Friday, March 12, 2010

Арьс салстад гарах морфолог өөрчлөлтүүд

Арьс салст дээр гарах өөрчлөлтүүдийн тухай толь бичиг энд байна.

Wednesday, March 10, 2010

Гай-хал-тай

Орчлон хорвоо дээр хачин сонин юм бас их байхымаа.
Ээ халаг гэж. Өөрийн эрхгүй гайхаж цочирдов.


Эхлээд харахдаа, энэ одоо яахлаараа гэдсээрээ дүүрэн төмөр хатгачихдаг гаж донтой амьтан бэ гэсэншүү юм бодлоо. Тэгээд цаашаа хартал харин өвчин юм гэнээ.
Noer Syaidah гэх 41 настай Индонезийн иргэн 1991 оноос хойш уг сонин өвчнөөр шаналж байгаа аж. Анхандаа зүгээр л гэдэс өвдөж байна гэж бодсон боловч, удалгүй гэдэснээс нь төмөр утас ургаж гарч иржээ. Гайхсан тэрээр энэ явдлаа гэр бүлээсээ тас нууж орхиж. Гэтэл зүгээр болсонгүй, удах тусам зуу зуун төмөр утсууд биеэс нь ургаж гарч ирэх болов.
Удаан хугацаанд шаналсаны эцэст мэс засал хийлгэсэн боловч төмөр утсууд өөрийг нь гаргах гэж байгааг мэдсэн мэт байрлалаа өөрчилж байсан тул жижиг төмрийг л авч чаджээ. Эмчилгээ үр дүн өгсөнгүй.
2006 оноос байдал улам л дордов. Гайхалтай нь түүний төрсөн өдөр ойртох тусам төмрийн хэмжээ ихсэж байжээ.
Уг өвчин дэлхий дахинд анх удаа тохиолдож байгаа ба хүний бие хэзээ ч төмөр утас үйлдвэрлэж чадахгүй гэж анагаах ухаан батлаж байгаа юм.
Анагаах ухаан шийдэж чаддагүйм бол бөө яадаг бол гээд бөөд хандаж гэнэ. Бөөгийн хэлсэнээр тэр хэн нэгний хараалд өртсөн бөгөөд төрсөн хотоо орхиж явбал эдгэнэ гэж. Хэлсэн ёсоор өөр тийшээ явтал төмөр биеэс гарахаа больж 5 жил сайхан байсан ч гэртээ буцаад иртэл төмөр утас эргэн ургах болжээ.

Тэгэхээр энэ өвчин үү эсвэл хараал болж таарах уу?

Уучлаарай, надаас хол явна уу

Амраг чинь болж жаргал бэлэглэхгүй
Аясыг чинь дагаж үгээр чинь явахгүй
Ачийг чинь бодож дүрийг чинь мартахгүй
Амьдралыг чинь тэтгэж сэтгэлээ өгөхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Харах бүрийд чинь баясаж инээхгүй
Хайрын үгэнд чинь уярч уусахгүй
Хайлган зүрхийг чинь эмтэлж зовоохгүй
Харин хэнийг ч гомдоож зүрхлэхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Сар жилүүдийг тоолж чамайг хүлээхгүй
Сэтгэлдээ гуниг цуглуулж чамайг гэхгүй
Салгуун орчлонд маргааш гэдэг дуусахгүй
Сайхан хорвоод амьдрал үүгээр дуусахгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Аавынхаа сонинд өгсөн ярилцлагыг 16 жилийн дараа оллоо. Богинохон ч гэсэн наддаа л эрдэнэ юм. Ямар гоё юм бэ? Биднийхээ бахархал болсон аав минь та арай дэндүү эрт хорвоогоос явсан даа. Таныгаа үргэлж санан дурсаж, таныхаа нэрийг хайрлаж явах болноо охин чинь!

Хэн ямар ганзагалаатай ирэв?

БИЗНЕС BUSINESS БИЗНЕС

Ирэхүй одохуй

Монгол Улсын Ерөнхийлөгч П. Очирбатыг дагалдан Азийн зарим орноор яваад ирсэн манай бизнесменүүд чухам ямар алшл амжуулж ирснийг нь сонирхлоо.

Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Д. Хурц:

— Энэтхэгийн худалдаа-ны танхимуудын холбоо, танхимуу-Дын нийгэмлэг, Бомбей хотын худалдаачдын танхим — Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Дели, Бомбей хотод Энэтхэг, Монголын худаддааны танхим байгуулах нээлтийн ажиллагаанд оролцож, МонголД биз-ес эрхлэгчдийн Монгол, Энэтхэгийн худалдааны танхим байгуулахаар тохирсон.

Шинэ Дели дэх Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийи Ас-амблей, НҮБ —ын Тайланд дахь Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын удирдлагатай уулзаж, хувийн сектор, жижит, дунд үйлдвэрийг дэмжих, хөрөнгө оруулалт, экспорт, маркетингийн тусламж авах, Монголын экспортын барааг гадаад оронд гаргахад туслахаар ярилцлаа.


Боловсрол гэж...


Германы бөөнөөр хорих лагераас амьд гарч чадсан Амеркийн нэгэн сургуулийн захирал, тэдний сургуульд нэгэн багш ажиллахаар очиход боловсролд анхаарах хамгийн чухал зүйл хэмээн сануулж доорх үгийг хэлжээ.
- Эрхэм багш минь ээ, Би бээр бөөнөөр хорих лагераас амьд үлдэгсдийн нэг. Миний нүд ямар ч хүний харах ёсгүй зүйл буюу Эрдэмтэн, инженер нарын бүтээсэн хорт хийн зуух, эрдэмтэн эмч нарт хорлогдсон хүүхдүүдийг, өндөр чадвартай сувилагчидад алагдсан бяцхан жаалуудыг, дээд мэрэгжилтэй яргачдаар алуулсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг харсан юм. Ийм учраас би боловсролд итгэдэггүй. Ингээд та бүхнээс аминчлан хүсэх зүйл гэвэл, сурагчиддаа хүнлэг хүн болоход нь туслаач ээ. Та бүхний нөр их зүтгэл, хөдөлмөр тань мэдлэгтэй адгуус, чадалтай сэтгэл мэдрэлийн өвчтөн, боловсролтой алуурчид бий болоход зориулагдах ёсгүй. Уншиж, бичиж, тоо бодож сурах нь хэрэгтэй ч энэ бүх чадвар гагцхүү хүний сайн сайханы төлөө зориулагдах учиртай юм.

Friday, February 26, 2010

За хө, одооноос шалгалтандаа бэлдэнээ.

Түр бака

Үспех

Monday, February 22, 2010

Дээлтэй Монгол яаваа?


Өнөөдөр уг нь дээлтэй Монгол нэрийн дор Монгол хүн л юм бол дээл өмсөх ёстой байлаа. Би хэдийгээр өөрөө өмсөөгүй ч ( дээлгүйн зовлон юм даа ) гудамжаар алаглан харагдах дээлтэй хүмүүсийг харах гэж гэрээс гарахдаа их л догдлов. Хамгийн түрүүнд харсан дээлтэй хүн бол ээж. Ээжийг харсан хүмүүс магтаад л, яасан ч сайхан зохиж байхийн. Монгол хүнд л тохирсон сайхан дизайнтай эд шүү бас. Европ төрхийн хүмүүс өмссөн байхыг харахад нэг л ёозгүй.
Гэрээс гараад явжийтал 2 дээлтэй хүн байгалийн музей рүү орж явчив. Дээлтэй хүн музей үнэгүй үзэж, кино 50 хувь хөнгөлөлттэй үзэх байсан байх шүү. Би ч шүүрс алдаал хажуугаар нь өнгөрөв. Уг нь Аватар үзэх санаа их л байхын.
Тэрнээс цааш 3,4 орох замд ганц хоёр л дээлтэй хүн харах шив дээ. Ер нь тэгээд над шиг дээлгүй байдаг юм уу, дээл гэдэг хөгшин хүн өмсдөг л эд юм уу бүү мэдээ. Өнөөдөр лав дээл өмссөн залуу хүн харсангүй.

Go Vegan!


Нээрээ өнөөдрөөс цагаан хоолны сарын аян эхлүүллээ. Эгч дүү 2 цаана чинь цагаан хоол нэлээд хэд хоног идээд, намайгаа бас ятгаад дөнгөлөө шүү. Ээжийг бас уруу татья гэсэн, дургүйцээд болдгүй. Ээж урдаас их онолын үндэстэй няцаалт явуулжээнаа. Юу гэвэл: Монголчууд угаасаа махан хүнстэнгүүд, тиймээс ч ходоодны шүүс их ялгардаг, мах идэхдээ л зохицсон энэ тэр гэж. Дээрээс нь *ээж нь одоо хөгшин хүн, мах идэхгүй бол хий өргөөд уначихна* гэж намайгаа бас айлгаад авч байна. Дөнгөж л идэр насандаа явжээж бас. Нэг иймэрхүү яриа өрнөсний эцэст ганц дайчин ганцаардахгүй гээд сэтгэл шулуудчихлаа.

Өглөө ээж сайхан махтай шөл хийлээ. ( өөрийнх нь хэлсэнээр) Тэгээд намайг жаахан идчих гэж ятгажийна. Би ч үгүй гээд гүрийгээд салат малатхан хутгаад идхээр боллоо. Тэгсэн наад шөл чинь бараг махгүй болчлоо, бижигхээн махнууд л байгаа. Наадхаа ид гээд шаргуу ятгажийн. Үгүй гээд гүрийгээд, салатаа амжилттай идлээ.

Өдөр өвөөгийндөө золгож очлоо. Цагаан сар болсон хойно бууз жигнэлээ. Би ч * өвөө би цагаан хоолтон болсон* гэв. Өвөө ч гайхаж, хүүе хэзээнээс тэрэв гэхээр нь өнөөдрөөс гэв. Намайг бас л мах ид гэж ятгаж эхлэв. Монгол хүн махаа идэхгүй яаж амьдрахав, миний нэг танилын хүү Энэтхэгт яваад цагаан хоолтон болоод ирсэн. Тэгтэл дараа нь ходоодны шүүсэндээ түлэгдээд ходоод нь цоорч гэнээ. Энийг сонсоод жаахан сэтгэл урвах тийшээ хандаад ирлээ. Гэхдээ хүн бүр адилгүй шү дээ. Магадгүй надад зохих ч юм билүү гэж бодоодохтол байрандаа буцаад ирсэн шүү. Ёс юм байна буузнаас нь амсахаас болохгүй. Гэхдээ гурилий нь салгаад идчихсэн. Жаахан зальдаж уу гү юу.

Мах идэхгүй тэмцэл ч цааш үргэлжлэх байх. Ямар ч гэсэн сар гүрийнэ дээ. Болмоор бол цаашид Vegan болноо. 1 сар идэх байсан амьтнууд маань амьд үлдэг!

Өөрийгөө таних нь 1

Би ер нь зожиг талдаа хүн юм шиг байгаан. Саяханы нэг нэвтрүүлэгээр жүжигчин Урнаа: Би ганцаардах дуртай гэж ярьжийнаа. Тэрүүн шиг би ганцаардах дуртай юм болуу даа.
Гэхдээ хааяа нэг ганцаардах, зожигорхох 2 чинь огт өөр асуудал биз аан? Би л тэгж ойлгоод байхад хүмүүс бол мэдэж байгаалдоо.
Юмыг ярихын тулд үндэс суурь хэрэгтэй л дээ. Яагаад ингэж дүгнэв, юу болоод ингэх болов ч гэдэг юмуу. Миний хувьд бол цэвэр ажиглалтын үндсэн дээр хэлж байгаам.

*Одоо үед багаар ажиллах гэж их яригдах болж. Миний хувьд багийн ажиллагаа жаахан тиймхэн санагддаг гэх үү дээ. Ер нь өөрөө хийчихвэл амар байдийм дөө. Нээх олон хүнтэй хэл амаа олох гэж ядарч байснаас. Гэхдээ нөгөө талаас энэ олон хүнтэй хэл амаа олох гэдэг чинь бас том чадвар юм шиг байгаад байгаамаа.
*Гэрээс гарна гэдэг чухал л ажил биш бол ер нь ховор үзэгдэлдээ тооцогдоно шүү. ( сургуульд явах хамаарахгүй ) Амралтын өдөр бол гэртээ, чимээгүй амрах дуртай. Хаанаас ч билээ, унтах бол хамгийн сайн бясалгал гэж уншаад их баярлаж билээ. Унтах бол миний хувьд бас л сайхан үйл явдалд тооцогдоно доо.
*Гадуур орой үдэш явах ясны дургүй. (Хааяа найзуудтайгаа ганц нэг явах бол байх л.) Бар саванд ороол, бүжиглэнэ энэ тэр гэхээр бүр залхуу хүрэхийг яана. Харин оронд нь спорт жаахан оролды гэвэл дуртай явах байх.
*Дотроо бодсон бодлоо хүмүүст нээх яриад байхыг хүсдэггүй. Болж өгвөл өөрөө шийдчих санаатай. Гэхдээ жаахан дарамттай л даа. Цуглуулж цуглуулж нэг ярихаар кайфтай байдаг ч юм уу.
*Хошин шогийн мэдрэмжгүй гэж найзууддаа жаахан гологддог байлаа. Хүнд чинь бас юмыг аятайхан өнгөрүүлчихдэг, хүнийг инээлгэчихдэг чадвар байх хэрэгтэймшиг байгааншүү.

За нэг иймэрхүү үндэслэл гарч ирж байна. Дүгнэлт маягтай ч юм болчих шиг.

Би


Би гэдэг нэг хүн энэ хорвоо ертөнц дээр үүсээд, амьдрах азтай хувь тавилантай байжээ. Ганцхан би ч биш, энэ дэлхийн 6 тэрбум хүнд адилхан аз завшаан тохиосон билээ.
Би би л гэх. Ингэхэд би гэж чухам хэн бэ? Би бол ийм хүн гээд яг оноогоод хэлж чадах хүн ховор л болов уу. Олон зан чанар, дадал туршлагын үндсэн дээр би өөрийгөө дахин бүтээж байгаа. Өнөөдөр ийм байхад маргааш тийм болж болно. Сайн сайхан, муу муухайг хийж болно. Гэхдээ л би байх болно.
Намайг таних хүмүүс нүүрээр минь танина. Найзууд зан араншингаар минь танина. Эцэг эх өсөж, торнисон орчин, хүмүүжлээр минь танина. Тэгвэл би өөрийгөө юугаар нь би мөн гэж таних вэ?
 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .