banjig.net

Хамгийн сайн сунгалт бол ёга

За жаахан ёга оролдлоо. Болмоор юм шигээ. Хүзүүний дасгал хийгээдэхсэн чинь их сайхан амарч байна. Буруу суусан хүний хүзүү бухын хүзүүнээс хатуу гэдэг шиг миний хөшөөд удаж байгаа хүзүү ч сайхан амарлаа. Таминээ, жаахан дасгал хөдөлгөөн хийх цаг болжээ. Бүр хөшиж дуусчээ.

Хүзүүний дасгалыг энэ блогоос олж уншаарай. http://hilde.blog.banjig.net/index.php?tag=%D0%99%D0%BE%D0%B3%D0%B0


Наранд мөргөх дасгал. Саяа энийг санаж байна уу, би жаахан мартцан байна лээ. Одоо хараад саналаа. Бас цагаан хоол иддэг юм бил үү. Гэнэт их санаа зовлоошд, кэкэ.


Thursday, February 4, 2010

Зарим сонин баримт


Европыг байлдан дагуулж байсан Напелеон жанжин 155 см өндөртэй буюу надаас намхан байжээ. :) Нэг хүнээс ч гэсэн өндөр болж таарав. Хаха, гэхдээ хүн харвал атийсан юм байгаалдоо. Нээрээ жаахан өсөх юмсаан. Өдөр болгон өсөж байна гээд өөдрөг сэтгэлээр бодоод байхаас. Унтахын хувьд бол угаасаа сайн унтдым чинь тэрэнд санаа зовохгүй л байна. Харин нас сүүдэр яваад байгаа нь жаахан тиймэрхүү юм даа. Сунгалт мунгалт хийж эхэлхээс, балай юм бээ.

Tuesday, February 2, 2010


Зорьсондоо хүрье гэвэл
Хэлсэндээ хүрч сур
Зовлонгүй байяа гэвэл
Хүслээ хасаж сур
 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .