1.8нд мөхөс оюутан миний хувьд их чухал өдөр тохиож өнгөрлөө. Өнгөрлөө гэх үү, өнгөрөх байлаа гэх үү...
Эл өдөр манай ХНАӨУС тэнхимийн арван жилийн ойн нэрэмжит ур чадварын тэмцээн амжилттай явагдаж өнгөрлөө. (Ямар ч үр дүн гарсан гэсэн бид ингэж өгүүлбэр эхэлдэг сайхан уламжлалтай ард түмээн.)
Дээлийн захаа мушгиж суусаар байтал тэмцээн эхлэхэд цөөхөн хоног үлдсэн байв. Бид хэд ч багаа бүрдүүлээд, нойр хоолоо хасан, хааяа нэг гөөхийдөж амарсаар яалт ч үгүй 6 хоногийг ардаа хийдийн байна. Яалт ч үгүй 2, 3 жил хамтдаа байж, сайн муугаа мэдэлцээд, нэг клубийг авч яваад байсын болохоор клубээрээ баг бүрдүүлэх амархан байлаа.
*Ур чадварын тэмцээн* маань их ч том нэртэйн болохоор их ч том үйл явдал болох нь дамжиггүй гээл, шүдээ зуугаад урагшаа давшаад байлаа. Бас төгсөх гэж байж хоёрын хооронд нэрний гарз оролтой нь биш. Клубын ч нэр хүнд, сургуулийн ч нэр хүнд, цаашлаад Монгол улсын ч нэр хүнд. ( хэхэ, жаахан цаашлав ) Энэ олон хүнд ачааг нуруугаа бөгтийтөл биш юмаа гэхэд хараагаа муудтал үүрлээ. 6 хоног юу эсийг хийхэв. Хэрэлдэж үзлээ, тунирхаж үзлээ, инээлдэж үзлээ. Явж явж хамгийн хэцүү нь юу байсан гээч. Яг цагтаа цугларах л юм байна лээ шүү. Монголчууд маань олон телевизтэйг хэлэх үү, тэр болгоноор л 30, 30 минутын зөрөөтэй цаг гаргаад байдаг болтойн билээ. За тэгээд хүн бүр наад зах нь бугуйндаа цагтай, тэр нь яаж ч явдын билээ тааварлашгүй. Яршиг хүн бүр буруу цаг харжээснаас Улаанбаатар хот дундаа хэн ч харахаар нэг том цаг тавичаад тэрийгээ хараад байвал болмоор юм. За тэр яахав.
Хүсэн хүлээсэн өдөр ирлээ. Бид хэдийн бэлдсэн ажил зарим талаар жаахан дутуу, тайзан дээр гараад, үргэлжлүүлээд зохионо доо гэсэн зоригтой бодол тээсээр наадмын дэвжээн дээрээ ирлээ. Хүмүүс ч айхтар бэлдсэн дээ, хэд хоног гэртээ харилгүй хийсний маань үр дүн гарахгүй бол яана гэж бодохоор л дотор харанхуйлаад байлаа...
... Тэмцээн эхэллээ. Бид ч хийсэн юмаа тайлагнав. Гайхалтай нь хэн ч бидний төслийн талаар нэмэлтээр юм асуусангүй. Багийн дундах Мини Центавр ч найран дундаа яваад өнгөрлөө. Мэндчилгээ, гэрийн даалгавар ч үзүүлэх шаардлагагүй гэлээ. (Бидний дутуу бэлдсэн байсан зүйлүүд шүү дээ.) Ингэж нэг аврагддаг юм байна. Эцсийн дүндээ бид хийсэн зүйлээрээ тасархай түрүүллээ! Тэмцээний гол зорилго төсөл шалгаруулахад байсан юм болов уу.
... За, наадмын дэвжээ рүү орсон агшиндаа буцаад очьё. Бид ч догдлон догдлон алхалсаар, нэг том хаалганы үүдийг онгойлгон орж явчив. Соёлын төвөөр дүүрэн оюутнууд суучихсан бидний зүг сонжсон харцаар харцгаана. Гэнэт нүдний өмнүүр юмс жирэлзээд, нүдээ сайтар арчаад хартал.... хоосон өрөө мэлийж байлаа. Хог гэж, багахан хэмжээний иллюзи нүдэнд харагдаад алга болжээ.
Ийм л юм болсым даа. Өрсөлдөгчгүй түрүүлсэн юм чинь тасархай түрүүлсэн гэж хэлэхээс үнэндээ яах вэ?

0 comments:
Post a Comment