Monday, July 5, 2010

Өвөөгийнхөө тухай


Өвөөгөө ийм мундаг хүн гэдгийг одоо л мэдлээ. Ном гаргах гээд залуу наснаасаа эхлээд бичиж байсан зохиол, судалгаагаа надаар шивүүлж байгаа юм. Гүэ ер, нэг үсэг алдаад бичихэд л нэг өөр утгатай болмоор, эсвэл энэ үгийг яаж ингэж чимэгтэйгээр оруулдаг байнаа гэж гайхмаар.

Нас дээр гарсан боловч нуруу тэнэгэр, зуны халуунд хавай цамц, саравчтай малгай өмсөөд явж чаддаг, чөлөөт стильтэй орчин үеийн ганган өвөө боловч Монголын түүх, соёлын тухай мундаг мэддэг гайхмаар өвөө шүү. Би хөгшин болсон хойноо өвөө шигээ нуруу тэнэгэр явж чадах болов уу.

Хамгийн сэтгэл хөдөлгөсөн зохиолын хэсэг энэ байна. " Сохор бар " гэх зохиолд Амар сайдын холч ухааны тухай, түүний нөгөө талд оросын Шар толгойт Монгол орны минь тухай хэрхэн дорд үзэн, дотроо баярлаж байгаа тухай. Хэдийгээр Шар толгойтын бодол мэт бичигдсэн боловч өвөөгийн минь тэр үеийн байдлыг ухаж ойлгосон гүнзгий ухаан нь харагдаж байна.

Шар толгойт ийнхүү бодно:
- Хуучин монгол сэхээтний бараг сүүлчийн Могикан болох энэ хэцүү хүн удаан амьд байж таарахгүй. Хэдий ухаантай ч ганц нэгэн эрдэмт сайдаас хэдэн мянга дахин аюултай тэр эртний монгол бичгийг ч даруй устгах ёстой. Тэгвэл, мянган оны түүх соёл байтугай энүүхний элэнц хуланцаа ч ялгаж эс мэдэх мангуу нарыг хааш нь ч хөтөлж болно. Тэгээд шинэ цагийн сэхээтнийг бүгдийг хойно орос хэлээр сургууль хийгэнэ. Тэгээд авгай хүүхдийн өмд гутлаас эхлээд авсны нь хадаасыг хүртэл бэлдэж өгөөд, зээл тусламжаар тэжээгээд ирэхийн цагт эзэн Чингисийн удам эрэлхэг дайчин анд нар минь хүний хаяж өгсөн бүгдийг, угаадас ч байсан давгүй хүртчихдэг сохор бар болохгүй ер нь хаа зайлах вэ дээ. Үүний тул, мэргэжилтэн сургагч нэрээр аль болох олноороо ирж, эдний хэрэгтэй бүгдийг хийж өгч, заримдаа бүр зарц барлаг мэт байж ч болно. Тэр яах вэ, бүргэд бол хэзээ ч бүргэд: Орлам случается и нижэ кур спускаться, но курам никогда до облак не подняться...
Тэгээд... тэгээд... тэгээд... Бодлоос бодол хөвөрнө. Гэвч энэ бүхэн өнөөдөр ч хий мөрөөдөл биш байгаа нь түүнд үлэмж таатай аятайхан санагдана.

Хар сүрэгтэн Д. Дамдиндорж
1997.01.17

3 comments:

Мойл said...

Saihan zohiol bololtoi. Ochod goy unshnaa ;)

welcome it world said...

bi har svregten obogtoi ymldaa tegeed ene tuhai obogoocoo asuugaad ogooch dee bi medmeer bain dohvv

welcome it world said...

dollar.bilguun@yahoo.com shvvvvvvvvvv

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .