Sunday, January 3, 2010

Хумс хэврэгших нь

Хумс үе үеэрээ хуулраад байвал ямар шалтгаантай вэ гэж нэг хүн надаас асуулаа. Нээрээ ямар шалтгаантай юм болоо.

Ихэнх тохиолдолд насжилттай холбоотой үүсдэг гэнэ. Гэхдээ ус, угаалгын бодисуудтай байнга харьцдаг бол залуу хөгшин гэлтгүй тусч болох нь.
Насжилттай холбоотой хумсны чийгшил, тосжилт ихээр буурдаг. Эдгээр нь хумсны гадна давхарыг бат бөх, уян налархай байлгах үүрэгтэй.
Хумс хуурч эхлэх анхны шинж тэмдэг илэрсэн даруйд нь арга хэмжээ авах хэрэгтэй. Хумсны тос нь найрлагандаа Jojoba болон Vitamin E агуулдаг. ( Jojoba-монгол нэрий нь даанч олж чадсангүй ) Jojoba нь бага молекул нэгдэлтэй тул хумсны гадаргууд сайн нэвчиж, хумсны нүх сүвийг нээж өгдөг. Түүний араас Витамин Е нэвчих боломжтой болдог. Учир нь Витамин Е хумсны гадаргууг нэвчихэд хэт том молекултай байдаг тул энэ хоёрыг давхар хэрэглэдэг гэнэ. Тосыг өдөрт 2 удаа, ялангуяа устай их харьцдаг бол түүнээс олон түрхэнэ.
Угаалгын нунтагтай харьцахдаа заавал бээлий өмсөж байгаарай.

1 comments:

Uspech said...

Миний хумс дараахан нь бас ийм болчихсон. Өвлийн улиралд хумс их хуурайшдаг болтоймаа.

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .