Saturday, January 16, 2010

Aялалын цаг



Хөхөө өвлийн хүйтнээр хувийн рекордоо эвдэж үзлээ. Над шиг бээрэг хүн долоо хоногийн дотор Хөвсгөл ороод буцаж ирнэ гэдэг амь дүйсэн халгаатай ажил. Ийм сайхан амжилт гаргахад минь сургуулийн маань гүйцэтгэсэн үүрэг асар ихээ.

Тэмцээнээ АМЖИЛТТАЙ дуусгаад, гэрийн зүг жолоо залаваа. Замын унаа сайхан дулаахан явсан ч хүн гэдэг амьтныг ачаа шиг давхарлах нь холгүй. Олон жил явсаар байгаад тийм л юм шиг дасчихаж дээ. Өвлийн уртад шахцалдаж явах нь бараг ч дулаахан санагдах юм дөө. За тэгээд гэртээ очоод, нэг л их ном эрдэм сураад ядарсан хүн хүндлүүлж, хамаг л сайхан бүхний нь авч хэрэглээд хэд хоног хатан шиг байлаа. Аливаа юм ээлжтэйн болохоор миний ямбалах хугацаа нэг цастай өдөр гэнэтийн түгшүүрээр дуусдын байжээ. Амралтын дундуур хичээл орно гэнэ! Энэ чинь одоо юу гэсэн хэл вэ, гэртээ ирээд 3 ч хоноогүй байхад буцаад явна гэж байдаг. Тэр ярихгүй ээ. Ангийнханаараа дараа нөхөх тухай асуулгаж 1 хоног сунгалаа. Бүтэх юм биш. Ирэхгүй л бол болохгүй болоод явчлаа.
Аав ээждээ хэллээ, лам хараас ч асуулаа. Заавал оч, тэгэхгүй бол бухын сүүлэн дээр хутга гэгч болно гэж айлдлаа. Одоо буцахаас яахав. Хөөрхий аав ээж хоёртоо л сайн тус болж чадсангүй.
Дахиад л унаа унш хайж, шилж сонгож байж нэг тохитой байрын жолоочтой машины дулаахан гэгддэг суудал дээр тухлаад авлаа. Хаа очиж цаанаас хүн багатай болохоор чихэлдсэнгүй. Нэг сайн юм байхад заавал нэг муу дагадаг юм уу хаашаа юм. Машин гэж хүйтэн, цонхоор хүйтэн салхи үлээгээд нэг л бишээ. Арай л хоёр хөлнөөсөө салцангүй, эсэн мэнд ирлээ. Яаж өөрснөө болж байдгын.

Аливаа амжилт амархан ирдэггүй шүү дээ. Рекордоо эвдсэндээ баяртай байгоо.
Хамгийн гол нь сургалтын алба энэ асуудлаа эртхэн зохицуулахад яадаг байнаа. Асуухаар өөр юм яриад байсан байжээж, явсан хойгуур 360 эргэцэн байж байхын. Шал үзэл сурталгүй юм.

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .